Бүлгийн нэр: Киног гашраагчид
Бүлгийн уриа: “Шинээр кино гаргаад аль”
Бүлгийн зорилго:
  • 1. Блогчдийг шинээр гарсан даж кинонуудийг цаг алдахгүй үзүүлэх
  • 2. Кино үзвэрийг зохион байгуулах блогчдыг хамруулах
  • 3. Кинонд донтох
  • 4. Кино театрын тавилга болох
  • 5. Блогчдийн уулзах шалтагийг нэмэгдүүлэх 6. Пийвний мөнгийг попкорн кола-д зарцуулах

    Movie Club: Оскарын шагналын тухай

    Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Америкийн кино академийг өөрийг нь анх Метро-Голдвин-Мэйр студийн дарга Луис Б. Мэйр сэджээ.

    1927 ба 1928 оны кино урлагт гаргасан амжилт бүтээлийг үнэлэх Анхдугаар Оскарын шагнал гардуулах ёслол нь 1929 оны 5 сарын 16-нд Холливудын Рузвельт зочид буудалд зохиогджээ. Энэхүү арга хэмжээний хөтлөгчөөр жүжигчин Дуглас Фэйрбанкс, кино найруулагч Уильям деМилл ажиллаж байв. 2008 оны амжилтыг үнэлэх 81-р Оскарын шагнал гаруудах ёслол нь Холливудын Кодак театрт болсон ба жүжигчин Хью Жакман хөтөлжээ.

    77-р Оскарын шагнал гардуулах ёслолд Монголоос анх удаа Даваагийн Бямбасүрэнгийн найруулсан "Ингэн нулимс" кино шилдэг баримтат кинонд нэр дэвшиж байв.

    Гол шагналууд

    Шагнал   Англи нэр   Анх гардуулсан 
    Шилдэг голлох дүрийг бүтээсэн эрэгтэй жүжигчин Best Actor in a Leading Role 1927
    Шилдэг туслах дүрийг бүтээсэн эрэгтэй жүжигчин Best Actor in a Supporting Role 1936
    Шилдэг голлох дүрийг бүтээсэн эмэгтэй жүжигчин Best Actress in a Leading Role 1927
    Шилдэг туслах дүрийг бүтээсэн эмэгтэй жүжигчин Best Actress in a Supporting Role 1936
    Шилдэг урт хэмжээний хүүхэлдэйн кино Best Animated Feature 2001
    Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино Best Animated Short Film 1931
    Шилдэг урлаг найруулал Best Art Direction 1927
    Шилдэг зураг авалт Best Cinematography 1927
    Шилдэг хувцас загвар Best Costume Design 1948
    Шилдэг кино найруулагч Best Director 1927
    Шилдэг урт хэмжээний баримтат кино Best Documentary Feature 1943
    Шилдэг богино хэмжээний баримтат кино Best Documentary Short Subject 1941
    Шилдэг кино редактор Best Film Editing 1935
    Шилдэг гадаад кино Best Foreign Language Film 1947
    Шилдэг богино хэмжээний кино Best Live Action Short Film 1931
    Шилдэг нүүр будалт Best Makeup 1981
    Шилдэг кино ая Best Original Score 1934
    Шилдэг дуу Best Original Song 1934
    Шилдэг кино Best Picture 1927
    Шилдэг дууны редактор Best Sound Editing 1963
    Шилдэг дууны эвлүүлэг Best Sound Mixing 1930
    Шилдэг эффект Best Visual Effects 1939
    Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол Best Writing - Adapted Screenplay 1927
    Шилдэг кино зохиолч - шинэ зохиол Best Writing - Original Screenplay 1940

    Тусгай шагналууд

    Шагнал   Англи нэр   Анх гардуулсан  
    Академийн хүндэт шагнал Academy Honorary Award 1927
    Академийн шинжлэх ухаан, техникийн шагнал Academy Scientific and Technical Award 1931
    Академийн тусгай ололт амжилтийн шагнал Academy Special Achievement Award 1972 - 1995
    Гордон Э. Сооерийн нэрэмжит шагнал Gordon E. Sawyer Award 1981
    Жин Хэршолтийн нэрэмжит хүмүүнлэгийн шагнал Jean Hersholt Humanitarian Award 1956
    Ирвинг Г. Талбергийн нэрэмжит шагнал Irving G. Thalberg Memorial Award 1938

     Эх сурвалж: 

    12 сэтгэгдэл:

    null
    Stormy

    Оскар аа гэж...

    БОРОО

    За миний энэ блог дээр бичсэн шинэ оны анхны бичлэг.

    дурлагч

    Сайхан мэдээлэл орууосан байнаа. Би эндээс анх удаагаал шилдэг нүүр будалт байдаг гэж мэдлээ.

    Moonoo (зочин)

    ингэн нулимсаас өөр кино дэвшиж байгаагүй билүү хадаг нтр?

    HERO

    Оскар авахын төлөө.

    Sunbeauty

    надад академийн хүндэт шагнал их сонирхолтой сэтгэл хөдлөм санагддагийн. үзэж бга уран бүтээлчид би хөгшрөөд энэ шагналыг авна даа гэж боддог бх аа.

    khandaa (зочин)

    mongoliin urag gedeg kinonii tuhai medeelel oruulj uguuch.

    AntiDotE

    Оскарт нэр дэвшнээ тэгэж байгаад нтр.

    Undriga

    Удкү манайхан дэвшдэг болох байх өө. Кино урлаг нь хөгжөөд байгаан гэсийшд.

    Desperado

    миний мөрөөдөл энэ яваа насны минь зорилго бол оскар авах...үгүй ядахнээ монгол хүн авахыг харчаад үхвэл сайхан байна

    Moonoo

    Ажлаа хийгээчээ гашраагчдаа

    Ицми

    баярлалаа

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)