Бүлгийн нэр: Киног гашраагчид
Бүлгийн уриа: “Шинээр кино гаргаад аль”
Бүлгийн зорилго:
  • 1. Блогчдийг шинээр гарсан даж кинонуудийг цаг алдахгүй үзүүлэх
  • 2. Кино үзвэрийг зохион байгуулах блогчдыг хамруулах
  • 3. Кинонд донтох
  • 4. Кино театрын тавилга болох
  • 5. Блогчдийн уулзах шалтагийг нэмэгдүүлэх 6. Пийвний мөнгийг попкорн кола-д зарцуулах

    Movie Club: Сибирийн үсчин (1998)

    -“ Моцарт гэж хэн бэ?
    - Тэр бол агуу хөгжимийн зохиолч.
    - Тэгээд одоо хаана байгаа юм?
    - Тэр үхсэн.
    - Юу??? Хэн Моцартийг алсан бэ? Манай хороонд хүн үхчихээд байхад би яагаад мэдэхгүй байдаг билээ. Бүгд жагсааад
    - Үгүй ээ тэр дундад зуунд амьдрач байсан хүн”

    “Галзуу нохой” хочит цэргийн дарга, цэрэг 2-ын хооронд болж байгаа яриагаар кино эхэлдэг. Уг цэрэг залуу бол Жэйний хүү юм.


    Оросуудын хийсэн хамгийн том хэмжээний кинонуудын нэг мөнөөсөө мөн. Анхлан Оросууд дангаараа хийх бодолтой байсан ч яах аргагүй төсөв мөнгөний асуудлаас болж Францтай хамтарч хийсэн гэж сонссон. Олег Меньшиков, Никита Михайльков 2 нэлээн хэдэн бүтээл дээр хамтран ажилласан ба энэ киноны төсөв нь 25 сая доллар байсан нь тухайн үеийн Оросын киноны түүхэнд дуулдаагүй тоо байж. Эмэгтэй гол дүриийн баатраараа тэр үед Холливуудэд ид мандаж байсан залуухан Жулиа Ормандыг авчирчээ.

    Кино Жэйн Каллаханы /Жэйн Каллаханы дүрд Жулиа Ормонд/дурсамжаар эхэлнэ.

    20-р зууны эхэн үе.

    Жэйнийн хүү нь Америкийн цэргийн сургуулийн сонсогч 20 орчим насны залуу. Цэргийн сургуульд сурдаг хүүгээ шийтгүүлж байгааг харсан Жэйн 20 орчим жилийн өмнөх дурсамжаа нэхэн санана. Тэрээр 20-иод жилийн өмнө МкКракен гэгчийн ажилд туслахаар Орос орныг зорьжээ. МкКракен бол инженер зохион бүтээгч бөгөөд өөрийнхөө зохион бүтээсэн мод унагагч машинаа Оросуудаас дэмжлэг авч Сибирийн ойд ашиглахаар зэхэж яваа нэгэн. Түүний энэ төлөвлөгөөг биелүүлхэд Жэйн туслах ёстой байлаа. Оросийн цэргийн эрхтнүүдэд нэр нөлөөтэй Генерал Радловыг /Радловын дүрд Алексей Петренко / Жэйн бүсгүй урхидаж МкКракений төлөвлөгөөг дэмжүүлэх зорилготой байлаа. Иймэрхүү ажлыг өмнө нь нэг бус удаа хийж байсан ч энэ удаад Жэйнийн амьдралыг өөрчлөх өөрчлөлтүүд Орос оронд түүнд тохиолдоно.

    Photobucket




    Галт тэргэнд ганцаардсан Жэйн “Анна Каренина” -г уншиж байхад цэргийн академийн сонсогч Андрей Толстой /Андрей Толстойн дүрд Олег Меньшиков/ түүний купе руу санамсаргүй ороод ирнэ. Ингээд Орос залуу Америк бүсгүйн ээдрээтэй харилцаа эхэлнэ. Толстойн нэрийг Жэйн асуухад Толстойнаад номыг чинь бичигч би биш шүү” гэж хариулсанаар тэдний яриа эхэлдэг. тоглоом шоглоомоор “Толстой. Гэхдээ

    Толстой Жэйнийг анх хараад л дурладаг. Толстой бол гэнэн цайлган сэтгэлийн их хөдөлгөөнтэй өндөр хэргэм зэрэггүй ч язгууртан гаралтай залуу байлаа. Харин Жэйн өөрийнхөө насанд ахадсан амьдралыг туулсан бүсгүй байсан юм.


    Photobucket


    Жэйн Радлов Генералтай уулзахаар түүний албан өрөөнд ирнэ. Радлов ч Америк бүсгүйд ухаангүй татагддаг. Радлов бүсгүйг цэргийн сургуулийнхаа цэнгүүнд урина. Түүний толгойлдог цэргийн сургуульд сонсогч Толстой сурдаг байлаа. За ингээд цэрэг эрсийн хөгжилтэй хөөртэй амьдрал гарч эхэлнэ дээ. Толстой хэрхэн найзуудтайгаа зүггүйтэж байгаа тухай хэсгүүд нь киноны хамгийн хөгжөөнтэй хэсэг байна. Үдэшлэгийн өрөөний тайзыг Толстой найзуудтайгаа тослоод л тосолсон шалан дээр нь хүн бүжиглэх аргагүй болчихсон. Харин аргатай Толстой ба түүний нөхөд гутландаа давирхай түрхээд тостой шалан дээр хүссэн авхайтайгаа ядах юмгүй бүжиглэж өгнө дөө.  Үдэшлэг дээр Толстой Жэйнтэй дотносч чаддаг.

    Толстойн ангийн анд нь Жэйнээс болж Толстойтой муудалцаж тэд шөнө дунд сургууль дээрээ муудалцсан 2 найз бие биенийгэнэ дуэлд дуудна. Толстойн ялагдалаар энэ тулаан дуусч Толстой хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтэх болно. Энэ үед нь Жэйн Толстойг эргэж ирэх бөгөөд Жэйн ч Толстойн гэнэн омголон зан цайлган сэтгэлд татагдаж эхлэх болно. Энэ нь мэдээж хэрэг Жэйнийн Орост ирсэн зорилго биш байлаа. Залуу хос бие биедээ аль хэдийн дурлачихсан байлаа. Харин Генерал Радлов Жэйнийг гэргийгээ болгох хүслээ орхиогүй хэвээр л. Цэргийн ангийн сонсогч нар “Фигаро гэрлэсэн нь” дуурийг сургууль дээрээ тоглож байх үед Толстой санамсаргүй Радлов болон Жэйнийн яриаг сонсох бөгөөд тэр яриаг гүйцэд дуусгаж сонсоогүйн улмаас буруугаар ойлгоно. Өөрийгөө хууртсан гэж бодсон Толстой сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй Радловыг ташуураар ташуурдаж орхино. Ингээд хөөрхий Толстой хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж Сибир лүү олон жилээр цөлөгдөх ял авна. Жэйн бүсгүй хайртай хүндээ буруу ойлголт төрүүлэн хоцрох бол өөрийгөө хууртсан гэж бодсон Толстой сибирийг зорино.

    Photobucket


    Цөлөгдсөн найзтайгаа салах ёс гүйцэтгэх гэж цэргийн сургуулийн андууд нь түүнийг галт тэргийн буудал дээр хайж эхэлнэ. Гэвч тэнд түүнийг олно гэдэг элснээс зүү хайхтай ижил байлаа. Хуучин цэргийн сургуульдаа байхдаа цэргийн дуугаа ангийхан нь дуулахад Толстой ганцаараа зөрүүдлэн “Фигаро гэрлэсэн нь” дуурийн дууг дуулдаг байсныг санан ангийн анд нь цэргийн дуугаа дуулж эхлэхэд Толстойн дуу галт тэргэнд хадаж эхэлдэг.

    Хэдэн жилийн дараа...

    Жэйн МкКракентэй суужээ. МкКракентэй суусан зорилго нь зөвхөн Орост ахин ирэх байлаа. Түүний тархинд өнгөрсөн жилүүдэд дурлаж хайрлаж явсан эр хүн болох Толстойтой уулзах хүсэл л байлаа. Жэйн Сибирийн үсчин мод хяргагч машины туршилтын үйл ажиллагаа эхэлхийг ч хүлээлгүйгээр ойролцоо байх Толстойн амьдарч байгаа гэж сонссон тосгон руу морин тэрэгтэй давхина. Тосгоныг ч, Толстойн байшинг ч олох болно. Байшин дотор нь хуучин Толстойн гэрийн үйлчлэгч нь байсан одоо түүний эхнэр болсон бүсгүй 2 хүүхэдтэйгээ Жэйнээс нуугдана. Аз болж Жэйн тэднийг олдоггүй. Хэрвээ олчихсон бол үйл явдал яж өрнөх байсныг хэн мэдэхэв. Жэйн байшингаас гарч морин тэргэндээ гарч суугаад хурдлан давхина. Түүний нүднээс урсах нулимс зогсохгүй байлаа. Дотроо хадгалж явсан сүүлчийн найдвар нь мөхөж байлаа. Үнэндээ бол аль хэдийн л өнгөрчихсөн байсан зүйл. Гэхдээ л түүнийг гэсэн найдвар хамгийн сүүлд үхэж байгаа нь энэ.

    Ойгоос анд яваад буцаж яваа Толстой гарч ирнэ. Цэргийн сургуулийн цэмцгэр сонсогчийг хатуу амьдралын нухчаа духанд нь зурайж, сахал үсэндээ баригдсан хижээл эр болгож хувиргажээ. Толстой аажуухан ойн захад гарч ирээд тамхи асааж татангаа тэртээг зорин одсон замаар морин тэрэгтэй өнгөрсөн дурсамжаасаа ум хумгүй зугтаж яваа Жэйнийг анхааралтай ажина. Гэхдээ тэр Жэйн гэдгийг танихааргүй холоос харсан. Таньсан ч байж магадгүй, танилаа ч яалтай билээ он жилийн алсад үлдсэн хайр сэтгэлийг.

    Photobucket



    Кино бүхэлдээ Орос орны ёс заншил ард түмнийх нь ахуй амьдрал, сайн, сайхан талуудыг үнэхээр сэтгэл татмаар харуулсан кино. Ерөөсөө л Орос орныг дэлхийн нийтэд тодоор харуулсан кино гэж боддог.

    Энэ киног цөөн хэдэн үгээр илэрхийлбэл залуу насны хөөрүү, дэврүүн сэтгэл, хэтэрхий омголон гал шиг зангаасаа болоод өөрөө тэрэндээ түлэгдэж сэтгэлийн шарх авсан залуугийн тухай л юм даа.

    18 сэтгэгдэл:

    null
    дурлагч

    Моцартыг үхсэн гэж хэлдэг тэр багтай залуу Толстойн хүү нь байдагшд. Хамгийн сүүлд олон жил зүүсэн хийн багаа авсан чинь Олег Меньшиков байдаг. Хамгийн муухай нь Жэйн ч хүүтэй болсон гэдгээ хэлж чаддаггүй, нөгөөх нь мэдээгүй үлддэг нь муухай харамсалтай.

    Stormy

    Энэ бол үнэхээр саак кино. Хүний амьдрал ямар ээдрээтэй бас тоглоомтой байдгийг тултал нь гаргаж чадсан бүтээл.

    Ялгуусан гэгээн

    мммхан. Гоё нийтлэл бийнаа. Итс рашшиан шүү дээ.

    Ингэхэд фосфоржингоо минээ постынхоо үсгийн тахома 10 болгуул гоя харагдана шүү. :D

    МЭС

    Тэр цэргийн дуугаа дуулалдаж байхад хамарын самсай шарххх шархххх гэжийлаа гэх нь хаашааен сайхан кино шүү. Дахиад үзсэн мэт болтол л бичсэн байна . Төсөөлөөд л умшаад байсан чинь сайхан байлаа.

    Ицми

    миний хамгийн хамгийн хамгийн дуртай кино. би Толстойд хайртай ккк. нэххх хөөрхөн залуу. аймаар хайртай шүү нээрээ

    Desperado

    олег меньшиков гэээд тэр гол дүрийн залуу ёстой л нэг жүжигчин баймаар хүн шүү. май фав

    Анчин (зочин)

    Энэ канун дээр бүсгүйчүүдээ өөрсдөө өргөөд тосолсон шалан дээр бүжиглэдэг хэсэг хамгийн тасархай хэсэг нь...
    Гоя бичсэнбйана шүү...

    arius (зочин)

    Кино дээр галт тэрэг хөдлөөд эхэлсэн байхад найзууд нь дагаж гүйгээд дуулж байдаг хэсэг үнэхээр гайхалтай. тэр хэсэг дээр бол уйлсандоо. Миний бодлоор Толстой Жейн байна гэж танидаг байхаа. тэгээд бас киноны нэг гоё нь Толстойн хүү яг аав шигээ зүрүүддүү тэгээд цайлган. Ер нь яг л орос хүний характертай байдаг нь надад их сайхан санагдсаан

    Undriga

    би энэ киноны хаагуур нь өнгөрөөд байдаг байсан байнаа. татаж авч байгаад үзэхээс.

    Sunbeauty

    Дээхэн үед үзэж бсийн одо дахиад нэг үзүүл ч. Энэ бүсгүй чинь нөгөө "Намрын домог"-ийн хүүхэн шү дэ тэ. Залуу нь Алсугийн Өвлийн дууны клип дээр гардаг да.

    АНИРГҮЙ (зочин)

    хммммм миний дуртай киноны нэг үнэхээр мэдрэмжтэй залууу байгаам даа гэсэн кккк тэр мэнгэнд нь дурлаж байдаг.

    AntiDotE

    Сайхан ч кино, сайн ч бичиж.

    Alex (зочин)

    Үнэхээр тасарцан гоё кино. Инээгээл уйлаал үздэг байж билээ. Дахиж үзмээр санагдтал бичсэн байна.

    Moonoo (зочин)

    Гоё кану л юм шиг байна. Мань анх удаа л сонсжийноо хэхэ

    batmond

    Үнэхээр гоё кино шүү. сибирт цөллөгт байхад нь бүсгүй нь уулзах гээд ирхэд нь залуу уулзаж чаддаггүй /залуугийн авгай уулзуулдаггүй/ тэр хэсгийг нь үзэхээр нэг л дотор огшоод сонин болчдийн ккк.Энэ дээр ч гэсэн нүдэнд харагдтал сайхан бичсэн байнаа

    fc

    Би бас л мэдэх юм байнаа нилээн гоё кино шдээ ялангуяа хүүхэнд сэтгэлээ илчилдэг хэсэг болон галт тэргэн дэх үйл явдал.... хэхэхэх би дуртай

    Цасаа (зочин)

    Орос эрчүүд хоорондоо зододдог уламжлалыг гаргасан нь үнэн тасархай ккк. Бас гулгаж байгаа хэсэг нь...Шинэ цанын бааз дээр очмоор санадчлаа. Ямаршуухан болоо таминь ээ?

    Realist (зочин)

    танай блог үнэхээр таалагдлаа. Чи ч киноны тухай үнэхээр гоё бичих юм. Нүдэнд харагдаал үзэж байгаа юм шиг л болжийн. Чамд амжилт хүсий. Үргэлжлүүлээд байгаарай.

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)