
Гога: Бодоод байсан чинь чамайг хүргэж өгөх хэрэгтэй юм байна. Өөрт таалагдсан бүсгүйгээ байгаа 5 рублиараа яагаад хүргэж өгч болохгүй гэж?
Катя: Чи тэгээд буцаад яаж явах болж байна.
Гога: Хосоон, алхаад л алхаад л...
Катя: Чамайг хэн гэж дуудах вэ???
Гога: Гога...
Катя: Юу???
Гога: Гоша...
Катя: Гога байх нь. Ийм л хүнтэй танилцах нь дутаж гэнэ дээ.”
Катя бол залуу насны хайр дурлалын очоос нь үсрэн унасан ганц охинтой өрх толгойлсон ээж. Харин Гога бол эрэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь хийгээд цалин нь үргэлж эхнэрээс нь илүү байх ёстой гэж боддог сантехникийн слесарьр. Ийнхүү “Москва нулимсанд дургүй” хэмээх киноны 2-р анги эхэлдэг.
Магадгүй миний үеийн залуус энэ киног тэр болгон үзээгүй байж магад. Гэхдээ аминчлан захихад энэ киног нэг байтугай нэлээд хэд үзэхэд гэмгүй шүү.

Найруулагч Владимир Меншовын 1975 онд бүтээгдсэн уг кино өдгөө ч утга учираа алдаагүй хэвээр л байна. 1979 онд Зөвлөлт Холбоот улсын Мосфильм кино үйлдвэрт хийгдэж энэхүү кино 1980 онд дэлгэцнээ гарч, 1981 онд Оскарын “Шилдэг гадаадын кино” шагналыг хүртсэн билээ. 1950-аад оны сүүлээс 1970 он хүртэлх үйл явдал уг кинон дээр гарна.
Катерина Александровна Тихомирова (Катя)-ийн дүрд Вера Алентова
Людмила Свиридова (Люда)-ийн дүрд Ирина Муравьёва
Антонина Буянова (Тося, Тоня)-ийн дүрд Раиса Рязанова
Георгий Иванович (Гоша, Гога)-ийн дүрдАлексей Баталов тус тус тогложээ.

1-р анги:
Оросын хөдөө нутгаас их сургуульд суралцахаар ирсэн 3 бүсгүй дотуур байранд амьдарна.
Катя бол ухаалаг, бүрэг даруу зантай, шударга нэгэн
Дося бол ичимхий, аж ахуйч, ажилсаг нэгэн
Людя бол “амьдрал бол сугалаа” гэж бодон бийлэгжүү нөхөр хайн явдаг сэргэлэн нэгэн.
Дося аль хэдийн хөдөө нутгийн нэгэн залуутай танилцсан учир Людя Катяд баян, боловсрлотой, сэхээтэн хүнтэй сууж сайхан амьдрах хэрэгтэй гэж үглэнэ харин Катя өөр бодолтой байлаа тэр өөрөө хичээн суралцаад, өөрийн хайртай хүнтэйгээ л амьдран сууна гэж боддог байлаа.
Нэгэн өдөр Катягийн хамаатан нь гадаад руу амралтаар амрахаар явахад Людя Катя 2 тэдний гэрийг харахаар үлдэх тэр мөчөөс эхлэн хамаг зүйл эхлэнэ.
Тэд өөрсдийгөө сэхээтэн гаралтай эгч дүүс хэмээн танилцуулаад нийгмийн өндөр статустай эрчүүдийг гэртээ урин үдшийн зоог барин танилцдаг. Катя-д энэ санал анхнаасаа таалагдаагүй ч найзынхаа хүсэлтийг бодоод зөвшөөрсөн нь тэр байлаа.
Энэ дундаас Людя нэгэн алдартай хокейн тамирчин, Катя телевизэд ажилладаг зураглаач залуутай танилцана.
Ингээд хайр сэтгэл өрнөсөөр...
Катя өөрийн үнэн нүүр царайг нь мэдсэн ч гэсэн тэр түүнийг орхихгүй хэмээн найдаж байлаа. Энэ үед тэр бие давхар болсон байна. Харин сэхээтний охин биш гэдгийг нь мэдээд залуугийн ээж нь ирж түүнийг хүүтэй нь уулзахгүй байхыг хүссэнд түүний итгэл найдварын гал бүрмөсөн унтарна. Түүний нуруун дээр охиноо төрүүлж, өсгөх хажуугаар нь сурах, ажиллах гээд маш их дарамт ирнэ. Энэ бүхэнд үнэхээр гутарч байсан ч үнэнч найзууд нь түүний хажууд байх болно. Сэрэх цагнийхаа сэрүүлгийг тавиад, гэрлээ унтраан, унтахаар хэвтээд мэгшин уйлж эхэлнэ. Амьдрал түүнд хэтэрхий харамч, хатуу хандсан болоод тэр биз...

Катя сэрнэ. Тэр одоо 40 настай, өрх толгойлсон, ажилсаг үйлдвэрийн дарга.
Людя хими цэвэрлэгээний газар ажиллан, тамирчин нөхрөөсөө салсан байна.
Тося нөхөр, хүүхдүүдийнхээ хамт амар жимэр амьдран сууна.
Хэний ч амьдрал хаашаа ч эргэж, чи ирээдүйд хэн ч болж болно.
Тосягийн ээж аавынд амарчихаад буцаж явахдаа Катя галт тэргэнд Гогатай танилцснаар түүний амьдралд нэг ч болов өнгөлөг зүйл нэмэгдэнэ.
Амьдрал 40 хүрч байж дөнгөж эхлэдэг гэсэн үгийг харуулсан, хүнд хэцүү амьдралаас тэмцэн байж гарч ирсэн Катягийн, жинхэнэ эр хүн гэж ямар хүн байдгыг илтгэдэг Гоша хоёрын дүрд хайртай байдаг юм.
Гога Катяг үйлдвэрийн дарга гэдгийг мэдээд түүнээс холдоно гэвч Катя Гогаг амьдралд нь сүүлийн удаа заяаж байгаа хайр нь гэж итгэж байлаа. Тиймээс түүнийг алдахыг хүсэхгүй. Гэвч Катя түүний бүтэн ч нэрийг мэдэхгүй байлаа. Тэр уйлж унжин сэтгэл санаагаар унасан байлаа. Найзууд нь ирж, Найз Тосягийнх нь нөхөр түүнийг хайхаар гарна. Эр хүн хэлсэндээ хүрч Гогаг олж ирэх ба миний хамгийн дуртай хэсэг нь тэд дахин уулзаад Катя Гогагийн хоол идэж байгааг хараад
Катя: “Би чамайг ямар их хүлээвээ
Гога: 7хон хоног л уулзаагүй шүү дээ
Катя: Бүхэл амьдралынхаа турш би чамайг ямар их хүлээвээ...”



30 сэтгэгдэл:
сайхан кино шүү бас болоогүй ээ оскартай гэж байгаа эхэхэххэ
нэгийг бодогдуулсан, тэрч тийм шүү
Намайг төрөөгүй байхад гарсан кино байнөөө хэхэ
бүсгүй хүнд зориулсан бүх цаг үеийн шилдэг кино. гарах бүрт нь л үздэг юм. Үзсэн тоо наснаас хэд давсан байхаа хэ хэ. Нээрээ эмэгтэй хүнд маш их хүч урам өгдөг сайхан кино шүү. Баярлалаа Хэрлээн.
Хамгийн гого хэсэг нь Катягийн: Би чамайгаа ямар удаан хүлээвээ гэдэг нь.
Нээрээ дуу нь бас их гоё шд Александра гээд
wow
eog kono
Busgui hun ch geltgui erchuud ch bas uzeh heregtei. Ih saihan kino.
20-r zuun fox-iixan 3-r angiig ni xiixer bolson gej ta nar sonssnuu"?
мммм... хоёрдугаар ангид лаааг дуртай. Гога бас их таалагднаа хэхэ. үнэхээр гоё кино шүү дуу нь час гоя
ha ha ha yag sht
Москва слезам неверит гэдэг билүү яг жинхэнэ нэрийг нь? Бас нэг гоё хэсэг нь нөгөө хими цэвэрлэгээнд анжилладаг хүүхэнд хамт ажилладаг хүүхэн нь "хурандаа нөхөртэй болохын тулд сонсогч байхаас нь авахуулаад 20 жил хуаранд амьдардаг юм шдээ" гэдэг дээ, тэрий нь сонсохоор л өөрийн эрхгүй мушийгаад байдаг юм. Сайхан киноны тухай бичжээ. АМЖИЛТ
3-р ангийнх нь зохиол нь байгаа л юм байх даа. Огт сонсоогүй юм байна.
Аав ээж нарын үзэх дуртай одоо өвлөгдөж бидний үзэх дуртай кино. Сайхан кино оруулсан Хэкү-дээ баярлалаа.
Ямар даж бичээ вэ. Киног нь ойрд үзсэнгүй, үзэх юмсан. Үзмээр бүр санагдчихлаа.
Ингэхэд фонтоо Tahoma 10-р бич л дээ нөхөр мээн.
Гога алга болчихлоо гээд Катяг уйлахад нь Люда дагаж уйлаад л. Тэгсэн Тося нь нөгөө 2 луугаа ээлжилж харж байснаа учиргүй цурхирч уйлдаг хэсэг инээдтэй. Тэгээд Тосягын нөхөр нь Гогаг олж очиход Гога гадаа цаг агаар ямар байна. Бороотой байна гээд шууд ууж эхэлдэг хэсэг гээд энэ кинон дээр сэтгэлд үлдсэн маш олн хэсгүүд бий шүү. Үнэхээр гоё кино.
ХЭРЛЭН АГУУ БИЧИХ ЮМ ААААА
Үзээд үзээд уйддаггүй ганц кино шүү...
Хэрлэн угаасаа сайн бичдышт. Би лав өөрийнх нь блог дээр юмнуудыг уншаад үхтлээ инээдэг. Жижкээн жоохоон фосфортой охин гэхэд аягүй сайн бичдийн билээ. ккк
Эф си-зүгээр ч нэг кинонд оскар өгөөгүй л байх тээ.
Херо: тэр ч тийм шүү.
Мөөнөө: тэр тусмаа үзэх хэрэгтэй
Ариус: дуу нь ч бас гоё
Хархун: битий худлаа цуураадайгаарай ккк
Бороо тийн. нөгөө Дори идэр дүүдээ гэдэг дээр үзэх ёстой кинон дотор оруулуул зүйтэй гэж бодож байна. ккк
Ицми эгч: Гоша бол жинкэн эр хүн
Хонгорзул: баярлалаа
Сара: Үнэн хеөөе
Ундирга:Хархун цууржаан
Доктор: зүгээрээ хө
Алцгар Антидоот: болкүайн чадкүайн. кккк. магтаалд баярлав
Дурлагч: яг адилхан хэсгүүдэд дуртайн байна
Аниргүй:Баярлалаа
Элхан: тийм шүү
Бороо: Тэгж яриул Стор та 2 ч гэсэн фосфортой усанд унацийм байж: адилханийм байжу битий нэг нэгнийгээ тэгэлдээ хахахаха.
Как долго я тебч искала......
Хэд ч үзсэн уйдахгүй. Нээрээ хаанаас татаж болох уу.
блог минь чамайг их саналаа.
за гол сэдэвтээ орий манай Хэрлэн сайхан кинонуудын талаар сайхан бичиж бн шү
Гарууд ёлка-даад блогдку алга болчвуу
Хөөшээ юм нэмээчээ ажилгүй админуудаа
Гога инженер биш л дээ, нэг их сургуулийн слесарь хийдэг юм. Мөн зарим ярианы ишлэл нь худлаа байна.
Зочин хөгшөөн алдаага засчлаа зао.
Мөөнөө одоо бичлэгүүдээ гашраанаа
дурлагчийн хэлснээр гогаг олж ирсэн нөхрөөс гога цаг агаар ямар бна гээд л асуудаг хэсэг их тод үлджээ....
тэр үг улс төрийн цаг агаар, нийгмийн цаг агаар гэж яриулах эх үндсэн болсон байх гэж би боддог шд хэхэ, моод болгосон үг юм уу даа
Зааза Хэрлэн л миний үгийг сонсох юмдаа :P
ene neeree ih goyo kino shuu. gehdee 1-r angiig ni uzeegui yum bna. endees unshsan chin uzsen yum shig bolchihloo gej :-d
ene minii durtai kinonuudiin neg uzeed l bmaar .gosha shig zaluu nadad taaraasai zuger l bgaagaaraa engiin hirnee sonirholtoi...
denduu saihan kino bi bur uzeed luzeed l uuzeed l bmaar bdag shuu