Амьдрал
үнэхээр сайхан. Гэхдээ амьдралын уртыг туулах зам тэр болгон дардан
байдаггүй. Зовлон зүдгүүр, хагацал нулимс хэн бүхнийг тойрч биш дайрч
гардаг нь гашуун үнэн. Харин тэр бүгдийг давж гарах итгэл, хайр,
тэвчээр гэж чухам юу байдаг, жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлдэг
талаар өгүүлсэн нэгэн гайхамшигт киноны талаарх сэтгэгдэлээ энэ удаад
бичихээр шийдлээ.
Хайр
дурлал, эр хүний 13 мэхний өмнө эрх мэдэл мөнгө төгрөг юу ч биш гэдгийг
киноны эхний хэсэгт өгүүлдэг. Хөгжилтэй, жаргалтай эхний хэсэгт гарах
үйл явдалууд үнэхээр романтик бас гайхалтай. Гол дүр маань тийм ч
царайлаг, бие бялдар сайтай эр биш л дээ. Гэвч тэр үзэсгэлэнт сурвалжит
хатагтайн хайрыг булааж хүчтэй өрсөлдөгчийг буулгаж авдаг. Өөртөө
итгэлтэй, авъяаслаг, басчхүү амьдралын ухаантай нэгэн гэдэг нь киноны
эхнээс л мэдэгдэж эхлэнэ. Амьдрал дээрч бас ийм л эрчүүд бүсгүйчүүдийг
хайрыг татаж, бас ханийн жаргалыг мэдрүүлдэг биз.
Киноны
үйл явдал үргэлжилсээр...Гол дүр маань эр хүний ёсоор айл гэр үүсгэж,
үр хүүхэдтэй болжээ. Амьдрал сайхан л үргэлжилж байлаа. Гэвч аймшигт
дайн тэдний хаалгыг тогшлоо.
Дайн
гэж жинхэнэ ёрын эд юм даа. Амраг хосыг хагацааж, айл гэрийг бусниулж,
эх үр хоёрыг салгаж чаддаг жинхэнэ амьдын там гэдэг нь л дайн байх.
Хэрвээ надад энэ кинон дээр гардаг шиг үйл явдал тохиолдвол би аягүй
бол уурандаа дайсны нэг цэргийг гүйж очиж барьж авч сэгсчээд тэгээд
ямарч үр дүнгүй буудуулж үхэх байсан биз. Гэтэл амьдрал дээр уурлаж
мунхаглах, омголонтож туйлшрахаас илүүтэй тэсвэр тэвчээр, эр хүний
нарийн ухаан л чухал юм гэдгийг кино надад ойлгуулж өгсөн юмдаг.
Дэлхийн
2-р дайны үеийн бөөнөөр хорих лагерь. Тэнд хүмүүс мал шиг бэлчиж
,
шоргоолж шиг ажилж, эцэст нь зомгол шиг шатаж үхнэ. Киноны энэ хэсэгт
гол дүр маань хайрт хүү Жошуадаа элдэв зовлон гунигийг мэдрүүлэхгүйн
төлөө хэрхэн тэмцэж, зүтгэж байгааг харуулна. Дайн гээч хичнээн муухай
зүйл болохыг, томчуудын ертөнц хичнээн аймшигтай болохыг бяцхан хүүдээ
мэдэгдэхгүйн тулд бүхий л зүйлийг хийнэ. Хүнд хүчир ажлын дараа яаж ч
ядарч байлаа ч хүүгийнхээ өмнө тэр дандаа л ИНЭЭМСЭГЛЭДЭГ. Тиймдээ ч
хүү нь дайны хүнд бэрхийг мэддэггүй. Харин ээж нь яагаад өөрсдөнтэй нь
цуг байхгүй байгаад л бага зэрэг гайхна бас эргэлзэнэ.
Хорих
лагерь бужигнаж эхлэв. Учир нь дайснууд ялагдаж , ухарч эхэлжээ.
Чөлөөлөх армийнхан хэдийн хаяанд ирж. Киноны оргил хэсэг чухам энэ үеэс
үүдэж бий болно. Үймээн бужигнаан дундаас хүүгээ амьд авч үлдэж чадсан
гол дүр маань (би одоо хүртэл түүний кинон дээрх нэрийг нь санахгүй
байна тэгээд түүнийг хувьдаа Жошуагийн аав гэж нэрлэдэг юм) өөрсдийгөө
амьд байгааг шоронгийн узель ашиглан эхнэртээ мэдэгдээд авна. Сэтгэл нь
хоёр тийшээ хуваагдчихаад байлаа. Нэг талд хаана байгаа нь үл мэдэгдэх
хайрт хань нь. Нөгөө талд түүний хажууд байгаа ч ямар ч хамгаалалтгүй
бяцхан хүү нь. Жошуагийн аав мэргэн арга олжээ. Хүүдээ энэ бол нуугдаж
тоглож байгаа юм хэмээн ойлгуулаад нууж орхино. Харин энэ хооронд тэр
эхнэрээ хайсаар. Эцэст нь дайснуудад баригддаг. Гэвч тэр өөрийг нь
буудан хороохоор тууж явааг хүү нь нууцаар харж байгааг мэдэх тул
хөгжилтэй алхсаар туугдан одно. Тэр буудуулах нь нэгэнт тодорхой
болжээ. Гэвч түүний нүүрэнд нөгөө л ИНЭЭМСЭГЛЭЛ тодрох аж.
Хайр
гэж чухам юу болохыг харуулж чадах хамгийн сайн үйлдэл бол Жошуагийн
аавын инээмсэглэл юм. Эмгэнэлтэй бас цаанаа зөндөө зүйлийг агуулсан
гайхамшигт кино. Гайхамшиг инээмсэглэлийн үр дүнд бяцхан хүү Жошуа
дайны аймшгийг мэдэхгүйгээр ээжтэйгээ уулзсанаар кино төгсөнө.
Киноны тухай нэмэлт мэдээлэл:
Киноны нэрийг англиар ‘Life is beautiful” гэдэг бөгөөд 1997 онд бүтээгдсэн Итали кино юм.
1998
оны Оскарын ёслолын ажиллагаанаас Италийн жүжигчин, найруулагч Roberto
Benigni өөрийн найруулж, гол дүрд нь тоглосон энэхүү киноны дүрээрээ
шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэнээс гадна тухайн кино мөн жилийн
Шилдэг гадаад хэл дээрх кино шагнал хүртэж чадсан. Тэрээр нэг үдшийн
дотор хоёр Оскарын эзэн болсон билээ. Жошуагийн аав бодит амьдрал дээрч
мундаг нэгэн байх нь. Бас нэг нэмэлт мэдээлэл дуулгахад тэрбээр кинон
дээр хамтран тоглосон бүсгүйтэйгээ жинхэнээсээ хосууд гэсэн шүү. Тэр
хоёрын хамтран бүтээсэн бас өөр нэгэн агуу хайрын тухай кино байдгийг
зарим хүмүүс үзсэн байлгүй. Энэ киног татаж үзэе гэж бодож байгаа бол
манай MOVIE CLUB блогруу орж татаж авч болно. Бичлэгийнхээ төгсгөлд нэг үг хэлэе. Хайр мандтугай, харин дайн сөнөтүгэй... PEACE
Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол ЭНД дарж саналаа өгөөрэй.


27 сэтгэгдэл:
За Сэтгэлд хоногшсон кино уралдаанд оролцож байгаа миний бичлэг шүү. ккк
би энэ кинонд дуртай
би энэ кинонд дуртай
би энэ кинонд дуртай
гүнж минь наашаа хар наашаа хар гэхэд нь харчаасай гэд л боддог бж билээ
ХАЙР МАНДТУГАЙ, ХАР ДАЙН СӨНӨТҮГЭЙ ПИЙС
Инээмсэглэл агуу их хайрыг бас илэрхийлж чаддаг юм байна
гэснээс энэ 2ын бүтээсэн өөр 1 агуу хайрын кино чинь "ЦАС БАР" гэдэг кино мөн ү. тэр киног нь үзэх юмсан.
Энэ киног үзээд уйлж байгаагүйгээрээ уйлж билээ. Хөөрхөн бас, сэтгэл хөдлгөм гоя кино.
найс мүүви гүүд лак
би энэ киног үзэж чаддаггүймдаа. хамаг юм огшоогоод хаячдын
Санбюти тийм. Тэр кинон дээр бар гардаг. Би харин бас бүтэн нэрийг нь мэддэггүйээ. Ёстой гоё кино байгаа. Дахиж нэг үзэх юмсан.
Үнэн тасархай кану шүү... эхнээсээ эцсээ хүртэл эр хүн шиг байсаар байгаад л үхнэ гэдэг бол хэн хүний хийж чадах зүйл биш шүүдээ...
аав гэдэг нь эр үг учраас -ийн, ын хоёрын -ын гдгийг залгана. ААВЫН. гарчгаа засна уу.
энэ бол гайхалтай кино
Аа шэт. тийм байна. Одоо заслаа.
Энэ киног нэг удаа бүтнээр нь үзснээс хойш дахиж үзэж чадахгүй байгаамдаа. Нээх өрөвдөлтэй ч юм шиг, нээх гоё ч юм шиг, нээх муухай ч юм шиг. Нэг тийм сонин мэдрэмж төрөөд бйадийн. Дээр нь уйлуулна.
дурлагч: ганц кану үзэх гэж алцганах юм бйана лдаа... гах гах
"Амьдрах сайхан" нэртэйгээр гарахад нь анх үзэж байлаа гэж...
Жоуша нэг өдөр ихэд айгаад: Ааваа энэ хүмүүсээр сөван товч хийх гээд энд хадгалаад байгаа гэж үнэн үү гэхэд аав:Яалаа гэж дээ хүнээр юу боллоо гэж хүнээр товч хийхиймбээ, чи боддоо аав нь энэ Алфредоогоор гараа угааж, цамцаа товчилж болох уу - гэдэг хэсэг нь хөөрхөн шүү, бас орчуулагч болоод тоглоомын дүрэм тайлбарладаг хэсэг үнэн тас
Юм юм л бодогдуулсан гоё кинодооо :)
Өөө энэ ч ёстой схан нано шүү.Юм юмыг өгүүлсэн.Төгсгөлд нь үхээд дуусдаг нь их харамсалтай.Анх үзэж бхад үхчихээр нь хичнээн уйлж бваа.(уртааар санаа алдав)
гоё кино би үзэх дуртай үнэхээр гоё гоё
Нохой Болон Еврэй нарыг оруулахгүй гэсэн кафег бас хүүхэддээ их гоё тайлбарладаг тэ?
Оо энд тэгдэг юм өөр нэг кафед Италичууд болон морийг оруулахгүй гэх жишээний энэ тэр гээд л . Хамгийн сүүлд нээххх алиа алхаж байгаад буудуулаашашдын. Хожлын танкаа ч авах нь аваад дуусдаг санагдана. Кхй кхй кхй Ий ий ий гэмээриймуудаа.
үнэхээр гоё бичжээ. одоо л уншлаа. нүдэнд харагдаж, нулимс цийлэгнэтэл бичсэн байшд манай Бороо. үнэхээр гайхалтай гэхээс өөр хэлэх үгггүй л кино доо. харин хамгийн муухай нь итгэмээргүй хурдан алуулчдын. тэхээр өнөө хүүхдээ хуурч байгаа байдалд нь үзэгчид хүртэл хуурдтагдчихсан байна гэсэн үг ээ дээ. хэхэ. би буцаал инээгээд мангартаад гараад ирнэ дээ гээл хүлээгээд байсан гардгүй. бүр киноны бичиг нь гартал үнэмшээгүй шд. нэхх балай. үнэхээр гайхалтай шүү. чамд шууд +100 оноо өглөө
нээрээ сайхан кино шүү, сайхан ч бичиж
хүн хүсвэл ямар ч үед жаргалтай бж чадна гэдгийг харуулсан кино гэж боддышд, хүүхдээр хүмүүсийг төлөөлүүлсэн, тэд итгэл үнэмшилээрээ л хорвоог хардаг.....
гол дүрийн жүжигчин нь франц хүн тээ би тгд франц кино л гэж бодоод бсын бнашд хэхэ
тнкс гоё болжээ, амжилт хүсье
Аа тийн...... үзжийсэн кино байна. Гэхдээ жоохон эмгэнэлтэй ч гэмээр түгшүүртэй кино шүү.... тэ? энэ бичлэгийг анх удаа л үзжийнэ.
Ицми маанэь уйлаа юу даа. Ажил дотроо нүүж байгаа гэлүү. кк. Гайгүйхэн байрлал олж суугарайдаа.
ogloo ni huu ni nogoo nuugdsan gazraasaa garaad irsen chen yak nogoo tank ni garaad irdeg tee neeh huurhun huu ni amaa angaigaal bayrlaal :p ter heseg neeh huurhun genen itgemtgii :p
Аавын нэр Гуедо. Найзынх нь нэр Бартолмай. Гайхамшиг дөө нээрээ. Хэлэх үггүй сайхан кино. Тэр нөгөө тааварт дуртай дарга яг манай их хурлын гишүүд шиг
энэ киноноос лав хэзээ ч уйдахгүй байхаа.
aaviin aguu hair.huu ni amidraliig ugelj olon goe unguur hardag boloh bh har tsagaan amidraliig ni aav ni olon unguur budaj ugsun um chin ...