Бүлгийн нэр: Киног гашраагчид
Бүлгийн уриа: “Шинээр кино гаргаад аль”
Бүлгийн зорилго:
  • 1. Блогчдийг шинээр гарсан даж кинонуудийг цаг алдахгүй үзүүлэх
  • 2. Кино үзвэрийг зохион байгуулах блогчдыг хамруулах
  • 3. Кинонд донтох
  • 4. Кино театрын тавилга болох
  • 5. Блогчдийн уулзах шалтагийг нэмэгдүүлэх 6. Пийвний мөнгийг попкорн кола-д зарцуулах

    Movie Club: Zabriskie Point

    Эрх чөлөө гэдийг хүн төрөлхтөн цаг үе бүрд өөр өөрөөр ойлгож ирсэн. 1960-1970-аад оны үеийн залуусын хувьд эрх чөлөөг, тэр дундаа туйлын эрх чөлөөг юугаар төсөөлж байсныг энэ киноноос тодорхой харж болно. Нийгэм хүнийг тал талаар хавчиж өөрийнхөөрөө байх боломжийг нь боож байдаг.

    Дүрэм журмыг хэн нэг нь чиний өмнөөс тогтоон, чиний өмнөөс шийдвэр гаргаж, чамд юу хийж болох болохгүйг зааж, тэрийг тэгэх ёстой энийг ингэх ёстой гэсэн догматик үзэл сурталд залуус дургүйцлээ илэрхийлж тэр нь залуучуулын давалгаа болон хүчээ авч эсрэг соёл, хиппичүүд гэх нийгмийн үзэгдлүүдийг бий болгосон. Хотжилт, америкийн тэр шинэ соёл, хүмүүс нэг дороо хамтарч амьдрах болсноор тодорхой хэм хэмжээ, тогтсон дүрэм журамд баригдах болж энэ нь эргээд эсэргүүцэл тэмцэл болж гарч ирсэн, Вьетнамын дайн мэдээж үүнд голлох нөлөөг үзүүлсэн л дээ. 60-аад оны сүүлч үеийн америкийн нийгэмд (ганц америкт ч биш англиас авхуулаад барууны олон оронд) гарсан томоохон үзэгдэл болох counterculture буюу нийгмийн тогтсон хэм хэмжээг эсэргүүцсэн залуусын хөдөлгөөн нь урлагт нөлөөлөөд зогсохгүй тэдний амьдралын хэв маяг болж байсан. Тэдэнд юу зөв, юу буруу болохыг зааж зааварлаж байдаг эцэг эх, багш нар, шашны зүтгэлтнүүдийн ам ажил зөрдөг байдал нь тэднийг бүх л зүйлд эргэлзэж, сайхан санагдаж байгаа бүхнээ хий гэсэн зан суртахууны зарчмыг баримталахад хүргэсэн. Тэд сайн муу гэх үнэлэмжийг дахин тодорхойлохоор оролдож хязгааргүй хайрлал, чөлөөт хайр гэх зүйлс гаргаж ирсэн хийгээд энэ нь хэмжээ, хязгааргүй секс, хүн бүрийг, тэр байтугай модыг хүртэл хайрлан тэврэх хүртлээ дэвэрсэн байлаа. Энэ бүх зүйлсийн талаар уг кинонд үзүүлдэг.

    Хүний эрхийн талаар бас өөр олон зүйлсийн талаар эсэргүүцлийн хөдөлгөөний хэсэг залуус хэлэлцэнэ. Онцгой зүйл, онцгой газрыг хайж яваа Daria, радикал үзэлтэй, хүн амьны хэрэгт гүтгэгдээд бас дээрээс нь онгоц хулгайлчихаад явж буй Mark хоёрын адал явдал. Цөлд Daria радиотортоо ус хийхээр зогсож байтал нэг онгоц түүний толгой дээгүүр метр ч хүрэхгүй зайтай гарч энэ байдал хэд хэдэн удаа давтагдсаны эцэст онгоцтой залуу холгүйхэн газардаж Daria түүн дээр очиж тэд танилцаж цаашаа Daria-гийн машинаар хамтдаа явдаг. Daria, Mark хоёр цөлд танилцсан хосууд, гэхдээ хайр гэхээсэ илүү үзэл бодол нийлсэн болохооро л хамтдаа Үхлийн хөндий дэх Zabriskie point -д ирж тэр элсээр бүтсэн гайхамшгийг хараад энэ зүгээр л элс яаж ингэж сайхан харагдаж байнаа гэж байгалийн сайхныг гайхан биширч зогсоно. Цөлийн хэсгийн тэр зэрлэг амьтад шиг аяглаж сексдэж байгаа нь хүн нэг талаар нийгмийн амьтан гэгддэг ч түүний цаана адгуусан хүсэл зөн нь нуугдаж байдгийг мөн дээрээс нь free-love буюу секс хувьсгалыг, секс гэдэг хуулиар ч юмуу гэрлэлтээр хязгаарлагдахааргүй хувь хүний сонголтуудын нэг байх ёстой гэсэн өнөөгийн нийгэмд хүртэл нөлөөлсөөр байгаа үзэл санааг гаргасан. Мөн тэр баян хөгшин гэр бүлийн хоёр ирээд байгалийн тэр сайхныг харчихаад зүгээр л хөөх гэж дуу алдчихаад явж байгаа нь хүмүүсийн сэтгэлгээний ялгаатай байдал, хэт материаллаг зүйлд шунасан америкийн нийгмийн үзэл баримтлалыг шүүмжилсэн гэлтэй. Марк хулгайлсан онгоцоо эргүүлж өгөхөөр явах гэхэд бүсгүй түүнийг хориглосон ч тэр буцаж очоод бүгдийг хэвэнд нь оруулж дөнгөнө гэж найдаад очих боловч дөнгөж газардангуут нь л цагдаа нар түүнийг хороож орхино. Харин Daria-гийн хувьд түүний үхлийн талаар радиогоор олж сонсох бөгөөд түүний үхэлд нийгмийн шударга бус байдал буруутай гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байлаа. Үүний дараа бүсгүй баян боссынхоо цөл дэх тансаг харшид очих бөгөөд цөлд ямар нэг цогцолбор барихаар төлөвлөж буйг нь сонсоод улам ч дургүй нь хүрч тэндээс бушуухан арилахыг хүсэх бөгөөд, харин дотроо бол тэр тансаг харшийг юу ч үгүй болтлоо дэлбэрч буйгаар төсөөлөн инээмсэглэсээр машиндаа суугаад цааш оддог.

    Маrк-ын эмгэнэлтэй үхэл, Daria-гийн төсөөлөл дэх тэр дэлбэрэлт нь хүн туйлын эрх чөлөөг зөвхөн оюун санаандаа л эдэлж болно гэсэн санааг агуулж байна. Харин төсөөллөөсөө хэтэрч амьдрал дээр биелүүлэхээр оролдвол таагүй зүйлд ч хөтөлж магадгүй. Дээрээс нь нийгмийн шударга бус байдал, бохирдол хэрээс хэтэрсэн гэдгийг мэдэрсэн Mark-н өөрийгөө буруугүй гэдгийг нотлох гэж хичээхгүй байгаа байдал. Америкийн нийгэм дэх бослого эсэргүүцлийн сюрреалист маягийн шинжилгээ, тогтсон үзэл бодолд залуусын үл итгэх байдал зэрэг нь киноны чухал зангилаануудын нэг гэж хэлж болно. Антониони эл бүтээлээрээ нийгмийн зөрчилдөөн хэрхэн уур хилэн рүү хөтөлдгийг энэ нь цаашлаад хүчирхийлэл рүү хөтөлдгийг илрүүлэн тавьсан бөгөөд баримтат киноны маягийн сцен, уламжлалт бус зураг авалтын өнцөг зэрэг нь нэлээд өвөрмөц шийдэлтэй болж өгсөн.

    Микеланжело Антонионийгийн өөрөө зохиолыг нь бичиж найруулсан, түүний англи хэл дээр хийсэн анхны кино болох Blow-Up нь саяхан телевизээр гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Mark-н дүрд Mark Frechette, Daria-н дүрд Daria Halprin нар тоглосон бөгөөд тэдний хувьд өмнө нь ямар нэг кинонд тоглож байгаагүй бөгөөд Маркын хувьд амьдрал дээр ч кинон дээрх шигээ шулуун зан чанартай нэгэн байсан бөгөөд найруулагч түүнийг эгээ л кинон дээрх шигээ олны дунд хашгираад явж байхад нь олж авсан бөгөөд мөн л хувь тавилан нь кинон дээрх шиг харамсалтай төгссөн юм тэрээр шоронд байхдаа учир битүүлгээр нас барсан гэдэг.

    Киноны дуунуудын хувьд Pink Floyd, Jerry Garcia (The Grateful dead-н гоцлол дуучин байсн), Kaliedoscope зэрэг англи,америкийн домогт хамтлагуудын гайхамшигт бүтээлүүдийг ашигласан нь найруулагчийн санааг улам тодотгож өгсөн. Ялангуяа Daria-гийн төсөөлөл дэх тэр дэлбэрэлтийн хэсэгт явдаг Come In Number 51, Your Time Is Up бол гайхалтай. Кинотой ижил нэртэй цомогт дээрх хамтлаг, уран бүтээлчдийн дуунуудаас гадна нэлээд олон хамтлаг дуучдын уран бүтээл багтсан бөгөөд магадгүй зарим талаар уг кино нь эдгээр хамтлагуудын уран бүтээлийг ашигласан гэдгээрээ олонд танигдсан тал ч бий. Бас Жим Моррисон уг кинонд дуу бичсэн боловч Антониони татгалзсан байна. Харин Pink Floyd-н хувьд кинонд зориулж бичсэн дуунууд нь тэдний The Dark Side of the Moon цомгийнх нь эхлэл болсон гэж үздэг.

    11 сэтгэгдэл:

    null
    Desperado

    " элсний эмэгтэй" гээр кино хийцийнбайна

    Ицми

    лайтай гоя бичлэг уншлаа. баярлалаа

    Sunbeauty

    Мэпийн анхны пост баяр хүргий. Сүрхий бичсэн бай шүү. сонин кино болтой.

    HERO

    Сайхан бичжээ.

    БОРОО

    вав. Мепэд амжилт хүсэе.

    Зочин

    юун нүцгэн хүмүүс байгаан хувцсаа малчдад өгциймуу гоё бичлэг гэнэ уншиж чадсангүй

    Debut (зочин)

    Nice blog and nice post

    Undriga (зочин)

    Сонин л кино бололтой юм. Нэг тийм хачирхалтай мэдрэмж төрүүлэхээр...

    Зочин

    ёстой нэг нэг ч догол мөргүй бичлэг гэж энэ байна даа харин ч нэг

    АНИРГҮЙ (зочин)

    элсний эмэгтэй чинь шааал өөөр шд гүйм уу

    Ike (зочин)

    Манай Dreamers' Day дээр ирж энэ киног үзсэн хүн байна уу даа?

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)