Мюзикл, инээдмийн, романтик төрлийн кинонд хамаарах энэхүү кино нь Unisversal студийн бүтээл бөгөөд 2008 оны 07-р сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн байх юм. Уг кино нь 70-аад оны АББА хамтлагийн бүх л шилдэг дуунуудаар хийсэн мюзикл гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхаа.
Охин Sophia Sheridan, түүний ээж, хэргийн эзэн Donna, Sophia-ийн эцэг нь байх магадлалтай Sam, Bill, Harry гэх хүмүүсийн хооронд өрнөх 1 цаг 48 минутын кино байна.
Sophia Sheridan-ны дүрд Amanda Seyfried, Donna-гийн дүрд Meryl Streep, Sam-ийн дүрд Pierce Brosnan, Bill-ийн дүрд Stellan Skarsgеrd, Harry-гийн дүрд Colin Firth нар тус тус тоглодог.
Удахгүй хуримаа хийх Sophia өөрийн төрсөн аавыг хуримандаа оролцуулахыг урихыг маш ихээр хүсч ээжийнхээ өдрийн тэмдгэлэлийг хулгайлан уншиж, тэндээс түүний аав байх магадлалтай 3-н эрэгтэйг хуримандаа урина. Уригдсан 3 ийнхүү Грекийн нэгэн арал дээр зэрэг ирснээр хамаг үйл явдал өрнөнө.
Охин нь тэр 3-ыг урьсан гэдгээ ээждээ хэлж чадахгүйгээр үл барам гэртээ нуух болдог. Хуримандаа бэлдэж байсан ээж нь тэднийг өөрийнхөө гэртээ хараад бараг ухаан алдах шахам болно. Үүний хажуугаар түүний галзуу 2 эмэгтэй найз нь ирснээр киноны өрнөлийг улам хөгжилтэй болгож өгнө.
Donna өөрийн хуучны танил 3-н эрэгтэйг харсанаар сэтгэлийн догдлол нь дээд цэгтээ хүрч, сүүлдээ Donna-ийн Sam-д хайртай байсан хуучин хайр сэргэж ийнхүү охины хурим биш ээжийнх хурим болон төгсдөг нь үнэхээр хачирхалтай.
Миний хувьд инээж, дуулсаар байгаад киноны хугацаа их хурдан өнгөрсөн санагдсан. Манай Доктор энэ киноны дуунуудыг татаж авахаар тавьсан болохоор татаж аваад дуулаад байж дээ.






12 сэтгэгдэл:
ӨӨӨӨХ ТЭР ОХИН АЙМААР ГОЁ ХООЛОЙТОН БАЙНА ЛЭЭШ Д
ТАТАХ ХОЛБООСОО ШАЛГААД НЭГ ХАРЧААРАЙ АНДАА
Жинхэнэ Мюзикл л даа. Бүжиг дэглээч нь тэр Би бүжиглэх дуртай шоунд хаяа шүүгч хийдэг гар байлээшт.
ТЭР ЭЭЖИЙН ГУРУУН ЗАЛУУ ГУРУУЛАА АЙМААР ГОЯ ТЭЭ КККК
Тэр охин нт Jenifer's body дээр тоглодог жүжигчин байгаа биз дээ....
Хэхэ, ээж нь бас сайхан гар байсан байгаам шүү.
энэ каноог хаанаас олж үзэж болох уу? би үзмээр санагдчлаа.....
Дуу татаж авах линкийг нь орууллаа. Дээрх бичлэгт алдаатай орсон бололтой.
http://share.gogo.mn/4xZD2lHSIP73301258382102/Mamma%20Mia%20OST.rar
гоё гоё татаад авий сайхан дуунууд дуулагддаг шд
Гоё музикал шүү. Эртний сайхан дуунууд дуулагдаад л...
19нд өргөөд майклийн кинуу нээлтээ хийх гэжаан бищүү???
яах гэж байна ааа??? ямар нэгэн санаа оноо байхгүй юу
Уул нь Майклийн кино татаад авцан даанч монгол серверт хуулах гэхээр болохоор байгаал байгаа.