Бүлгийн нэр: Киног гашраагчид
Бүлгийн уриа: “Шинээр кино гаргаад аль”
Бүлгийн зорилго:
  • 1. Блогчдийг шинээр гарсан даж кинонуудийг цаг алдахгүй үзүүлэх
  • 2. Кино үзвэрийг зохион байгуулах блогчдыг хамруулах
  • 3. Кинонд донтох
  • 4. Кино театрын тавилга болох
  • 5. Блогчдийн уулзах шалтагийг нэмэгдүүлэх 6. Пийвний мөнгийг попкорн кола-д зарцуулах

    Movie Club: Дерсу Узала ба хүн байгалийн хүйн холбоо

    Өнгөрсөн долоо хоногт ТВ9 телевизээр “Дерсу Узала” хэмээх хуучны нэгэн кино гарлаа. Бага байхдаа би нилээд хэд үзэж байсан боловч өнгөрсөн долоо хоногт үзсэн шиг сэтгэлдээ гүн хүлээж авч байгаагүй юм. Кино надад маш гайхалтай мэдрэмж төрүүлж, дотор минь элдэв зүйлийг бодогдуулсан болохоор киноны тухай бичихээр шийдлээ.

    Киноны өгүүлэмжийн талаар: Зовлон жаргалын гэрч болсон атираа бүхий нар салхинд гандсан бор царай, майга хөл, ноорхойдуу хувцас, намхавтар биетэй ази царайтай хүн. Энэ бол Дэрсү Узалагийн дүр төрх, гаднах байдал. Хэдийгээр түүний дүрслэл эгэл боргил авч дотоод сэтгэл нь булгийн ус шиг тунгалаг, бас эхийн сүү шиг цагаан гэдэг нь киноны явцад улам бүр харагдаж байлаа.

    Сайхан сэтгэлт хөгшин эр Дерсу Узала, зоригт аялагчид, ухаалаг бас ноён нуруутай ахмад, зожигрон тэнүүчлэх Хятад өвгөн бүгд л тус бүрдээ дэндүү мэдрэмжтэй дүрүүд. Дерсу юуны учир ойд тэнүүчлэх болсон, бас согтохоороо бусдаас зайдуу ганцаархнаа суучихаад дуулдаг дуу нь яагаад тийм гунигтай юм байдаг бол... Тэр яагаад Хятад өвгөний зовлонг дэндүү сайн ойлгодог юм бол... Дерсу тэр барыг буудчихаад яагаад тэгтэлээ өөрчлөгдсөн юм бол... Асуулт кинон дээр бий болж, харин амьдрал дээр хариулагдсаар...

    Аливаа зүйлийн харагдах байдал болон дотоод ертөнц хоёр хоорондоо маш их өөр байж болох жишээг киноны найруулагч бидэнд Дерсугийн дүрээр, мөн Уссурын бараар төлөөлүүлж харуулсан бололтой. Түүнчлэн уг кино сэтгэлгээний маш нарийн асуудлыг хөндөж тавихын зэрэгцээ Сибирийн ой тайга, ан амьтан, догшин урсгалтай уулын голууд гэх мэт байгалийн дүр зургуудыг хальснаа үнэхээр мэдрэмжтэй буулгажээ.

    Цаанаа л нэг дотно гол дүрийн маань үг яриа, үйл хэрэг нь кино явцад бидэнд хүн байгаль хоёрын харилцан шүтэлцээний талаар улам бүр ойлгуулж байх шиг. Гэвч хүмүүс бид тэр нарийн шүтэлцээ, байгаль эхтэйгээ холбогдсон тэр сэжмийн талаар даанч дэндүү нимгэн мэдлэгтэй ажээ. Тиймдээ ч хорвоо дэлхий өдрөөс өдөрт өнгөө алдаж, үр хүүхэд болсон хүмүүс биднээсээ улам бүр холдсоор байгаа бизээ.
    Эцэст нь дүгнэхэд хүн гэж яг юу юм бэ? Хүмүүс бид байгалийн бүтээл үү эсвэл нийгмийнх үү? энэ л асуултын хариуг би “Дерсу Узала” киноноос олж харж дотоод сэтгэлдээ бага ч болов эрэгцүүлэл хийсэн минь энэ киног үзсэний гол үнэ цэнэ юм уу даа.

    Зохиолын тухай болон дүрүүдийн жинхэнэ эздийн талаар: “Дерсу Узала”-г кино болохоос өмнө “Дерсу Узала” хэмээх зохиолыг Оросын нэрт газарзүйч, судлаач, ахмад В.К.Арсеньев бичжээ. Тухайн үед Сибирийн ой хөвчийг байрзүйн зурагт оруулах их ажил хийгдэж байсан бөгөөд “Дерсу Узала” кинон дээр гардагчлан ахмад Владимир Арсеньев өөрийн цэргүүдтэйгээ судалгааны экспедицээр явж байхдаа Дерсу Узала хэмээх нутгийн өвгөнтэй тааралдаж газарчлуулж явсан байна. Судалгааны багийнхны аялах явцад тохиолдсон адал явдал, Дерсу өвгөний үзэл баримтлалаас үүдсэн энэхүү кино болон зохиол нь бодит үйл явдал дээр тулгуурласан бөгөөд зохиолын гол дүр Дерсу, ахмад нар бодит дүр юм. Хожмоо уг зохиолыг нэрт найруулагч А.Күросава, Юрий Нагибин нар кино зохиол болгож өөрчилснөөр энэ кино бүтээгдсэн байна. “Дерсу Узала” гэдэг энэ үг одоо ч Оросод алдартай. Түүний нэрээр нэрлэгдсэн жуулчны бааз, амралтын газар, кафе, аялагчдын клуб хүртэл Оросод бий. Зүүн гар талын зураг дээр ахмад Арсеньевийн гар бичмэл, баруун гар талын зураг дээр жинхэнэ Дерсу ба Ахмад Арсеньев нар байна.


    Кино болон найруулагчийн талаар: Уг кинон дээр голдуу орос хүмүүс гардаг болохоор нь би хуучны ЗСБНХУ-ын л кино юм байх гэж бодож байсан минь эндүүрэл байж. Тус кино нь Японы нэрт найруулагч Акира Күросавагийн бүтээл бөгөөд Зөвлөлт холбоот улстай хамтран 1975 онд хийсэн кино аж. Энэ кино маань Күросава найруулагчийн гадаад хэл дээр хийсэн цорын ганц бүтээл бөгөөд “гадаад хэл дээрх шилдэг кино” номинациар Оскарын шагнал авсан юм. Зүүн гар талын зураг дээр кинон дээрх Дерсү болон ахмад түүний багийнхан харин баруун гар талын зураг дээр нэрт найруулагч Акира Күросава зургууд тус тус байна.

    За энэ бичлэг бол Монки.МН сайтаас зарлаж буй "сэтгэлд хоногшсон кино" уралдаанд нэр дэвшиж байгаа пост юмаа. Хэрвээ бичлэг таалагдвал ЭНД дарж саналаа өгөөрэй.

    11 сэтгэгдэл:

    null
    Ялгуусан гэгээн

    За сэтгэлд хоногшсон кино уралдаанд миний зүгээс оролцож буй 2 дахь бичлэг маань.

    Undriga

    Дарагдахгүй байнаа. Үнэхээр гоё тайлбар байна. Би саналаа өгмөөр байна шдээ. Энэ кинонд ма ээж аягүй дуртай шд. Би ч анхандаа гарахаар нь хальт харсан шүү болоод л өнгөрсөн. Нээрээ одоо үзэхэд сэтгэл хөдөлгөм гоё кино шүү.

    Ялгуусан гэгээн

    УНдрига: Одоо дарж болно байхаа. Би түрүүн линкээ холбохоо мартчихжээ :D

    дурлагч

    Би бас энэ киног Оросууд хийсэн гэж боддог байсаншд.

    Зочин

    Kurosowa nairuulagchiin arga baril orsonooroo l ene kino delhiin tawtsand garsan baih

    Арслантай авдар

    Ахмад бол бичих гэж сийлсэн байшдээ

    addict (зочин)

    tanai blog ih taalagdlaa. Bainga unshinaa

    fc

    би энэ киног үзэж байгаагүй юм байна зүгээр л сонсож байсан юм байнаа хэхэхэх үзмээр санагдчихлаа

    АНИРГҮЙ (зочин)

    ля ля ля ля аугу агууу АГГГУУУУУ ХҮН БИЛЭЭ

    Jezzz (зочин)

    Тийн ёстой онцгой кино

    БОРОО

    Надын бичлэг шд. (Онгиров) кк

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)