Жэйн Аустиний Бардамнал ба Таамаглал /таамаглалыг яг юу гэж хэлэх юм бэ дээ тухайн хүний тухай мэдэхгүй байж таамаглах гэсэн санаа / гэсэн романаас сэдэвлэсэн уран сайхны кино. Энэхүү кино 1940 онд 1995 онд мөн 2005 онд кино компаниудаар өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хийгдэж байсан байх юм.
2005 оны кино зохиолчоор нь Дебора Моггач гэх бүсгүй
ажилласан байна.
United International Pictures ба Focus нарын хамтарсан бүтээл, 2 цаг 8 минут үргэлжлэнэ. Уянгын болон романтик
төрөлд багтах шинэчлэн найруулсан уг кино нь бооксоффист нийтдээ $38,372,662 олсон байна.
Оскарын 4 төрөлд
өрсөлдөж шилдэг эмэгтэй жүжигчин, бусад шагнал гардуулах ёслолуудад 35 удаа нэр
дэвшиж 10-н ч шагналын эзэн болсон байх юм. Нэг ёсондоо их амжилттай кино гэж хэлж болно.
Утга санаа: 18-р зууны Английн нэгэн тосгонд Бэннэтийнхний Жэйн, Элизабет, Лидиа, Мэри бас Китти гэсэн 5 эгч дүүс ээж аавын хамт амьдран сууна. Ээж нь тэднийг сайн эр нөхөр олж сайхан амьдраасай гэж хүсдэг нэгэн бол аав нь харин өөрийн үзэл бодолтой, бие даасан нэгэн байлгахыг хүсдэг нэгэн.
Нэгэн өдөр залуу ноёнтон
Бингли түүний сайн найз Дарси нар тэдний ойр орчмоор ан хийж яваад тэднийхээр
ирж ийнхүү хайрын түүхүүд эхэлнэ.
Энэ киноны гол баатар маань Элизабет Дарси 2 юм.
Дөлгөөн ааштай, үзэсгэлэнтэй
эгч Жэйн нь сандруу боловч цагаахан сэтгэлтэй Бинглитэй хайр сэтгэлийн холбоо
тогтоох боловч Бинглигийн дүү үүнийг нь эсэргүүцнэ. Нэгэн оройн үдэшлэг дээр Элизбет
Дарсиг маш ихэмсэг бардам нэгэн гэж дургүйцэх боловч дотор сэтгэл нь өөр
байлаа. Нэг л өдөр Бингли болон түүний
дүү, Дарси нар Лондон явах ба үүнд эгч Жэйн нь маш их гуниглаж үлдэнэ.
Энэ хооронд Коллинс
хэмээх номлогч тэдний гэрт ирж охидынхоо нэгийг эхнэр болгон авах хүсэлтэй
байгаагаа илэрхийлэн эс бөгөөс газраа алдах болно хэмээн хэлснээр ээж нь
Элизабетийг түүнтэй гэрлэхийг шааардана Элизабет үүнийг эсэргүүцэж аав нь ч
түүний талд орсноор Коллинс нь тэдний гэрийн үйлчлэгч бүсгүйтэй гэр бүл болон
амьдарч тэд Элизабеттай сайн найзууд болдог.
Энэ хооронд бага дүү Лидиа
нь нэгэн цэрэг залуутай гэрлэх ба энэ залуу нь Дарсигийн бараг хуурай дүү нь
байж байгаад мөрийтэй тоглоомонд Дарсигийн эцгийнх нь өвлүүлсэн бүх зүйлийг алдсан азгүй нэгэн
байж. Гэвч Дарси Элизабетэд хэлэлгүй цэрэг залууд дургүй ч гэсэн туслан бага дүүтэй нь гэрлүүлдэг.
Энэ бүхнийг мэдэлгүй Элизабет Дарсиг маш муу хүн гэж бодож байсан ч нэг л өдөр бүх хэргийн учир зангилаа тайлагдаж бие биедээ сэтгэлтэй гэдгээ мэддэг.
Нээрээ нэмж хэлэхэд 2005 онд хийгдсэн энэ кино киноноы төгсгөл нь
2 янзаар төгсдөг. Америкт гардаг нь болохоор Элизабет Дарси 2 хамгийн сүүлд
эхнэр нөхөр болоод үнсэлцэж дуусдаг бол Англид гарсан нь зүгээр л духаа
нийлүүлээд дуусдаг.
Яг үзэхээр үнэхээр
сэтгэл догдлом бас тансаг санагддаг кино би хэзээ ч үзсэн уйддаггүй. Яг Элизабетыг
энэ бүхнийг хурдан мэдээсэй, Дарси энэ бүхний учир зангилааг хурдан хэлээсэй
гэж догдолсоор байгаад сүүлд нь үнэхээр сайхан төгсдөг. Хайр сэтгэлд ууч зан,
тэвчээр, итгэл 3 ус агаар шиг хэрэгтэй гэдгийг л харуулсан кино юм даа.
Уг киноны саунтракуудыг
татахаар тавилаа. Татаж аваад сонсоно биз дээ.


8 сэтгэгдэл:
Гурвалжин дөрвөлжин будлиулсан кино юм шиг байна. Дээр үед суваг эргүүлж суухдаа зурвасхан үзсэн кино мөн бололтой.
Яагаад ч юм энэ үеийн Англи маягийн кино таалагддаггүй, нэг л худлаа ихэмсэг баагийнууд гараад байдаг.
хммммм найс шууд үзнэ ээ
Энэ киног амтархан үзэж билээ. Ёстой гоё кино. Дарси Элизабет 2 бие биендээ хайртайгаа мэдээд шөнө унтаж чадахгүй босч явж байгаад таардаг хэсэг дээр гэдсэн дотор нэг юм мушгираад ч байгаам шиг болоол байсан.
Би 11 дэх дайчин боллоо ккк
Энэ бас тэгэж байгаад их холион бантан кино шүү кк.
олж аваад үзнээ...
би 8-дах дайчин хэхэхэ...
тэгүүл би нэгдэхь нь
Гоё л кино юм шиг байна. Үзүүлч үзнэ нтр :P. Гэвч яг үнэндээ зарим хэсэгт яг юу гэж бичих гээд юу гээд бичсэнийг чинь ойсонгүй ээ.