
Энэ удаа би Transformers цувралын
2-дугаар анги болох Transformers: Revenge
of the Fallen буюу "Ялагдагчдын өшөө" авалт киног зохиолоос нь авахуулаад хэрхэн
бүтэж байгаа талаар өгүүлье ээ. Мөн
цувралын 3-р ангийн зохиол аль хэдийн бэлэн болсон бүр интернетэд ноорог
хувилбар нь явж байв. Transformers цувралуудыг үзсэн хүмүүст байвал илүү сайн
ойлгогдох болов уу. 
Нийтлэлийн агуулга:
- -Бүтээлийн үе шат
- -Зураг авалт
- -Эффектүүд
- -Киноны хөгжим
- -Киноны нээлт болон маркетинг гэсэн дараах хэсгүүдээс бүрдэнэ.
Бүтээлийн үе шат
2007 оны 9-р сард
Paramount студи нь Трансформерсийн дараачийн цувралын нээлт 2009 оны 6-сарын
сүүлчээр болно гэж албан ёсоор мэдэгдсэн байсан билээ. Тус кино продакшин нь
2007-2008 онд болсон Кино зохиолчдын Америкийн холбооны ажил хаялт болон бас
кино найруулагчдын холбоо, дэлгэцийн жүжигчдийн холбооны ажил хаялт нь хамгийн гол бэрхшээл байсан бөгөөд энэ хүндхэн үеийг даван туулсан. Найруулагч Bay 2007
онд гарсан анхны киноноос хасагдсан дүрүүдийг дараагийн цувралд тоглуулж
амилуулахаар хөдөлмөрлөж эхэлсэн. Тэд цувралаа даруй 200 саяар төлөвлөсөн нь
өмнөх ангиасаа 50 саяар илүү байлаа. Мөн тэд роботуудын тулааны зарим хэсгүүд нийлээд танаж хассан юм.
Кино зохиолч Roberto
Orci болон Alex Kurtzman нар ажил ихтэй
байсан байсан учраас дараагийн цувралд анхнаасаа л оролцохгүй гэж байсан,
иймээс кино студи 2007 оны 5 сараас хойш
өөр кино зохиолчдын хойноос хөөцөлдөж эхэлсэн боловч өөр зохиолчдын бичсэн
киноны гол үйл явдлуудтай хэсэгт сэтгэл дундуур байсан учраас “лам олдохгүй бол
буцахдаа гэлэнгээ зална” гэгчээр буцаад Orci,
Kurtzman хоёр дээр очиж кинондоо буцаж ирэхийг ятгасан юм. Paramount студи Трансформерсийн үүх түүхийн
талаар арван хуруу шигээ мэдэх Ehren Kruger тай нэмж гэрээ байгуулсан байна. Paramount
студи нийтдээ эдгээр 3 зохиолчид 8 сая доллар төлсөн байна.
Найруулагч Bay өөрөө
60 хуудас бүхий киноны санаа бичиж боловсруулжээ үүнд хошин инээдмийн аяс, шинэ
дүрүүдийг илүү давамгайлуулж оруулах зэргээр санаагаа бичсэн бөгөөд үүн дээр 3
зохиолчид маань илүү дэлгэрэнгүй болгож зохиолоо бичиж эхэлсэн ба
найруулагч Bay ийн хажууд зочид буудлын 2 өрөөнд бараг л түгжигдээд кино
зохиолоо дуусгах гэж бүтэн 4 сарыг зарцуулсан юм. Трансформерсийг анх гарахаас өмнө продюсер Tom
Desanto динозаврын дүртэй робот бүтээх гайхалтай санаа олсон боловч Bay болохоор
зөөврийн нисэх онгоцыг ихэд сонирхож байсан ч эдгээр нь 2007 оны анхны кинонд
багтаагүй үлдсэн юм. Харин зохиолч Orci Transformers: Revenge of the Fallen
цувралдаа эдгээрийг оруулах сонирхолгүй байсан бөгөөд динозаврын дүртэй
роботуудын дүр төрхийг сайшаагаагүй мөн зөөвөрийн нисэх онгоцнууд тохирохгүй гэж
үзэж байжээ.
Дараа нь зохиолч Orci хэлэхдээ би динозавр мэтийн зүйлд дургүй учраас динозавр роботуудыг хэрэгсэхгүй байхыг дэмжсэн юм гэжээ. Харин төдөлгүй зохиолч
Orci: динозавр роботууд нь шүтэн бишрэгчдийн дунд алдартай болж байсан
учраас зураг авалтын үеэр тэдгээр нь надад илүү таалагдах болсон гэжээ. Найруулагч Michael Bay эдгээр динозавр роботуудад тун дургүй байсан бөгөөд гол дүрүүдэд оруулж тоглуулахад ер санаа
тавиагүй бас Трансформерсуудын талаар маргааныг улам дэвэргэхийн тулд буруу
ойлголт төрүүлэх ажиллагаа хүртэл хийж байсан ч энэ нээх их тус болоогүй гэж Orci
илчилсэн байдаг.
Зураг авалт
Зураг авалт 2008
оны 5 сард Калифорни мужийн Лос-Анжелест эхэлсэн. Дотоод үйл явдлын зураг
авалтыг урьд нь зураг авч байсан Hughes Aircraft ийн vista –д авсан. Харин 6
сарын 2 ноос эхлэн Шанхай хотыг төлөөлүүлэн ашигладаг нэгэн хороолол болох Пенсильван ийн Бэхэлнэм –д үйл явдлыг авах гэж 3 хоног зарцуулсан.
Пенсильван ийн
их сургуульд Тристоны их сургууль дээр зураг авалтууд явагдсан бөгөөд тэдгээр
сургуулиуд сургуулийн нэрийг гаргахыг аль аль нь зөвшөөрөл өгөөгүй. Учир нь
кинон дээр буудалцдаг мөн марихуна хэрэглэдэг, Sam ийн ээжийн инээдтэй хэсэг
зэргээс болсон. Найруулагч Bay 6 сарын 30 нд Египетэд эхлэх байсан 3 хоногийн
зураг авалтаасаа түр чөлөө авав. Учир нь тэрээр дүрсийг амилуулах тал дээр илүү
их анхаарч байв. Шанхайн байлдааны талбартай хэсгийн зураг авалтыг дахин үргэлжлүүлэн Калифорнийн Long beach авсан.
Мөн зураг авалтын багийнхан 9 дүгээр сарын туршид New Mexico –д байх Holloman ний агаарын нисэх
хүчний бааз, Цагаан элсэн дундах Missile Range хэмээх цэргийн баазууд дээр зураг
авалтаа хийж байв.
Энэ нь Египетэд болон 2007 оны ангид гардаг Катарын орчныг дүрслэн зураг авалт болж байв. Мөн Лос-Анжелест байдаг пирамидын загварыг нь
пирамидыг илүү ойроос авах дүрсэнд ашиглаж байсан. Tucson олон улсын нисэх
буудал, 309-р агаарын группийн нислэгийн талбай дээр 10-р сарын туршид зураг
авсан энэ хэсэг нь Prime directive-т хамаарагдаж байсан бөгөөд урьд нь “оддын
дайн” киноны зураг авалт хийгдэж байсан байна. Зураг авалтын 1-р баг Египетэд явж
3 хоногийн дотор Гиза пирамид болон Luxor ийн зураг авалтын хийж дуусгасан.
Аюулгүй
байдлын үүднээс зураг авалтын маш нууцаар хийсэн байна. Мөн тэд Lorenzo гэдэг
байгууллагын тусламжтайгаар 150 гаруй америк, 130 аад египетчүүдийг зураг авалтандаа оролцуулсан нь улам гайхалтай болгож байжээ. Мөн найруулагч Bay пирамид
дээр гарч зураг авахын тулд Zahi Hawass гэгч хүнээр дамжуулан Египетийн засгийн
газарт мөнгө төлсөн юм. Египетчүүд манай пирамидыг битгий гэмтээгээрэй гэж
захиж байжээ. 50 foot өндөр крантай камер чирж гаргаж зураг авах байсан учраас
тэгж хэлэх нь араггүй юм. Мөн Иорданд очиж 4 хоног зураг авалт хийсэн. Тэндхийн
нэгэн хун тайжид 2007 оны кино нь ихэд таалагдсан учир тэнд зураг авахад ихээхэн
дэмжлэг болжээ.
Жүжигчид болон
зураг авалтын багийнхан 2008 оны 11 сарын 2 нд сүүлчийн зураг авалтаа USS
агаарын нисэх хүчин дээр дуусгасан. 2007
оны киноны зураг авалтыг 5 өөр хотод авсан учраас киног ойлгоход бага зэрэг
төвөгтэй болгож байсан харин энэ удаагийн Египетэд дэх элсний тулаан нь тун
ойлгомжтой болсон хэмээн Найруулагч Bay дурджээ.
Эффектүүд
Hasbro болохоор
2007 оны роботуудаас илүү сайн загвар хийц дизайныг энэ цувралд гаргахын хүсчээ,
Харин filmmaker Takara Tomy болохоор
роботуудыг хосолж оруулах саналыг тавьжээ.
Тэд хуучин ангиас роботууд эргэн ирж байгаа боловч шинэ дизайнтай
өвөрмөц содон байхыг шаардаж байв. Учир нь хүмүүст ижил дизайн загвартай
роботууд сонин биш байсан байх. Найруулагч Bay тулааны талбар дээр F-16 шонхор
сөнөөгч онгоц болон галт Танкийг бодитоор оруулан зураг авч байсан юм. Мөн тэд
Роботуудыг машин байх хувилбарыг нь дэлгэцнээ гаргаж өгөхийн тулд General
Motors компаниар хурц тод өнгөтэй машинуудыг хийлгэж байв. Scott Farrar болохоор
visual effects талдаа мөн дүрсний хөдөлгөөнийг нарийн хянаж хийх ажил дээр
дахин нэгдэж оролцсон. 
Кино бүтээгчид Энэ удаагийн ангийг илүү их сайн
эффектүүд гаргуулахын тулд их хэмжээний мөнгө хаяж байсан тиймээс Трансформерсуудыг
илүү тод томруун дүрслэхийг хичээжээ. Харин Peter Cullen гэх хүн хэлэхдээ бид
2007 онд Optimus Prime хэмээх кинонд компьютер дүрсийг амьд болгохын тулд асар их хөрөнгө мөнгө гаргаж байсан ч энэ
нь ердөө л дундаж орлого олж байсан хэмээн сануулж байжээ. Найруулагч Bay роботуудын
нүүр царайг илүү ойроос татаж оруулахыг зорьж байв харин Scott Farrar болохоор моддын найгах орчин тойрон мөн роботын шүлсээ хаях хөлс гарах хий гаргах зэрэг
үзэгдлүүд дээр голлон анхаарч ажиллаж байв. Дүрсийн нэгхэн хэсгийн амилуулахад
бүхэл бүтэн 72 цаг шаардагдаж байсан бөгөөд 2007 оны кинон дээр компьютер ILM
хүчин чадал дээр 15 терабайт ашиглаж
байсан бол энэ удаагийн цуврал дээр 140 терабайт ашиглаж байв.
Киноны хөгжим
Transformers: Revenge of the Fallen хэмээх цомог гаргасан бөгөөд
кинонд зориулж Steve Jablonsky дууг нь зохиожээ.
Jablonsky найруулагч Bay тай
хамтран энэхүү дуугаа 71 янзаар найруулж аяз чинээ зэргийг Hollywood Symphony
studio бичүүлж гаргаж авчээ. Jablonsky
продюсер Zimmer тэй хамран хийсэн дуугаа New Divide хэмээх нэрлэж Linkin Park хамтлагаар
дуулуулсан байна.
Киноны нээлт болон маркетинг
Transformers: Revenge of the Fallen анхны нээлт Японы токио –д
2009 оны 6 сарын 8 нээлтээ хийсэн Дараачийнх нь 6 сарын 19 нд Их Британид ,6 сарын 24 Америкийн кино театруудад нээлтээ хийж байв. Мөн зар сурталчилгаанд нийлээд хэдэн сая доллар зарцуулж байсан бөгөөд шинэ анги дээр гарч
буй бас хуучин анги дээр ч гарч байсан роботуудын загвартай тоглоомуудыг 5
сарын 30 худалдаанд гаргаж байжээ. Мөн 2009 оны 8 сар гэхэд хувирдаг хөдөлгөөн
хийх чадвартай робот тоглоомуудыг худалдаанд гаргав. 
Кинонд хамтран ажилласан
гол байгууллагууд нь Burger King, 7-Eleven, LG phones, Kmart, Wall*mart, YouTube,
Nike, M&M зэрэг пүүс компаниуд байв. Харин General Motors санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал
дээр боломжгүй гэдгээ мэдэгдсэн, тэр үеэр тус компани дампуурах дөхөөд байсан
даа. Paramount pictures ийнхэн болохоор
бид GM байсан байгаагүй ч маркетинг амжилттай хэрэгжиж 2007 оныхоосоо ч илүү
өргөн цар хүрээтэй болсон хэмээн мэдэгдэж байв. Revenge of the Fallen нэртэй
машины загвар хүртэл гарчээ.
2010 Camaro Indianapolis 500 загварууд хүртэл гарчээ. Энэ кино маань 2009 оны 6 сард нээлтээ хийж 2009 оны 10
сар хүртэл буюу 114 өдөр 16 долоо хоногын
дотор 4923 кино театруудаар гарч нийт дэлхий даяар $834,969,807
олсон юм байна.
За эцэст нь
үүнийг товчхон бичлээ. Үйл явдлын илүү ихээр сайн дүрсэлж бичий
гэвэл нилээд урт болох гээд байна. Нэг кино
төрнө гэдэг бол асар их хөрөнгө, хүн хүч зарцуулагддаг болохыг эндээс харж болох
юм.


16 сэтгэгдэл:
1
wow zurgan der ni clubiin emblem baigaa ni taalagdaj bna
гоя болжээ
soliotoi...............uigagui gar shuu
зиа Хирогийн анхны пост баяр хүргий. Галзуу бичлэг болжээ :D
Их сайн бичсэн бйана шүү.
Сонирхолтой сайхан нийтлэл болсон байна. Олсон ашиг бол зардалаа хэд дахин нугалчихаж тээ. Мундаг юмаа.
Movie Club гэсэн лого нь яасан хөөрхөн юм хэхэ
Гэснээс: Хувирагчид2 "Фаллений өш хонзон" кино маш их алдаатай болсон...Гэхдээ дажгүй
пээээш уйгагүй бичих юм аа. Гэхдээ гоё байна аа. Ийм бичлэгээс л ойно шүү дээ тэнкс
Киноны хувьд бол ярих юмгүй гоё киношдээ ялангуяа Оптимус Прайм Дэсэптиконуудтай ойд ганцаараа зодолддог хэсэг нтр бол бас л...
Херо гоё пост хийжээ Мүүвиклаб-н лого-г оруулж хийсэн нь гоё болж ;)
анд найз нар минь Movie Clubiin логог блогтоо байрлуулж болно шүү :D
За бүгдэд нь баярлалаа. цаашдаа нийтлэлдээ clubийнхаа лого оруулж байвал болнууш. төвөгтэй байвал яахав дээ.
Гоё бичсэн байна шүү. Одоо "Бөгжний эзэн"-ий талаар бичээч.
ёооо агууу бичдэг тэх үүү би бичлэг бичхээсээ иччихлээ байна
Энэ кино хэдийгээр техник технологоор зодож санаанд оромгүй зүйлсийг бодит мэт үзүүлж чадсан ч 2009 оны хамгийн муу 10 кинонуудын нэгээр тодорсон байна лээ, ашиг орлого гэхээсээ утга агуулга талаас нь харсан байх л даа
нээрээ бөгжний эзнийг би ерөөсөө бүтэн үзэж, үзсэн ангиа ойлгож бйагаагүй нэг бичээд өгөөч хө
энэ нийтлэл их чанартай болж хэлэх нь зүйтэй байх