Бүлгийн нэр: Киног гашраагчид
Бүлгийн уриа: “Шинээр кино гаргаад аль”
Бүлгийн зорилго:
  • 1. Блогчдийг шинээр гарсан даж кинонуудийг цаг алдахгүй үзүүлэх
  • 2. Кино үзвэрийг зохион байгуулах блогчдыг хамруулах
  • 3. Кинонд донтох
  • 4. Кино театрын тавилга болох
  • 5. Блогчдийн уулзах шалтагийг нэмэгдүүлэх 6. Пийвний мөнгийг попкорн кола-д зарцуулах

    Movie Club: НАМРЫН ДУУЛЬ

    Киноны үйл явдал Америкийн нэгдсэн улсын Монтана муж дахь хөдөөгийн нэгэн үзэсгэлэнт аглаг зэлүүд нутаг болох Rocky Mountain-д өрнөдөг. Эр хүний зоригыг хурцалж сэтгэлийг уужруулах өвс нь соргог ус  нь тунгалаг тэрхүү сайхан нутагт  улс төр, засгийн газрын үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан чөлөөнд гарсан хурандаа Колонел Ладлоу гурван хүүгээ боловсролтой, хатуужилтай эр хүн болгон өсгөнө. Аглаг зэлүүд нутагт нь хэдэнтээ улирал солигдохын цагт бяцхан гурван хүү нь эмээлт морины дэлэн дээр элэн халих бүргэд мэт хээрийн салхийг зүсэн давхиж, хурц савраа далайх  нас бие гүйцсэн баавгайн өөдөөс нүд цавчилгүй тулалддаг эр бяр, эрдэм чадал нь цэгцэрсэн эрийн цээнд хүрсэн эр хүн болжээ.  Ахан дүүсийн бат бөх эвдэршгүй харилцаатай тэдний амьдрал дунд  тэр нэгэн өдөр Сусана хэмээх нэгэн үзэсгэлэнт бүсгүй орж ирсэнээр киноны үйл явдал өрнөж эхлэнэ.

    Тулгын гурван чулуу шиг ган барилдлагат ахан дүүсийн хамгийн отгон нь болох Самуэл коллежээ төгсөж ирэхдээ аав, ах нартаа сүйт бүсгүй болох Сусанаг танилцуулна. Тэдний танилцсан анхны өдөр Сусана нууцхан харцаар ах дүү гурвын дундах нь болох Тристанд дурлах боловч ёс зүйд нийцэхгүй хэмээн өөрийгөө ихэд барьж суудаг байлаа. Жирийн нэгэн амьдралаар амьдран суух тэр агшинд хөгшин Европд дайны гал дүрэлзэн асаж ах дүү гурвын том нь болох Алфред, отгон дүү Самуэл нар дайнд явж тулалдана гэж шийдвэр гаргасан нь эцэг Ладлоуг ихээхэн бухимдуулж орхино. Тристан аргагүйн эрхэнд ах дүү хоёртойгоо дайнд явахаар шийдэх бөгөөд түүний зорилго нь дүү Самуэлээ өмгөөлж хамгаалах байлаа.

    Киноны гол дүрийн баатар Тристан нь хөнгөн хийсвэр санаа бодлоосоо илүү ухаалаг зоримог шийдвэр гаргадаг, түүнд хамгийн эрхэм нандин зүйл нь түүний гэр бүл байдаг нь киноны үйл явдлуудад маш тодоор харагддаг. Дүү Самуэлээ дайнд алдсаны дараа түүний сэтгэл зүйг тааварлахын аргагүй бэрх болдог. Энэ л хэцүү цаг үед түүнд дуралсан Сусана тус дэм болж улмаар хайр сэтгэлийн холбоотой болох боловч Тристан битүүхэндээ өөрийгөө үзэн ядаж өөрөөсөө өөрийнхөө мөн чанрыг таниж мэдэхээр урт удаан хугацааны аялалд явахаар шийдвэрлэнэ.

    Ладлоугийн гэр бүлийн хамгийн том нь болох Алфред амьдралын хэв маягаа өөрчлөх зорилгоор хот суурин газар амьдрахаар шийдэн гэрээсээ явах бөгөөд түүний хувиа хичээсэн зан байдал энэ үеэр илүү тод харагддаг. Улмаар түүний хот газар дахь бизнес болон нэр хүнд нь маш өндөрт гарах бөгөөд дүү Самуэлийн сүйт бүсгүй Сусанад гэрлэх санал тавьж гэрлэдэг. Энэ үеэр урт хугацааны аялалаас Тристан эргэж ирэн түүнийг явахад бага балчир охин байсан Изабелтэй гэр бүл болон хоёр бяцхан хүүхдийн эцэг болж түр хугацаанд ч болов тайтгаралыг эрэлхийлэн амьдрана суудаг. Хөгшин болсон эцгийгээ асран халамжлахын хажуугаар Тристан хориотой наймаа хийх боловч нутгын бүлэглэлүүдтэй зөрчилдөн улмаар эхнэр Изабелээ алдаж ахин уй гашууд автана. Чухам энэ л үед ахан дүүсийн ариун нандин харилцааг найруулагч товойлгон гаргасан бөгөөд ах Алфред эргэн гэр бүлдээ ирж тэдэндээ тус дэм болно. Дүү Тристан эцэг Ладлоу нар Алфредийг эцэг дүүгийн ёсоор уучлан түүнийг гэр бүлдээ эргэн нэгтгэсэнээр энэхүү утга уяангын төрлийн кино бүтээл өндөрлөнө. Энэ кинонд хайр дурлалын ээдрээт явдал, атаа хорсол, урвалт, ахан дүүсийн барилдлагыг найруулагч Эдвард Звик гайхамшигтайгаар дүрслэн харуулж чадсан байдаг билээ.


    14 сэтгэгдэл:

    null
    Desperado

    эр зоригын дуул гэдэг кануу бишвэлүү

    Ялгуусан гэгээн

    Их сайхан киноны талаар бичиж. Дараа тухтай уншнаа. Thnks Ulemj

    Үлэмжийн чанар

    LEGENDS OF THE FALL

    Undriga

    Пээ, энэ ч стоо гоя кину шүү. Их ч олон удаа үзсэн дээ. Зарим нэг хэсэг нь бас аймаар санагддын.

    Desperado

    монгол тэлвээзийн сдакууд шал худлаа орчуулсан байшд. өдий олон жил эр зоригын дууль гэдэг кино гээл бодоод яваадысан байшд

    egan (зочин)

    Bi bs kino uzeh durtai bld bga hun l de. tanai clubt herhen negdej kinonii tuhai bichij blh we. Hariu ?

    Moonoo (зочин)

    гоё кану шүү Брэд Пит дуусахдаа баавгайнд бариулчдийшд тэ гоёоо гоё нэг үзхийса1

    HERO

    Гого кану оруулжээ.

    Sunbeauty

    12 дахь дайчин Үлэмжийн анхны пост. Тэмцээнд нь амжилт хүсий

    дурлагч

    Надаа тэр Трастин аялалаар явахдаа хаагуур явсан бол гэдэг нь ихүү сонирхол татаад байдийн. Тэр усан онгоц дээрхи хагас зэрлэгдүү хүмүүс нь одоо хаанахын хүмүүс байсийн болоо?

    XaPXyH (зочин)

    ene goe kono shuu.

    mongol xuvilbariig ni xiixuuu? kkk

    АНИРГҮЙ (зочин)

    үнэхэээр сайхан кино шүү би энэ киног үзээд шууд л тэр муу брэд питэд дурлаж билээ жаахны юм дөөө энэ тэр кккк

    khngrzl (зочин)

    Unendee l Brad Pittiig gulgursuur bgaal taardiim doo, ene kinog uzeheer, tegeel saihnii umnu harts buruugui gdg yasan unen ug vee l gej bodogddiin

    sanchir (зочин)

    tatahaar tavihad yadag bn aa. ene kino uzeegui hun hovor bhaa. gol ni tsugluulgandaa oruulbal zugeer bhad.

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)