Бүлгийн нэр: Киног гашраагчид
Бүлгийн уриа: “Шинээр кино гаргаад аль”
Бүлгийн зорилго:
  • 1. Блогчдийг шинээр гарсан даж кинонуудийг цаг алдахгүй үзүүлэх
  • 2. Кино үзвэрийг зохион байгуулах блогчдыг хамруулах
  • 3. Кинонд донтох
  • 4. Кино театрын тавилга болох
  • 5. Блогчдийн уулзах шалтагийг нэмэгдүүлэх 6. Пийвний мөнгийг попкорн кола-д зарцуулах

    Movie Club: Хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн кино энэ байна

    Анимэшн кино буюу бидний хэлж заншсанаар хүүхэлдэйн киноны хөгжил асар хурдтай урагшилж бна. Дээхэн үед зөвхөн багачууд л үздэг гэсэн ойлголт одоо хэдийн өөрчлөгдөж уран сайхны кинотой эн тэнцүү өрсөлдөхүйц маш сонирхолтой сайн хийцтэй хүүхэлдэйнүүд олноор төрөн гарах болсон.

    Америкийн Кино Институтээс 2008 онд Америкийн хамгийн шилдэг 10 киног 50 төрлөөр нэрлэсний дотроос анимэшн хүүхэлдэйн киног хэрхэн шалгаруулсанг сонирхуулж байна. Кинонуудыг шалгаруулахдаа финалийн шатанд төрөл тус бүрд 500 киног өрсөлдүүлж 1500 кино бүтээгчдийн саналаар тодруулсан бна.

    Ингээд наашаа суугаад үүнийг харцгаая.../аялж уншигдана : D/

    1-р байр Цасан цагаан ба 7 одой /1937/

    Snow White and the Seven Dwarfs бол Ах дүү Гримийн "Цасан цагаан" үлгэрээс сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний анимэшн кино. Энэ бол анимэшн төрлийн анхны гэсэн олон тодотголыг зүүдэг кино жишээ нь: америкт бүтээсэн анхны бүрэн хэмжээний анимешн кино, анхны бүрэн өнгөтөөр бүтээгдсэн, Walt Disney-н анхын бүтээл мэдээж Диснейн анимэшн сонгодог цувралын хамгийн эхнийх нь.

    2-р байр Пинокио (1940)

    Пинокио бол дээрх хүүхэлдэйн киноны дараа Диснейн өлгийдөж авсан 2 дахь бүтээл бөгөөд Карло Коллодийн “Хүүхэлдэйн үлгэр”-ээс сэдэвлэн бүтээжээ. Модон хүүхэлдэйн жинхэнэ хүүхэд болох гэсэн хүсэл эрмэлзэл хэрхэн биелж буй тухай өгүүлдэг. Бидний бүгдээрээ мэддэг Буратинотой олон талаараа төстэй.

    3-р байр Бэмби (1942)

    "Bambi" бол Австрийн зохиолч Феликс Сэлтены "Bambi, A Life in the Woods" номноос сэдэвлэн бүтээсэн Волт Диснейн цувралын 5 дахь хүүхэлдэйн кино. "Бэмби II" нь 2006 онд дэлгэцнээ гарсан. Би л хувьдаа 2-р ангийг хийх шаардлага байсан ч юм уу үгүй ч юм уу гэж бодож байна.

    4-р Араатны хаан Арслан (1994)


    The Lion King бол Америкийн бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлогыг олсон 2D анимэшн кино юм. Мөн киноны хөгжим, өгүүлэмжээрээ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Гарсан он болох 1994 оны турш “Симба” дэлхий даяар 783 сая ам.долларын ашиг олноор тухайн жилийхээ хамгийн амжилттай кино болж мөн 20р зууны хамгийн өндөр ашиг орлоготой кинод багтдаг.

    5-р байр Фантазиа /1940/

    Фантазиа бол Walt Disney-n ээлжит бүтээл бөгөөд харилцан яриа огт бхгүй зөвхөн өгүүлэгч Deems Taylor зарим нэг хэсэгт тайлбар өгдөг өвөрмөц хүүхэлдэйн кино юм. Хөгжмийн зохиолч, шүүмжлэгч Leopold Stokowski-н удирдлага дор киноны бүх хөгжмийг бичсэн бөгөөд 8 хэсгийн 7-г Philadelphia Oркестр тоглосон юм. Оркестрийн live-action буюу  амьд тоглолтын хэсгүүдтэй нь уг бүтээлийн нэгэн онцлог юм.

    6-р байр Тоглоомын түүх (1995)

    Тоу Story компьютер-анимешн кино. Гол дүрд Том Хэнкс, Тим Аллен нар дуу оруулсан. Дисней, Пиксарын студийн бүтээл. “Тоглоомын түүх 2" нь 2009.10.02-нд Дисней дижитал 3-D-ээр гарсан бол “Тоглоомын түүх 3” нь 2010 онд мөн 3-D дээр бүтээгдсэнээр гарах юм байна.

    7-р байр Гоо үзэсгэлэн ба араатан (1991)

    Шидэт үлгэрээс сэдэвлэн хийсэн гайхалтай хайрын түүхийг өгүүлэх энэхүү хүүхэлдэйн кино бол Волт диснейн сонгодог анимэшн цувралын 30 дахь нь. Beauty and the beast маш их амжилт олсон бөгөөд зөвхөн дотоодын бокс оффистоо 100 сая долларт хүрсэн анхны хүүхэлдэйн кино юм. Академийн /Оскар/ шагналд 6 төрөлд нэр дэвшиж 2т нь ялсан.

    8-р байр Шрек (2001)

    Shrek компьютер-анимэшн инээдмийн кино ба Mike Myers /Шрек/, Eddie Murphy /илжиг/, Cameron Diaz /Пиано/ болон John Lithgow /Паркүад гүн/ нарын алдартнууд дуу оруулжээ. Вилльям Стейгийн “Шрек!” зурагт үлгэрийн номоос сэдэвлэсэн энэ хөгжилтэй хүүхэлдэй кино Dreamworks Animation-ы бүтээл юм. Шрек бол Оксарын шагнал гардуулах ёслолын 2001 оноос анх олгож эхэлсэн Шилдэг хүүхэлдэйн киноны анхны ялагч шүү дээ.

    9-р байр Үнсгэлжин (1950)


    Cinderella бол Чарлиз Перраултын “Cendrillion" үлгэрээс сэдэвлэн бүтээсэн мэдээж мөн л Диснейн бүтээл. Кино 3 төрөлд Академийн шагнал хүртсэн. “Үнсгэлжин 2: Dreams come true” 2001 онд, “Үнсгэлжин 3: A twist in time” 2007 онд хийгдэж гарсан.

    10-р байр Немогийн эрэлд (2003)

    Дисней болон Пиксарын CGI aнимэшн кино. 2003 оны Оскарын шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарсан. Дэлхий даяар 864 сая ам.долларын ашиг орлого цуглуулсан.

    Миний өөрийн хүүхэлдэйн киноны бокс-оффист Симба 1-р байрт.

    22 сэтгэгдэл:

    null
    Maral (зочин)

    dahin dahin uzeed uidahgui muuhan kinonoos deer shuu, tnx :)

    Доктор (зочин)

    Бүгд л гого кинонууд байна. Нээх маргахааргүй жагсаалт болж. Симба ч бараг 1т гэдэгтэй санал нийлж байна

    Moonoo (зочин)

    Animation тэгээд гараар зурдаг хүүхэлдэйн кино холилдсон юм байна тэ Lion king ч гоё л доо кунфу панда, вуалл-э эд нар байдгүм байхдаа хэхэ

    АНИРГҮЙ (зочин)

    НАДЫН БОКС ОФИССТ БОЛ СНОВ ВАЙТ

    БОРОО

    Бороогийн боокс оффист тэгүүл эднүүсийн аль нь ч байдаггүйен. Надаа бол сүүлийн шилдэг бүтээлүүд тэр дундаа UP нэгд орно. Классикуудаас Симба нтр орно байх.

    Sunbeauty

    марал: муухан кинотой шилдэгүүдийг хэрхэн харьцуулж болох эд чинь одоо сайн кинонуудтай л ашиг орлогоороо дүйцэж бн шү дэ ккк
    доктор: аанха
    мооноо: тэхх. өө тэд нар арагшаа л хоцорсон бх
    аниргүй: тио

    Sunbeauty

    бороо: энэ 2008 онд гарсан болохоор UP нь бхгүй бх шиг бна

    AntiDotE

    Toy Story 1 бол 1995 онд бүтээгдсэн бол, Toy Story 2 1999 онд бүтээгдэж, дэлгэцэнд шилжсэн юм.
    Харин энэ онд энэ 2 киног 3 хэмжээсээр бүтээж, дараалсан байдлаар 3D-р театрт гаргасан юм.
    Үнэн зөв мэдээлэл өг л дөө.
    Fantasia болон Toy Story 1, 2 надад бол үнэхээр л сайн хийсэн санагддаг.

    АНИРГҮЙ (зочин)

    ӨӨӨӨӨӨ ЭНЭ ДУНД БАЙХГҮЙ ГЭВЭЛ ПОНИО ИХ ХӨӨРХӨН ЮМ БАЙНА ЛЭЭ ТЭР Л ТААЛАГДААД БАЙГАА ЯПОНЫ АНИМЭШУУД БОЛ ЁСТОЙ ХӨӨРХӨН ЮМ БАЙНА ЛЭЭ АНЧИН АНД МААНЬ ХЭЛЖ ӨГСИЙН

    Undriga

    Өө тэгээд гоё гоё хүүхэлдэйн кинонууд зөндөө л байдаг шд. Зүгээр хамгийн их алдаршнаар нь л жагсаасан байх тэ. Надад бол сүүлийн үеийн хүүхэлдэйн кинонууд хөгжилтэй хөөрхөн санагддаг аа.

    Undriga

    Понио их хөөрхөн кино байналээ. Санал нэг байна Аниргүй.

    АНИРГҮЙ (зочин)

    ДАНКЭ

    Sunbeauty

    зиа найз нараа энэ бол миний оруулсан сүүлийн пост болжийнаа цаашид манай админ авторууд сайхан сайхан мэдээлэл оруулаад блогоо аваад явчих бх өө бүгдэд нь амжилт хүсий

    bataa

    shrek хөгжилтэй хөөрхөн бдагшд, араатан ба гоо үзэсгэлэн их гоё шдээ ер нь

    энд ороогүй гоё хүүхэлдэй гэвэл incredibles-гайхамшигт гэр бүл гээд гоё шдээ

    Anime

    "Up" энэ санал усуулгын үед нь байсан бол багтах байсан байхда,
    Fantasia саак лда

    АНИРГҮЙ (зочин)

    энэ саан гуйа юуун сүүлийн бичлэг болоод явчуу

    Bolduush

    Санал нийлжийнэ. Үнэхээр уйдахгүй кинонууд шүү. оюутан байхад тэ Beauty and the Beastийг үзээд цээжилж байрьдаг байж билээ. одоо ч мартчихаж дээ.

    Данги

    Миний хамгийн дуртай 3 хүүхэлдэйн кино алга байншд. Күн фү панда, Wall-e, Bolt гурав кэкэ. эсвэл энэ гурав өөр төрөл юм уу. Animation ч юм уу, Эсвэл та нарынхаар тийм гоё нь биш юм байлгүй дэ тэ

    Данги

    аан за за. 2008 оныхоор юм уу. Бүрэн уншаагүй сэтгэгдэл үлдээсэн миний буруу миний буруу

    Attila

    Walt Disney гэж агуу газар байна...
    үнхээр сайхан бүтэлүүд шүү... :)

    Коала

    Миний супер дуртай нь ороогүй байна шд. Сүүлд гарсан болохоор тэгсийн болуу. Мадагаскар 1, 2г би дарааллаад хэд үзсэн ч чадна кккккк Бас Валл- И Кунфу Панда... Би ч бүх л хүүхэлдэйн кинонд дуртай дөөө

    ee (зочин)

    yaj uzdeg yum be

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)