Бүлгийн нэр: Киног гашраагчид
Бүлгийн уриа: “Шинээр кино гаргаад аль”
Бүлгийн зорилго:
  • 1. Блогчдийг шинээр гарсан даж кинонуудийг цаг алдахгүй үзүүлэх
  • 2. Кино үзвэрийг зохион байгуулах блогчдыг хамруулах
  • 3. Кинонд донтох
  • 4. Кино театрын тавилга болох
  • 5. Блогчдийн уулзах шалтагийг нэмэгдүүлэх 6. Пийвний мөнгийг попкорн кола-д зарцуулах

    Movie Club: Pretty woman буюу Хөөрхөн хүүхэн

    Гарсан он: 1990

    Төрөл: Инээдмийн болон Мелодрам

    Найруулагч: Гэрри Маршалл

    Дүрүүдэд: Ричард Гир, Джулия Робертс, Ральф Беллами, Джейсон Александр, Лора Сан Джакомо, Алекс Хайд-Вайт, Эми Ясбек, Элинор Донахью, Эктор Элисондо, Джудит Болдуин

    Киноны тухайд гэвэл: Санхүүгийн магнат Эдвард Льюис, шөнөөр хотын замаар явж байгаад нэг үзэсгэлэнтэй хүүхний хажууд зогсдог. Тэр хүүхнийг Вивьен гэдэг ба тэр зөвхөн бэлнээр үйлчилдэг нэгэн. Өглөө босоод мань хүн Вивьен –ээс салмааргүй байгаагаа мэдрэн дахиад хэдэн өдөр цуг байхыг хүснэ. Цаг хугацаа өнгөрч тэр залуу зүгээр нэг үйлчлүүлэгч нь байхаа больсон байлаа.

    “Хөөрхөн хүүхэн” энэ бол тэр Холливүүдийн нүүр царай.

    Хийгдсэн хот: АНУ,Touchstone Pictures, Silver Screen Partners IV

    Үргэлжлэх хугацаа: 119 минут

    Та мэдхүү?

    Энэ киноны постер дээр байгаа зурган дээр Джулии Робертс-ийн толгойг Шэйлли Мишель биен дээр залгасан гэж.

    Ричард Гирийн Джулии Робертс-т үзүүлдэг дуурь бол биеэ үнэлэгч хүүхэн баян залууд дурласан тухай гардаг La Trkinoata гэдэг дуурь юм байна.

    Ричард Гирийн киноны эхэнд гардаг спорт машин бол Lotus Esprit.

    Энэ киноны эхэнд Вивьен хар тамхичин байх байсан бөгөөд төгсгөл нь ч өөр байх ёстой байсан байна. Шал тэнэг кино байх байсан байж шүү!

    Вивьен-ы өмсдөг улаан куртка нь кино хийж байхад зүгээр л хүнээс 30$-р Худалдаж авсан байна.

    Вивьен Ричард- руу доод давхарруу буухынхаа өмнө үздэг кино бол 1963оны Шарада .

    Аль Пачино мөн Эдварда Льюис-ын дүрд тоглохоос татгалзаж байжээ.

    Дэрил Хэнна бас Вивьен-ы дүрээс татгалзаж байжээ.

    Дуурь үзхийнхээ өмнө Джулии Робертс ийн зүүдэг үнэт эдлэл бол яг үнэндээ 250,000$ үнэтэй. Тус үнэт эдлэлийн дэлгүүрийн хамгаалтын албаны ажилтан кино найруулагчын хойно үнэт эдлэлээ манаад байнга зогсдог байж.

    Вивьен-ы би Льюси-д хайртай гээд киног шалан дээр хэвтээд үзэж байхдаа маш үзэсгэлэнтэйгээр инээдэг хэсгийн яг үнэндээ Вивьен-ы хөлийг найруулагч гижигдэж байж. Энэ нь мэдээж дэлгэцнээс гардуур үлдсэн байна.

    25 сэтгэгдэл:

    null
    Undriga

    Пээ, би энэ киног хичнээн удаа үзсэнээ санадаггүй юмаа. Айр олон удаа л үзэж байсан. Жулиа робертс яг энэ кинон дээрээ л хамгийн хөөрхөн байсан юм шиг санагддын.

    Desperado

    шаал царай муутай хүүхэн миний ганц дүргүй кануу. нээх худлаа. үхсны хөөрхөн күүкэн байды энэ бяд 2...үхсс

    Ицми

    дажгүй л кино.


    надад нэг санал байнаа. Найзууд цуврал киногоор тусад нь тусгайлан бичлэг оруулж өгөөч. сонин содон бидний мэдкү зүйл олон л байдаг байлгүй дээ

    XaPXyH (зочин)

    xun amitan omno ni ene kinog oruulsiin bish biz de?
    bi lav oruulchlaa.
    odoo kino-g ni xaij bna kkk.

    za ingeed y amar ch gesen neg kino oruullaaa.
    setgel amarlaa kk

    Sunbeauty

    манай "нарийн" анх удаа блогтоо салхи оруулж сана нь амарла да кью кью кью. тэр Жулиагийн толгойг өөр бие дээр залгасан гэдэг их сонирхолтойн бн шд өөрийнх нь бие яацарсийн зайлуул

    Bolduush

    Дажгүй кино тээ. Тэр сүүлд Ж.Ло-гийн тоглосон зочид буудлын үйлчлэгч бил үү тэр кино Хөөрхөн хүүхнээс санаа авчихсан юм шиг надаа санагддаг юм.

    Хэрлэн

    хөөрхөн гуня. гсн ккк. биеэ үнэлэгчийн тухай гэдгийг нь мэддэг байсан бхор би ээж ааваас ичээд үздгүй байсөөн нуух юуун. сүүлд их сургуульд ороод үзжийжүүлээ. тэгсэн ичих юм ерөөсөө байхгүй байсан байлээ.

    XaPXyH (зочин)

    Өртөг: $14 000 000
    Орлого АНУ-д: $178 406 268
    Нийт орлого: $463 406 268
    Үзэгчид: АНУ 42.2 млн. Герман 10.6 млн. Дани 867 чел.
    Дэлхийд нээлтэйй хийсэн өдөр: 23 март 1990

    LesTAT (зочин)

    Vivianii omsdog chini kurtika bish pidjak bhgui yuu.

    LesTAT (зочин)

    vivian: what's your name?
    Edward: Edward
    Vivian: That's my favorite name in the world

    >>>>>>>bitchhhhhhhh whaha

    дурлагч

    Хөөрхөн кину шүү. Үзээд үзээд уйддаггүймдаа. Сүүлд нь оруулсан мэдээлэл сонин содон гоё болжээ. Нээрээ Джулия Робертсийн бие нь яачихсан гээд өөр хүүхний биен дээр толгойгын залгацан юм болоо?

    Egan (зочин)

    уг нь биеэ үнэлэгч биш байсан шдээ. Найз залуудаа хаягдаад гутарсандаа найзындаа амьдарч байсан биз дээ. Тэгээд яах ч аргагүй хоол хороогоод байж болохгүй болохоороо биеэ үнэлэхээр шийддэг. Тэгээд л анх удаа биеэ үнэлэх гэхдээ Эдвардтай таардаг шүү дээ. Энэ кино бол хүний нийгэм хичнээн баян ядуу эсвэл янзан бүрийн давхаргатай байсан ч хүн бол хүн гэдгийг л сайн харуулж ойлгуулахыг зорьсон кино гэж боддог.
    Эдвардын туслах сүүлд нь Вивианыг оролддог хэсэг бол хүн хүнийг хүн гэдгээр нь харах биш юу өмссөнөөр нь хардагийг илэрхийлээд байна. Яг л тайчигчийн тэмдэглэл дээр олон хүн үзэн ядаад хараагаад байтал тэр нь зохиол байсан шиг л.

    Тэгхээр энэ киноны үзэгчдэд үлдээх эерэг нөлөө нь романтик хайр дурлалаас гадна хүнийг хүн гэдгээр нь дүгнэ гэсэн мэссэж юм даа. Миний бодлоор.

    Уянга (зочин)

    Үнэхээр гоё кино шүү

    XaPXyH (зочин)

    ээ нөхөд минь Джулий Робертс чинь яг ойртоод хараад, барьж, тэвэрч үзхээр арай биш юм байлэээ шт.

    Тэгээл залгасан юм байлгүй.

    АНИРГҮЙ (зочин)

    уншлаа

    Гандирс (зочин)

    Гоё л кино ш дээ. Сэтгэл хөдлөөд л үзээд байдышд..
    Хамгийн анх МНТВ-р үзэж байсын. Орчуулга, дуу оруулалт нь үнэн тасарчихсан байсан.

    Дараа нь сансар мэт бусад сувгууд байнга л гаргана. даанч дуу оруулалт нь алаад хаяж байгаам өө

    Moonoo (зочин)

    "Та мэдхүү?" гэсэн хэсэг нь таалашгдав. Кануны хувьд бол үзэх дуртай биш канууу

    fc

    нээрээ би мэдэхгүй юм байнаа хэхэхэхэхэ
    хөөрхөн кино шүү ялангуяа хүүхнийхээ араас дээшээ айдсаа дараад алхаж байгаан нь үнэн тас хэхэхэхэ

    Tomor (зочин)

    i live this movie

    Tsaschiher

    Үнээр гоё кино. Романтик... wow

    Кино гашраагчид (зочин)

    Журмын нөхөд энэ киног ОРОС хэл дээр олоод өгөөч.
    please

    Зочин

    kinog ni taviach. plz

    XaPXyH (зочин)

    Manaixaaaan onoodor ORT deer KRASOTKA garna shuuu!.

    ene kinog uzie gej bodoj baival oros deer taviad zuerei

    naraa (зочин)

    Egan-g demjij bna. yag unen

    LoveLove

    Сто гоё киношд дууг нь нэг хэсэг сурж нтр та мэдэх үү гэсэн нь сонирхолтой юм байна

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)