Бүлгийн нэр: Киног гашраагчид
Бүлгийн уриа: “Шинээр кино гаргаад аль”
Бүлгийн зорилго:
  • 1. Блогчдийг шинээр гарсан даж кинонуудийг цаг алдахгүй үзүүлэх
  • 2. Кино үзвэрийг зохион байгуулах блогчдыг хамруулах
  • 3. Кинонд донтох
  • 4. Кино театрын тавилга болох
  • 5. Блогчдийн уулзах шалтагийг нэмэгдүүлэх 6. Пийвний мөнгийг попкорн кола-д зарцуулах

    Movie Club: Үе үеийн James Bond-ууд

    Өвөрмөц эхлэл, өөрийн гэсэн имиджтэй ганган хослол бүхий чадварлаг тагнуулч,  техник технологийн дэвшилтэт зэр зэвсэг, ар араасаа үргэлжлэх гайхалтай хурц үйл явдалууд. Тиймээ энэ бол та бидний мэдэх Жеймсийн Бондын тухай уран сайхны цуврал кино.

    Дэлхийн кино урлагийн оронзайд өөрийн гэсэн оронзайг эзлэн оршдог энэ цувралын анхных болох “”Dr. No” хэмээх кино 1962 онд гарч байсан бөгөөд одоогийн байдлаар Жеймс Бондын цувралын хүрээнд нийт 22 кино  гараад байгаа юм байна. Энэ хугацаанд кино маань 6 гол дүрийн жүжигчин, 10 найруулагчийн нүүрийг үзжээ. За ингээд энэхүү гайхалтай кино цувралын гол дүрийн жүжигчдийн талаарх мэдээллийг хүргэхээр шийдлээ.

    Sean Connery
    Хамгийн анхны Жеймс Бонд бол та бидний дэлгэцийн танил Шотланд гаралтай жүжигчин, продюсер Шон Коннер юм.  Тухайн үедээ Холливүүдийн хамгийн царайлаг залууд тооцогддог байсан Шон Коннерийг  энэ кинонд анх тоглуулсан нь киноны ирээдүйн карьерийг тодорхойлсон бөгөөд одоог хүртэл амжилттай үргэлжлэхэд нь нөлөөлсөн гэж мэргэжлийнхэн үздэг юм байна.
    Цагаан сахалт царайлаг залуу маань нэг кинон дээр Катерина Зета Жонесийг үсдэж байгаад усруу дардаг хэсгийг харсанаас хойш би түүнийг хувьдаа “Чанга хөгшин” гэж нэрлэдэг болсон юм. Ер нь бол мань хүн хөгширсөн гэлтгүй одоог хүртэл “чанга”  залуугийн дүрийг бүтээсээр л байгаа гэдгийг бол та нар бодвол хараа байлгүй. (зурган дээр Шон Коннер 2008 оны Эдинбургийн кино фестивал дээр)

    George Lazenby
    Австралийн жүжигчин Жорж Лазенби нь Жэймс Бондын дүрд ганцхан удаа тоглосноороо бусад жүжигчидээсээ онцлог юм. Тэрбээр 1969 онд хийгдсэн найруулагч Петер Хант (Peter R. Hunt) –ын бүтээл болох “On Her Majesty's Secret Service” хэмээх ээлжит ангид тоглосон нь түүний Жэймс Бондод тоглосон эхний бөгөөд эцсийн дүр байсан бол мань хүн кино урлагийн салбарт маш олон өөр өөр дүрийг бүтээжээ. Бүрэн хэмжээний уран сайхны кино гэхээсээ илүүтэйгээр ТВ-ийн олон ангит сериалуудад тоглодог бөгөөд энэ салбартаа тэр олон олон фэнүүдтэй.  Тэрбээр Жэймс Бондын дүрд ганцхан удаа тоглосон шалтгаан нь үзэгчид өмнөх Жэймс Бонд буюу Шон Коннерт хэтэрхий их дассандаа түүнийг хүлээж авч чадаагүй юм. Иймээс түүний дараагийн ангид Шон Коннерийг буцаан тоглуулсан билээ. (зурган дээр Лазенби 2008 онд Манхэттэний Биг айпл Конвенцийн уулзалт дээр)

    Roger Moore
    Английн жүжигчин, кино продюсер түүнийг хүмүүс хуучны алдартай ТВ сериал The Saint, -аар нь таньдаг. 60-70-аад оны ТВ сериалын оргил бүтээлийн нэгд түүний тоглосон The Saint яах аргагүй ордог юм билээ. Харин мань хүн тухайн сериалаар олны танил болж “од” болсон тул Жэймс Бондын шинэ ангиудад тоглох урилга авчээ.  Ингээд 1973- 1985 он хүртэлх хугацаанд Жэймс Бонд цувралын 7 ангид тоглосон байна. Тэр өөрийнхөө дүрээр хуучны булчинлаг биерхүү залуу, жентльмэн, чадварлаг тулаанч зэргийг хослуулж чадсан юм. Рожерийн тоглосон Жэймс Бондод хүйтэн дайны үеийн өнгө аяс бүхий зүйлс ихээр агуулагддаг байсан нь тухайн үеийн дэлхийн улс төрийн байдалтай холбоотой байсан бизээ. (зурган дээр Рожер өвөө маань 2009 оны байдлаар буюу 82 настайдаа)

    Timothy Dalton
    Түүхэн кинонуудын алдарт жүжигчин Англи гаралтай энэ эрийг Монголчууд бид Скарлет киногоор нь сайн мэдэх билээ. Тэрбээр 1987,1989 онуудад ердөө хоёрхон удаа Жэймс Бонд цувралд тоглосон боловч түүнд багагүй амжилтыг авчирсан билээ.  30 гаруй уран сайхны кино, 20 гаруй ТВ сериал, 40-өөд тайзны бүтээлийг бүтээсэн тайз дэлгэцийн жинхэнэ од билээ.  Далтон одоо ч завгүй байдаг бөгөөд 2010 онд нээлтээ хийх нэг кинон дээр ажиллаж байгаа юм байна. (зурган дээр Далтон Жэймс Бондын дүрд тоглож байсан үеийнхээрээ хараглаж байна)

    Pierce Brosnan
    Анх Жэймс Бонд киног үзэж эхлэхэд энэ хүнээр танил болсон болоод ч тэр үү Пийрс Броснан бол миний хамгийн дуртай Жэймс Бонд билээ.  Ирланд гаралтай кино жүжигчин, продюсерийн маань кино урлагийн карьер 1979 оноос эхэлсэн бөгөөд өдгөөг хүртэл 48 кинонд гол болон туслах дүрийг бүтээжээ. Тэрбээр 2010 онд гурван ч киноны захиалгатай байгаа гэсэн шүү. (ТВ5-ийн шар мэдээг дуурайв :P )
    Царайлаг,  жинхэнэ Дон Жованни төрхийг бүрнээ илэрхийлдэг өөрийн гэсэн имидж бүхий энэхүү жүжигчин Жэймс Бондын дүрийг шинэ үеийн түвшинд гаргаж ирж чадсан гэхэд болно. Учир нь тухайн үеийн америк киноны залуучуудын дүр нь ихэвчлэн булчин шөрмөслөг, харгис, түрэмгий байсан бол Пийрсийн тоглосон Жеймс Бондоос хойш киноны гол дүрийн залуус сэргэлэн авхаалжтай ухаалаг байдалруугаа шилжсэн гэж мэргэжлийн хүмүүс нь ярьдаг гэнэ шүү. (Зурган дээр Броснан 2005 оны Торонтогийн кино фесвивал дээр)

    Daniel Craig
    Английн жүжигчин, кино продюсер Даниал Грэйг маань одоогийн байдлаар Жэймс Бонд цувралын 2 ангид тоглоод байгаа билээ.  Өмнөх Жэймс Бондыг (Пийрс Броснан) бодвол илүү догшин ширүүн, булчинлаг, бидний ярьдагаар бол “мужик” тагнуулчийн дүрээрээ тэр олны танил болсон.  1992 оноос кино урлагийн карьераа эхэлсэн тэрбээр одоогийн байдлаар дэлгэцийн 38 кинонд тоглоод байгаа бөгөөд 2010 онд гарах нэг кино, 2011 онд гарах Жэймс Бондын 23-р цувралд тоглохоор тус тус гэрээ байгуулаад байгаа юм байна. Даниэл Грэйгийн тоглосон Жэймс Бондыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй өөрсдөө мэдэж байгаа тул постоо ингээд өндөрлөе. (Зурган дээр Даниэл Грэйг кино зураг авалтын үеэр)

    Эх сурвалж: Wikipedia, google, Boroo’s brain

    29 сэтгэгдэл:

    null
    Хэрлэн

    Pierce Brosnan л хамгийн царайлаг Жэ Бо санагдаад байдийн бусдаасаа.

    БОРОО

    Үе үеийн Жэ Бо-нууд тухай бүрнээ л саак байсан байхаа.кк. Надаа бол бас Пийрс агаа л лаг санагдадын.

    Аяко

    Pierce Brosnan энэ хүнээр л мэднэ дээ Жамес Бондыг мэдхийм байна.

    Кино болгоны төгсгөл нь бас зэвүүн тэ

    Sunbeauty

    wow сайхан мэдээлэл. Шон коннери, Пиирс 2 л жинхэнэ 007. Далтон ч бас дажгүй тохирч бсан бх. тэр өвөө нарыг бол төсөөлөхгүй л бн. Данель уу за бараг л дасчлаа дө

    Anime

    Pierce Brosnan саак л даа, өмнөх Sean Connery-нхыг үзээгүй болохоор мэдэхгүй юм, тэхдээ хамгийн шилдэг нь Sean Connery гэдэг юм гэсэн.
    Pierce Brosnan, Sean Connery 2 ч төстэй тембрын хүмүүс л дээ, тийм нэг илүү хөдөлгөөнгүй.
    энэ сүүд тоглож байгаа Daniel Craig нь бол үннэн дупа, кобой-н дүрд л таарна.
    Daniel Craig-н төрхд тааруулах гэсэн үү эсвэл бонд-г амьдралд ойртуулах гэсэн үү Daniel Craig-н ангиуд дээр Бонд шороо цустай их хутгалдах болсон, гэхдээ Бонд чинь биднийг хамгаалагч хүсэл мөрөөдлийн шилдэг супер баатрын дүр шүү дээ, түүнийг шороо цустай хутгаж болохгүй, мөрөөдлийн дүр хэвээр нь л үлдээх байсын.

    Undriga

    Пийрс гоё л доо бас коннери ч гэсэн гоё санагдсан. Энэ хамгий сүүлийн жэ бо стоо таалагддаггүй шд. Үзэх ч сонирхолгүй болчихсон. Энэнээс болж сүүлийн ангиудыг нь үзээгүй шд. Пийрс тоглосон байсан бол өдийд гашраачихсан байхгүй юу.

    Ицми

    Пийрс Броснан хамгийн секси, хамгийн царайлаг, хамгийн гоё Бонд кк. Даниэл ч бас гайгү л дээ. тэхдээ Пийрсийг гүйцкү

    Attila

    Pierce Brosnan л жинхэн Жэймс Бонд...
    Daniel Craig зодончин болхоос тагнуулч биш...

    дурлагч

    Надаа Жэ Богийнхоо хувьд Пийрс Броснан нь илүү таалагддаг. Хамгийн царайлагаар нь гэвэл Шон Коннер, Тимоти Далтон, Пийрс Броснан. Гэхдээ л надаа Шон Коннер нь илүү гоё санагдаад байдиймдаа яач ч байсан :Р

    БОРОО

    Хуучны Жэ Бо-нууд арай л панаалтай санагдаад байдын. Гэхдээ туханй үеийн кино хөгжил ямар бсн билээ. тэр үедээ бол сак байсан юм билээ. Одоогийн Даниэл их түрэмгийл дээ. Жишээлбэл тэр хана цөмлөж гүйдэг хэсэг байна. Хэрвээ манай хуучны Пийрс Броснан байсан бол ямар нэгэн зам олоод товчилж очоод замаас нь барих бсн байх. Даниэл бол шууд хана мөргөөд цөмлөөд гүйгээд бдг юм билээ кккк. Бодвол зохиолч нь жүжигчиндээ тааруулж л тэгж бичсэн байх.

    saixan (зочин)

    Daniel Craig goyo shd, manly man

    bataa

    пиерс л лаг бонддоо ер нь, цэвэрхэн эрхэмсэг жинхэнэ англи жентлэмэн тгд дээр нь шотландын зориг зүрх хосолсон тун төгс бонд гэж боддогшдээ
    крейг бол зүгээр л аллагын машин юмуу хаашаан гэж бодогдохоор

    Анчин (зочин)

    Daniel Craig бол миний хувьд лаг нь... зүгээр зодоод дайраад буудаад алаад л явчина... өмнөх хэд нь янз янзын айлгүй төхөөрөмж хэрэглээд байдаг байсын... Quantum of Solace- дээрээ тэр нэг олсноос зүүгдээд бууддаг бол хамаг адирналин энэ тэр бужигнуулаад сак шүү дээ...

    joe. (зочин)

    hamgiiin sain ni bol Pierce Brosnan
    shvv dee sanal niileh hvn bnuu

    Ariunaa (зочин)

    Sanal niilj bna Joe

    МЭС

    Дээр үеийнхийг нь үзсэн нэг их яваагүй надад. Бодуул тэр үеийн сэтгэхүйгээр үзүүл гоё болтоймуу даа. харин Пийрс бол лакшд. Өөр киног нь үзэхээр юу билээ Боонд ингэдэг гэнээ гэмээр ч юм шиг. Ирээдүйн Бонд энд тэнд дэггүйтээл гүйж байгаа байх даа энэ тэр хэхэхэ

    Maral (зочин)

    Joe-toi sanal niilev :)

    joe. (зочин)

    ойрд TV гээр гарч байна лээ ямар билээ нэг суваг дээр гоё байна лээ шүү

    Блог ийнхонтой КИНО үзхийсан энэ Гайтай хорио нээрээ ТОМ шавар болжийнаа

    LiGRo_MgL (зочин)

    Daniel cj dajgui l daa gehdee heterhii mulguudaldag dargiinha ugend ordoggui tagnul gj baihuu daa kk

    Moonoo (зочин)

    Pierce Brosnan нь илүү цэмцгэр харагддагшд.Daniel Craig бол арай бүдүүлэгдүү тагнуулч юм шиг санагддийн :P царайнаасаа ч тэр юмуу гэссс

    АНИРГҮЙ (зочин)

    ОДОО БОЛТОР ГАНЦ Ч КИНОГ НЬ ҮЗЭЭГҮЙ Л ЯВАА ТЭГЭЖ БАЙГААЛ НЭГ ҮЗНЭ ДЭЭ. ОРОСЫН 3 ОХИНТОЙ НЭГ ХАМТЛАГ БАЙДАГ ШД ТЭН ДЭЭР Л НОЛЬ НОЛЬ СЕМ ГЭЭЭЛ ДУУЛААД БАЙДГЫГ Л МЭДХИЙН БАЙНА

    АНИРГҮЙ (зочин)

    хэрэв зээ эдгээр кинонуудыг олж үзүүл хамгийн их таалагдах нь тэр сүүлийн задуу тоглосон нь л болж таарах юм шиг байна кккк

    Оранж

    Pierce Brosnan г л би мэддий шт..... тэр жэмс бондыг ерөөсө үзжаагаачгүйм байна .кккк

    race (зочин)

    сүүлд гарсан боонд илүү мэссэжтэй болсон гэж бодсон шүү. Усаа гаргуундаа гаргаад газар ухаад тос гаргах гээд үзээд байгаа гарууд сүүлд нь тосоо уугаад үхээрэй гэж байгаа ч юм шиг хэхэ

    Энхзаяа

    The World is not Enough.iig neeltee hiij baihad ni Disney.giin Movie Theatre.t uzej baisiin. Hamgiin hairtai Bond :P kk

    AntiDotE

    Бүх ангийг нь бүгдийг нь олж байгаад эхнээс нь дуустал үзэх кинонууд ч олон байна. Түүний нэг нь Бонд. Надад бол эртнийх ч бай, одооных ч бай үнэн саак л санагддаг. Гол нь дуустал нь...

    ХЭРЦГИЙ ХЭРЭМ

    сээгийнүүдийг уншаад байтал ихэнхид нь Пьерс Броснан таалагддын байна.
    надаа бол Даниел Крейг ёстой супер дүпер секси жинкен метросекшуал санагддын шд кк.
    тэр ваннд кэвтжийгаа нүцгэн зураг бол тээ тасарцан майр айн.

    Жеимс Бонд (зочин)

    Пиэрс Броснан Мандтугай

    ЭЭЭ (зочин)

    Төмсөг үрүүгээ шавкуурдуулдаг Жеймс Бонд ч дээ,,, Тийм Жеймс Бонд нэг л таалагдахгүй л байгаа,,, Харин Пийрс Броснан л дэндүүдээ дэндүү тохирч байсан даа,,, царай зүсээсээ авкуулаад лл,,,

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)