
Найруулагч Филлип Кауфманы 2000 оны бүтээл “Өднүүд” хэмээх бүтээлд Францын хувьсгальч, зохиолч Маркиз дэ Садын тухай өгүүлнэ. Киноны үйл явдал 18 р зуунд Напелеоны үеийн Франц оронд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өрнөнө. Чарантоны онц хүнд сэтгэцийн эмгэгтэнгүүдийн эмнэлэгт язгууртан гаралт маркиз дэ садийг цаг үеийн бурангуй байдалаас үүдэн хорьсноор эхэлдэг. Сад үнэхээрч цаг үе нь хүлээж авхааргүй эротик тэр дундаа гаж гэмээр зохиолууд бичдэг байснаас нийгэмд буруу үлгэр дуурайл болно гэж үзэж түүнийг энд хорьсон хэрэг байв .
Үнэхээр ч түүний зохиолууд тухайн үеийн сэтгэлгээний хязгаарыг хэт давсан сэксийг маш илэн далангуй, харгис хэрцгий, санаанд оромгүй байдлаар үзүүлдэг байв. Түүнийг эмнэлэг нэртэй шоронд хорьсон хэдий ч тэрээр үйлчлэгч бүсгүй Мэддилинтэй хуйвалдан зохиолоо хэвлүүлсээр байдаг. Зохиолоо хэрхэн хэвлүүлж цаасан дээр буулгаж ном болгож байгаа киноны гол амин сүнс нь болдог.
Эхэндээ түүний язгууртан цол хэргэмийг хүндэтгэн үзэж түүнд бүх зүйлыг зөвшөөрдөг бөгөөд тэрээр гэртээ байгаатай адил тохилог байдаг байв. Харин тэгтэл түүний зохиол бүтээлээ туурвиад зогсохгүй хэвлүүлж байгааг эмнэлгийнхэн мэдсэнээр түүний бүх тавилга болон цаас, өдөн үзэг зэргийг хураан авдаг. Ингэснээрээ түүнийг хорьж чадна гэж бодож байсан боловч тэд буруу бодсон байлаа. Тэрээр зохиолуудаа хувцсан дээрээ бичин үйлчлэгч бүсгүй мэдиллинд угаалгахаар өгч харин мэддиллин түүнийг нь сэм хэвлэлийн газар аваачиж өгдөг байв. Энэ маягаар хэсэг хугацаа өнгөрнө гэвч удалгүй тэрээр эмч санваартан Колмэрт ахин баригдана.

Санваартан энэ удаад түүнийг өрөөнд нь нүв нүцгэлэн эхээс төрсөнөөр нь үлдээдэг. Гэвч номхоршгүй Сад зохиолуудаа хана тааз ер юм бичиж болох бүхэн дээр цус, үрийн шингэн, нус цэр гээд бичиж болох бүхнээрээ бичсээр л байдаг. Энэ хэсэг нь уран бүтээлчийн авьяас онгодыг зогсоох аргагүй гэсэн билэг тэмдэгийн чанартай мэт санагддаг.

Гэвч түүний энэ дийлдэшгүй байдалд хор шар нь буцалсан санваартан түүнийг номхотгох хувцастайгаар гянданд хорьж орхидог энэ үед арга мухардсан Сад үйлчлэгч бүсгүйд хэд хэдэн өрөөны галзуучуудаар дамжуулан өөрийн зохиолоо хэлж өгөн нийтлүүлэхийг оролдох үед шоронд үймээн гарна. Энэ үеэр мэдиллин бүсгүй алагддаг. Мэдиллинд санваартан колмэр сэтгэлтэй байсан нь түүнд хүнд цохилт болж энэ бүхэнд зөвхөн Садыг буруутай гэж үзэн түүнийг газар доорхи нүхэн гянданд хорьдог.
Чийгтэй, харанхуй, хүйтэн газарт хоригдсон Садын биеийн байдал маш хурдан муудаж эхэлнэ. Нэгэн удаа биеийн байдал маш муу болсон үед нь түүн дээр санваартан орж ирэн түүнийг загалмайлахад Сад түүнийг нь нь залгиж өөрийгөө хороосноор киноны үйл явдал төгсөнө. Энэхүү кино нь 3 удаагын оскарын шагнал хүртсэн юм.


29 сэтгэгдэл:
ногооноо сайн бичсэн байна шүү
"мүүви хөлөөб" гэж бичсэн нь таалагдаагүй байсийн энэ чэн гоёайхгүй юу хамтаараа лаг гэлэг чэн энэ байхгүй юу.
үг их сайн тусгаж авдаг хүү бган нтр кью кью кью
энэ хүүхэн нь Kate Winslet мөн биддэ
Депсидий баяр хүргий
хэрцгий: чи өөрөө хөх тэгүүл за нтр гах гах
хэрэлэн: мунхаг хүмүүнийг өршөөнүү
санбюти: тийншд би ер нь сайн хүү лдээ....нтр гээл гүйээмөн амархан хөөрий шүү цаа чэн. мөнөөсөө мөн нөгөө мэддилин чэн шөө дээ.
хирошима: чи намайг нэртэйгээр нь дэпсү гэчкү яасын ай
гоя
гоя
Пепси ч болцон яах уу дээ хө. Миний хувьд бол чи үргэлж тракторчин залуу...
тэр хамаг юмаараа зохиолоо үргэлжлүүлж бичдэг нь ээмарийн...
ВЭЛКОООООООМ ФРИЙ ХАААААГ КККККК
муу дэнэг ногоон дэспи,
ногооноогийн чандын нууцыг мэдэхийг хүссэн хүн мснжрт ороод ир.
өөрөө түрүүн надаа зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьцийн хаха
ногоон деспи ногоон деспи ногоон деспи хахаха
өөрөөр нь яриулах аргаа гэж хаха
Тракторчин юу хийцийм дээ чи чинь одоо. хэрэмийг л аймар баярлуулж дээ янз нь.
аан энэ коног үзэж байсын байна. ээмэр гоё коно шд
Ааая Деспи дайчин болоо хаясан уу
жое: гоя гоя
болдууш:өө зө зө пэпси ай
хэрлэн: харин дөххх
аниргүй: үгүй би мөнгө төлмөөр байна нтр
хэрэм: хэлэх муу үг дууслаа
жое: гоя гоя
болдууш:өө зө зө пэпси ай
хэрлэн: харин дөххх
аниргүй: үгүй би мөнгө төлмөөр байна нтр
хэрэм: хэлэх муу үг дууслаа
зочин: яг хэрмийг баярлуулаач
дондогдулам: жаахын байж том хүний киноо үзэээл
ундрига: харин дөхх лаг уу
титаникт тоглодог хүүхнийг катэ ванслэт гэдэг юм уу?
жэкин фионикс анхлан энэ киногоороо олонд танигдсан бхдаа
бас сонин кино шүү
Даж бичжээ. Шинэ дайчиндаа амжилт хүсье.
За дайчдаа, нэг юм анхааруулахад нийтлэл бүрийн өмнө "Movie Club:" гэсэн энэ бичгийг яг энэ хэвээр нь гарчгийн өмнө оруулна шүү. Бас үсгийн фонт Tahoma 10 гэсэн хэмжээтэй байна шүү. Энэ нийтлэлийн илүү дутуу хэсгийг энэ удаад би зассан. Цаашдаа марталгүй дээрхийн адил бичнэ шүү дээ.
за шинэ нэртэй болчих юм байна л даа,чиний нэрийг бичиж байхдаа нэг үсэгнийхэн байрыг нь андуураад сольчихож деспи
хөөх танайхан чинь бичлэгийг "бузарлаж" байнаа. Ажил хийлгэхгүй юмааа зүгээр
Овоо муу гаруу гүйюү энэ Сад чинь
киног нь үзээгүй ч сонирхолтой бичлэг болсон байна. баярлалаа
Маркиз Де Садын богино зөвлөгөө гэж байдийм байна шүү манайхаан энийг уншдаа
Тамхи нас богиносохгүй. Тайвширцгаа. Татацгаа.
Тэр үг чинь худлаа. Тэгээд мэдсээр байж. Бүү шаналцгаа.
Архи амьдралд гай болохгүй. Айх хэрэггүй. Ууцгаа.
Алтан дэлхийг хааяа ч гэсэн согтуу харах сайхан.
Өндөрөөс бүү ай. Алив үсэр. Харай. Шунга.
Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа.
Хүйтнээс бүү ай. Гарч зугаалцгаа. Мэдэрцгээ.
Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдрэнэ гэж байхгүй.
Бүсгүйчүүдтэй самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.
Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.
Эрчүүдтэй самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа.
Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.
Шүүтэндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ.
Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.
Хэрэлдэцгээ. Зодолдоцгоо. Алалцацгаа. Үхцгээ.
Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй.
Тэврэлдэцгээ. Эвлэрцгээ. Уйлцгаа. Инээцгээ.
Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй.
Үзмээрийн
мөөнөө хөгшөөн энийг хаанаас авсийн би эний чэн лобоог дээрээ гуслаа шөө болхуу
Тэгээчдээ тэгээч
Гоё кино шүү. Бас л том бүтээл л дээ.
энэ нээрэээ гүймөн сайхан кануу шүүү. ди ви ди гээр нь нэг авч үзхийсан за баяжхаараа л болий нтр