Бүлгийн нэр: Киног гашраагчид
Бүлгийн уриа: “Шинээр кино гаргаад аль”
Бүлгийн зорилго:
  • 1. Блогчдийг шинээр гарсан даж кинонуудийг цаг алдахгүй үзүүлэх
  • 2. Кино үзвэрийг зохион байгуулах блогчдыг хамруулах
  • 3. Кинонд донтох
  • 4. Кино театрын тавилга болох
  • 5. Блогчдийн уулзах шалтагийг нэмэгдүүлэх 6. Пийвний мөнгийг попкорн кола-д зарцуулах

    Movie Club: Японы анимэшн киноны загалмайлсан эцэг Hayao Miyazaki


    Хэрвээ 1990-ээд оны үеийн Японы анимэшн буюу зурмал, хөдөлгөөнт киноны гол төлөөлөгчийг нэрлэх болвол Америкийн Walt Disney-тэй зүйрлүүлж болохуйц нэр хүнд бүхий хүн болох Хаяао Мияазаки/Hayao Miyazaki/-г нэрлэхээс өө аргагүй юм. Түүний бүтээсэн, олонд танигдаж, амжилтанд хүрсэн анимэшн кинонуудыг дурдвал: Салхит хөндий/Valley of the Wind/, Тэнгэрийн цайз/Castle in the Sky/, Кикигийн хүргэлтийн үйлчилгээ/Kiki’s Delivery Service/, Зөвхөн л өчигдөр/Only Yesterday/, Порко Россо/Porco Rosso/, Мононоке гүнж/Princess Mononoke/, Далайн давалгаа/Ocean Waves/, Төөрсөн нь/Spirited Away/, Хоулын явдаг цайз/Howl’s moving Castle/ зэрэг юм. Анимэшныг зөвхөн хүүхдүүдэд л хамаатуулж ойлгодог, хүүхдүүд л үздэг гэж боддог тэр үед Мияазакигийн бүтээлүүд харин бүх нийтэд хүлээн зөвшөөрөгддөг байсан юм. Учир нь түүний бүтээлүүд нь байгаль дэлхийтэй холбогдох хүний харилцаа холбоо, эрх чөлөө, эрэл хайгуул гээд Японы соёлыг тусгасан маш гүн гүнзгий сэдвүүдийг хамарсан байдаг билээ. Өөрийн эрхгүй нэгийг бодогдуулж, нөгөөг өгүүлдэг анимешн бүтээлүүд зөвхөн түүнийх л байдаг.

    Өсч том болсон нь

    Хаяао Мияазаки 1941 оны 1-р сарын 5-нд Токио хотод төрсөн юм. Дэлхийн хоёрдугаар дайны туршид түүний аав нь авга ахынх нь эзэмшдэг Мияазаки агаарын тээврийн компаний захирлаар ажиллаж байжээ. Энэ үед Хаяао Мияазаки түүний бүтээлүүдэд зонхилон тусгагдах болсон нисэх хүчний гоо сайхан, сэтгэл татам тэр зүйлийг ойлгож, мэдэрч, оюун ухаандаа гүн гүнзгий тусгаж авсан юм. Мияазаки Уцуномияа хот дах сургуулиийн 3-р ангид суралцаж байх үедээ байгальтай маш ойр байх боломжтой байжээ. Хүн төрөлхтний байгаль эхтэйгээ холбогдох амин харилцааны сэдэв түүний сүүлийн үеийн уран бүтээлд дахин тусгагдах болсон. 1947-с 1955 оны хооронд Хаяаогийн ээж Нуруу нугасны сүрьеэгийн халдварын улмаас хэвтрийн байдалтайгаар өвдсөн байна. Түүний бүтээл болох Миний хөрш Тоторо/My neighbour Totoro/(1988) анимэшн кино бол түүний тэр үед туулсан сэтгэлийн зовлон, зүдгүүрийн тусгал болсон бүтээл юм аа. Үнэндээ ч өөрийн амьдрал, мэдрэмжийн нэг хэсгийг бүтээлдээ тусгадаг нь түүний онцлог ажээ. 1958 онд ахлах сургуулийн гуравдугаар ангид байхдаа тэрээр Hakujaden хэмээх Японы хамгийн анхны урт хугацаат, өнгөт анимэшн киног үзсэн юм. Энэ цаг мөчөөс эхлэн тэрээр анимэшнд дурлах болж, зурмал зурагт цуврал номны зураач болохоор шийджээ. Ахлах сургуулиа төгссөний дараа Gakushuin их сургуульд элссэн бөгөөд их сургуулийн “Хүүхдийн утга зохиол судлалын клуб”-ын идэвхтэй гишүүн болжээ.

    1963 онд Хаяао их сургуулиа “Улс төр болон эдийн засгийн шинжлэх ухаан”-ы чиглэлээр төгссөн. Тэр ондоо Toei Animation компанид ажилд орсоноор түүний Анимэйтор болох зам эхлэжээ.

    Мияазакигийн Анимэшн

    Мияазакигийн кино маш олон үзэгчтэй байдгийн учир нь тэр кинондоо байгаль дэлхий, эрх чөлөө, боловсрол болон эрэл хайгуул гэх мэт маш гүн гүнзгий сэдвүүдийн тусгалыг тусгаж өгдөгт байдаг.

    Байгаль дэлхий

    Японы ард түмэн байгаль амьтай гэсэн маш их сүсэг бишрэлтэй бөгөөд бүхий л зүйлс амьтай, сүнстэй гэдэгт итгэдэг. Энэхүү үзлийн нөлөөгөөр Мияазакигийн анимэшн кинонууд хүн ба байгалийн хоорондох харилцааг өргөнөөр харуулдаг юм. Салхит хөндий/Valley of the Wind/ дээрх өмхийрсөн тэнгис болон хүний зөрчилдөөнөөс эхлэн Мононоке гүнж/Princess Mononoke/ дээрх хүний гараар бүтсэн төмрийн үйлдвэр болон амьтдын бурхдын хоорондох дайн хүртэл, түүнчлэн Тэнгэрийн цайз//-н Мускагийн дээрмийн эд зүйлс гээд л өөрийн бүтээлүүд дээрээ Мияазаки хүн байгалийн хоорондох эвлэршгүй тэмцлийг харуулсан.

    Боловсрол

    Мияазаки хүүхдийн биеэ даасан байдлын тухай маш хүчтэй бодол санааг илэрхийлдэг бөгөөд үүгээрээ хүүхдүүдэд “Чи эцэг эхийнхээ бод гэснийг л бодож, хий гэснийг л хийдэг хүүхэлдэй биш, харин ч чи эцэг эхээсээ өөр, бие даасан хувь хүн” гэж хэлэхийг хүсдэг. Төөрсөн нь/Spirited Away/ бол яг энэ тухай өгүүлсэн, хүүхдийн өсч томорч, бие даах тухай өгүүлдэг анимэшн кино юм. Мияазаки киноны гол дүр болох 10 настай дүнсгэр охин болох Чихирог бий болгохын тулд хамаг бүхнээ дайчилжээ. Чихиро үл мэдэгдэх, хачирхалтай, заримдаа бүр үл тэвчмээр өөр нэгэн ертөнцөд аялаж байхдаа өсч том болдог. Ямар ч тусламж үгүй, хэцүү нөхцөл байдалд тэр өөрийн хүч чадал, оршин байгаагийнхаа үнэн үнэ цэнийг олж нээж чаддаг.


    Киноны тухай товч дурдахад Чихиро эцэг эхийнхээ хамт шинэ хот руу нүүх замдаа төөрч орхидог бөгөөд нэгэн нууцлаг замаар явсаар, эцэг эхийн хамт харанхуй агуйн өмнө тулж ирдэг. Энэ үед түүний эцэг гэр бүлийнхнээ дагуулан уг агуйг туулсны эцэст нэгэн нэгэн хачирхалтай тосгонд ирэх бөгөөд тэнд хэн ч байхгүй атлаа маш их хоол хүнс байдаг. Чихирогийн аав ээж уг хоолноос идэж эхлэснээр түүний хачирхалтай адал явдал эхлэдэг бөгөөд Хаку хэмээх нэгэн жаал хүүгийн тусламжтайгаар Чихиро гахай болон хувирсан эцэг эхийгээ шулам Юбаба/Yubaba/-аас хэрхэн авардаг тухай гардаг. Уг анимэшн кино маш олон номинаци, шагналуудыг авсан бөгөөд Оскарын түүхэн дэх хоёр дах Оскар хүртсэн Шилдэг анимэшн ашигласан бүтээл болсон. Мөн хамгийн анхны Кино урлагийн академийн шагнал хүртсэн, хамгийн анхны бөгөөд цор ганц англиар ярьдаггүй АНИМЭШН кино болсон юм.

    Эрэл хайгуул

    Мияазакигийн кинонууд үзэгчдэд үргэлж л “Ямар ч зүйлийг хурдан бүү март, Хэт хурдан бүү хөдлө, Би Хэн бэ? гэж өөрөөсөө асуухын тулд заримдаа зогсож бай” гэдгийг сануулж байдаг. Энэ нь Мияазакигийн өөрийн кинонуудаар дамжуулан харуулахаар оролдож буй философийн асуудал юм.

    Энэ нь Тэнгэрийн цайз/Castle in the Sky/ дээрх тэнгэрт байдаг Лапута хэмээх хот, Хоулын явдаг цайз/Howl’s moving Castle/-н урт удаан хугацааны, агуу адал явдлын дараа өөрийн залуу насыг эргүүлэн авч буй Софиа зэрэгт биеллээ олжээ. Мэдээж хэрэг Төөрсөн нь/Spirited Away/ анимэшн кинонд энэхүү асуудал гүн гүнзгий тусгагдсан юм.

    Чихиро сүнсний ертөнцөд төөрч орсоноор Юбаба шулмын захирдаг Халуун усны газарт боолын мэт ажиллах хэрэгтэй болдог. Юбаба түүнд “Сен” хэмээх Чихиро гэсэн үгнээс гаралтай нэрийг өгдөг. Маш хэцүү зовлон амссаны сүүлд Чихиро өөрийн нэрийг эргүүлэн авдаг. Урьд нь Кохаку голын эзэн байсан Хаку голыг устгаж үгүй хийснээс болж Юбаба шулмын боол болдог. Эцэст нь шулмын хараалаас болж түүний мартсан жинхэнэ нэр болон өнгөрсөн амьдралаа эргэнэ санахад нь түүнд Чихиро тусладаг.

    Материаллаг ертөнцөд хэн нэгэн өөрийн мөн чанараа гээхэд маш хялбар байдаг. Гэвч хэрвээ хүн яг л хүүхдийнх мэт цэвэр ариун сэтгэл зүрхтэй байж чадвал өөрийн ариун мөн чанараа хэзээ ч алдахгүй гэдгийг өгүүлдэг юм.

    Эрх чөлөө

    Эрх чөлөө бол орчин үеийн соёлын голлох тулгуур ойлголт болсоон. Мияазакигийн нисэх хүсэл, нисэхэд дурлах нь түүний кинонд эрх чөлөөний билэгдэл болж илэрхийлэгддэг байна. Эрх чөлөө бол байнга л хүн бүхний мөрөөдөл, үүрдийн зорилго, эрмэлзлэл байдаг. Гэвч бид маш олон төрлийн гачигдал, хязгаарлалт, эсвэл бүр өөрийгөө ойлгоогүйгээсээ болж хүссэн зүйлээ хийж чаддаггүй. Харин Мияазакигийн кинон дах нисч буй үеийн чөлөөт мэдрэмж, үзэсгэлэнт байдал зэрэг нь бидний эрх чөлөөг мэдрэх хүсэл, хэрэгцээг өөрт мэдэгдэмгүйгээр хангаж, уран нарийнаар урхиддаг.

    Нэгэн үеийн төлөөлөл болсон Анимэйтор

    Түүний анхны бүтээл болох Салхит хөндий/Valley of the Wind/(1984)-өөс эхлэн 2004 онд бүтээгдсэн Хоулын явдаг цайз/Howl’s moving Castle/ хүртэлх энэ хугацаанд Хаяао Мияазакигийн хийсэн бүтээлүүд Японы анимэшн киноны түүхийн нэгэн шинэ үеийг нээжээ. 1980 онд Мияазаки анимэшнтэй хамааралгүй байсан нинжин сэтгэл, нигүүлсэлийг өөрийн бүтээлдээ тусгаж чадсанаар Анимэшны агуу мастер хэмээх цолыг эргэлзээгүйгээр хүртэж чадсан юм. Түүнчлэн түүний бүтээлүүд Японы бокс оффисын амжилтыг хэд хэдэн удаа тогтоож байжээ. Хаяао Мияазакигийн анимэшн бүтээлүүд Уолт Дисней Пикчерс гэдэгтэй адил брэнд нэр болсон бөгөөд тэр өөрөө Японы анимэшн киноны түүхийн нэгэн үеийн нэрийн хуудас болсон байна.

    Нийтлэлийн төгсөлд Хаяао Мияазакигийн сүүлийн үеийн уран бүтээл болох Ponyo on the Cliff бүтээлийг татаж авахаар оруулъя. Энэхүү бүтээлд Хаяаогийн бүтээлүүдэд тусгагддаг гол санаануудыг бүгдийг багтааснаас гадна хүний мөн чанарын тухай өвөрмөц байдлаар дүрсэлдэг. Миний зүгээс энэхүү бүтээлийг үзэхийг онцгойлон санал болгож байна :).

    http://www.mediafire.com/?zdnwimzmwml
    http://www.mediafire.com/?rvlgzorjkmm
    http://www.mediafire.com/?2ndy1n2j1nt
    http://www.mediafire.com/?zclonqyimzw
    http://www.mediafire.com/?bmzmmn0yjju
    http://www.mediafire.com/?zmnxkomuao5
    http://www.mediafire.com/?5yunzyji2mm

    Subtitle:

    share.gogo

    28 сэтгэгдэл:

    null
    Sunbeauty

    ёстой сайхан мэдээлэл. ер нь Япончууд үргэлж гүн гүнзгий утга, нарийн уялдаа холбоо агуулсан бүтээл туурвиж бдаг нь гайхалтай шү

    Desperado

    гүймөн том амтай зурышүү....нүдээр нь бас их юм илэрхийлэхыг бодддог юм шиг байгаан. нүд амны хөдөлгөөн бол тэгээд ер нь их чухал юм шиг байгамдаа

    Anime

    тийм ээ энэ хүний анимэ одоо толгой цохиж байгаа, бүтээл бүр нь олны таашаалд нийцээд нийцээд явчдаг хүн дээ.

    за далимаар нь анимэ-н түүхийн талаар бичкэн хэдэн үг нэмчий.

    20-р зууны эхэн үеэс Барууны орнуудад нэвтэрч байсан хөдөлгөөнт зураглалын техникийг Японы кино бүтээгч уран бүтээлчид ашиглах болсон үеээс Анимэ хэмээх нэршил гарсан нь мэдээж. Японы хамгийн анхны дэлхий дахины амжилт бол 1918 онд хийгдсэн Момотаро /Momotaro = Peach boy/ богино хэмжээний кино байсан гэнэ шүү.
    Мэдээж анимэ болон мангаг шүтэн бишрэгчид нэгэн хүнд маш ихээр талархахаас өөр аргагүй юм. Энэ бол Осаму Тэзука /Osamu Tezuka/
    Тэрээр манга болон анимэд хувьсгал хийсэн. Нэгэн хэвийн шулуухан илэрхийлэл дүрслэлтэй байсныг илүү сэтгэл хөдөлгөм эрч хүчтэй болгон өөрчилсөн юм. Түүний дүрүүдийн дүрслэлд Диснэй ихээхэн нөлөөлсөн байдаг ч том нүдний дүрслэл нь хамгийн анхаарал татам хэлбэр байж чадсан байна. Түүний хар цагаан манга болох Тэцүван атом буюу Астро хүү /1958/ анимэ нь хамгийн анхны олон дүрүүдийн дүрслэлтэй анимэ байсан. Энэ нь хамгийн анхны телевизүүдийн сериал байсан ба маш их алдарт хүрсэн юм. 1980-д оноос Анимэ нь бие даасан урсгал чиглэл хэмээгдэн Японд хүлээн зөвшөөрөгдөж энэ чиглэлийн бүтээлийг маш ихээр хийх болсон гэжуагаа.

    БОРОО

    Ёстой гоё нийтлэл байна. БАЯРЛАЛАА. Би угаасаа японы нэг ангит анимэшнуудын улаан фэн нь. Бараг энэ хүний бүх киног үзсэн. Бүгд саак

    Ицми

    Тэр Төөрсөн нь гээд сүнстэй кино. тэр лаг сонин гоё кино тэй. би тэрийг зөндөө үзсийшд. нэхх сонин гоя ч юм шиг нэхх сонино кк

    mep

    ээж аав нь гахай болдогийг, бас жоохн охиныг илбэдээд эмгэн болгочдог энэ 2-г лав үзжийсийн байна энэ самурайнудас их сонин юм гары шү нээрэ

    HERO

    маш сайхан нийтлэл бичжээ. Spirited Away бол би үзэх их дуртай хэд ч үзсэн юм бүү мэд. Японы Анимашин студи бол маш нүсэр байдгийм байлээ.

    Зочин

    япончууд эхний хүний хэлдгээр тийм гүнзгий айр кино хийдийн байналд над шиг толгой муутайн ойлгодоггүйн шаал тэнэг санагддиймоо зүгээр кино юм үзүүлчихгүй тархи толгой гашилгаж амралт биш хачин юм болжаагаазд мэдэхгүм цсус

    Dream

    Энэ Жапанчууд сонин сэтгэлгээтэй улс шүү. Нэг л тийм сонин мэдрэмж төрдийн.

    Доктор

    сайхан нийтлэл болж

    AntiDotE

    Айхтар сэтгэлгээтэй шүү дээ. Тэр том нүд, том ам бол бас л нэг өвөрмөц дүр төрх, өвөрмөц мэдрэмжийг бий болгож өгдөг байх шүү.
    Энэ хүн өөрөө ч бараг киноныхоо дүрд орчихмоор цагаан үс сахал болсон хүн байгааз дээ.
    Энэ Ponyo ёстой хөөрхөн шдээ, үзээрэй хүнүүсээ.

    Moonoo

    Mokonoke, Spirited away 2-г үзсийм байна. Spirited away чинь гарч байхдаа boxoffice-д 1т явж маваад их лаг байснийг санаж байна. Ер нь Японы ийм хүүхэлдэйн кинонууд их сонин сонин санаатай, дүрсэлж байгаа нь ч гэсэн бас их сониншд...
    Зохиогчийх нь тухайд бол үнэндээ юу ч мэддгү явж :P

    Энхзаяа

    Wow.. Nice нийтлэл болжээ :)
    Дараа нь Naoko Takeuchi-гийн тухай оруулаарай
    Sailormoon-ий animator шүү дээ :)

    AntiDotE

    Үлгэрийн киноны мэргэн хүний дүр бүтээхээр л царайтай хүн байгаа биз дээ зохиогч нь :D.
    Ok, хичээе ээ.

    Хэрлэн

    сайхан нийтлэл болсон байна.
    Тэр Ponyo үнэн хөөрхөн кино гэдэгтэй санал нийлжийн.

    дурлагч

    Эний бараг бүх хүүхэлдэйгийн үзцийн бишүү би чинь. Хараад байсан чинь, Ккк. Япончуудын сонин сэтгэхийг гайхаад баршгүй. Яаж ийм сонин амьтдыг олж гаргадаг байнаа.

    АНИРГҮЙ (зочин)

    УНШЛАА

    khngrzl (зочин)

    нээх сонин, 2-р хэсгий нь татах гэхээр татаж болохгүй байхийн :(

    Ундрига (зочин)

    Бүгдийг нь үзэж байсан юм байна. Аниме бүр нь аягүй сонин гоё, сэтгэл хөдөлгөм, сонирхолтой байдаг. харин бүгдээрээ нэг хүний бүтээл байсан гэж санасангүй. Агуу хүн юмааа

    сараа miaka (зочин)

    ter bol mini hamgiin durtai zyil bi animed hairtai yostoi jinhen oguulleg mini hamgiin durtai n fushigi yugi bolon curiuos play gesen animed hamgiin durtai yalan guya olon angitai den hamgiin durtai bi bur zuragiig n harahaarai nadaa ogchih gej iheer guidag bleach naruto bol unen tasarhai bas bianimax tv bol mini hamgiin durtai tv bi yzehgyi bol tewchdeggyi ym ihewchlen manai mongold er n anime gardaggyi n sonin bi urgelj yopon ochij uzehiig hysdeg tend anime n zurag kino geed zondoo bga sailor moon goy shuu mini yzej bsan animegees hamgiin goy jinhen hairiig haruulsan anime bi fushigi yugid hairtai

    saraa miaka (зочин)

    miaka and tamahome bol jinhen hos tiim goy hairtai uchraasai
    fushigi yugi manai mongol gargaasai erdoo 52 angitai ymiig chin manai mongol bas anime zohioj surii herwee tegehgyi ym bol animeg huuhed bolon oswor yeiin zaluuchhudad ilyy dohirson baidag

    khandaa (зочин)

    goe blog bna. ponyo in the cliff ih huurhun huuheldei bna lee. dajgui medeelel bna. za za olon um nurshaad yahav amjilt husie. shine medeelel hurdan oruulaarai

    Винса

    Сайхан мэдээлэл байна баярлалаа

    Клинт Ийствүүдийг талаар мэдээллийг тавьж өгөөж гашраагчдаа

    Batsy

    Ёстой гоё нийтлэл байна. Энэ бүх аниме-үүдийг энэ хүнийх гэж мэдээгүй юм байна. Бүгдийг нь үзэж байсан. Хоорондоо холбоотой юм шиг санагддаг байсан. Зохиолч найруулагч нэг юм чинь аргагүйн байна л даа. Сүүлд гаргасан аниме понёо нь ёстой хөөрхөн хүний хүсэл эрмэлзэлийг маш сайн харуулж чадсан байна лээ. Заавал үзээрэй

    PirateAbi

    wow. ene buh huuheldeig uzej bsiin bnaa. gehdee neg hunii buteel gj medsengui. daanch ih adilhan style-tei bsiimaa

    Мөстэй Кола (зочин)

    Ёстой баярлалаа. Ахиад иймэрхүү мэдээллүүд байвал тавиад байгаарай хэхэ...

    Jezzz (зочин)

    Зураг анимэшн сайтай байгаан дээр зохиол нь энгийн мөртлөө хүний сэтгэлд үлдэхүйц онцгой

    Kenj1

    bi japan animed durtai, bugdend ni shahu, naruto, one peice, death note gee l... edgeert bas ih durtai, uzeh burt uur uur medremj turdiin

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)