Киног үзэж эхлэнгүүт л таньд олон сонирхол татам өгүүлэг бүхий түүвэр ном үзэж байгаа мэт сэтгэгдэл төрж найруулагчийн бодит зүйлээс ургуулан гаргасан хийсвэрлэлээр хэрэн тэнүүчлэх болно. Кино ЯПОН гэдэг үгний утга агуулгыг бүрэн дүүрэн гаргасан. Тус бүр өөр өөрийн агуулгатай 8 хэсэглэлээс бүтсэн энэхүү кинонд япон үндэстний зан заншил, соёл урлаг, үлгэр домгын баатрууд, ард түмний хатуужил гээд л бүхий л зүйлийг харуулж өгсөн.
Мөн уран зохиол дахь МЕТАРОМАНЫ төрлийг кино урсгалд тусгаж өгсөн юм байна гэж бодлоо. Учир нь тус 8 хэсэглэл нь өөр өөрийн агуулгатай ч өөр хоорондоо ямар нэг сэжмээр холбоотой, бие биенийхээ өгүүлэх санаанаас урган гарч ирсэн мэт надад санагдсан.
Энэ кино нь АКИРА КУРОСОВА-гийн 1990 оны бүтээл юм. Манай сургуулийн Япон багш маань надад Акира Куросовагийн The Twiligh Samurai, Dreams гэсэн 2 киног үзэхийг санал болгож өгсөн юм.
Ингээд тус 8 хэсэглэлийн талаар доор дурьдая:
1. Sunshine Through the rain: Японы эрт дээр үед. Гадаа нартай ч бороо орно. Хүү хашааныхаа гадаа, бороог шохоорхон харж зогсоно. Харин ээж гадагшаа гарах гэж яарна. Ээж хүүд гадаа нартай ч бороо орж байна. Хэрхэвч гэрээсээ гарч болохгүй гэж захина. Гэвч ээжийг явсны дараа хүү ой руу яваад өгнө. Харин тэнд хүү баг зүүсгэл өмссөн хүмүүс нарийхан жимээр бүжиглэн явж байхыг хардаг. Тэдгээр хүмүүс баяр баясгалан байхгүй бүжиглэнэ. Хүү зугтаана. Гэртээ ирнэ. Харин ээж түүнийг загнана. Түүнд жижиг сэлэм өгөөд өөртөө харакери хийх эсвэл ойд очиж үнэгнээс уучлалт гуйж ирхийг шаардана. Харин хүү үнэгийг хаана амьдардагыг ээжээсээ асуухад ээж хүүг өөрөө ол гэж хэлнэ. Хүү сэлэмээ тэвэрсээр явна. Ойн нугад олон өнгийн цэцэгс ургасан газраар явна. Гэнэт дахиад л бороо орно. Харин тэнд солонго татна.
2. The Peach Orchard: Японы хүүхэлдэйн баярын үеэр. Бяцхан хүү эгч болон түүний найзуудад цай зөөж авч ирж өгнө. Хүү эгчийнхээ өрөөнд өрөөстэй байгаа хүүхэлдэйнүүдийг харж байтал эгчийнх нь өрөөний гадна нэгэн ягаан хувцастай охин зогсож байхыг харна. Хүү эгчээсээ түүнийг хэн болохыг асуутал эгч нь тэнд хэн ч байхгүй байгааг хэлнэ. Харин хүү саяхан энд зогсож байсан гэж эгчдээ хэлээд өрөөнөөс гарна. Гэтэл тэр охин гэрийн нь үүдэнд зогсож байдаг. Хүү эгчдээ тэр охиныг зааж араас нь гүйнэ. Харин эгч нь хэн ч байхгүй байгаад гайхаад хоцроно. Хүү тэр охиныг хөөсөөр нэгэн талд хүрч ирнэ. Гэтэл гэнэт тэнд эгчийнх нь өрөөнд байсан хүүхэлдэйнүүдтэй адил хувцас өмсөж зүүсгэл зүүсэн хүмүүс гарч ирнэ. Тэгээд тэд хүүд одоо чи гэртээ харихгүй учир нь тэр талд урьд нь тоорны модод ургаж байсан бөгөөд түүний гэр бүлийнхэн тэдгээрийг тайрч хаясан тухай хэлнэ. Хүү уйлна. Зогсолтгүй уйлан өөрийгөө хамгаална. Уйлж уйлж дуусаад хартал тэдгээр хүмүүс тоорны модны хожуул болон хувирсан байна. Харин тэр хожуул дунд нэгэн жижигхэн цэцэглэж байгаа мод байхыг олж харна. Тэр мод ягаан хувцаст охинтой адилхан.
3. The Bizzard: 4 ууланд авирагчид. Ууланд авирна. Тэнд цасан шуурга тавьна. Багийн гишүүд орой болсон тул буудаллахыг ахлагчдаа санал болгоно. Харин ахлагч дөнгөж өглөөний 11 болж байхад хэмээн эсэргүүцнэ. Цасан шуурга улам ширүүснэ. Тэд ядрана туйлдана. Унаад өгнө. Гэнэт ахлагч дээр нэгэн хүүхэн ирж өөрийнхөө хувцасаар ахлагчийг хучиж, унтаж амрахыг санал болгоно. Хүүхэн цас дулаахан мөс хүйтэн гэж хэлнэ. Ахлагч эсэргүүцнэ. Хүүхэн ахлагчийг унтуулахыг хичээнэ. Удалгүй тэд тэмцэлдэж хүүхэн үзээрийн амьтан болж хувираад агаарт уусан алга болно. Тэгтэл цасан шуурга зогсоно. Ахлагч гишүүдийг амьд эсэхийг шалгаж байтал тэдний камп цасан дундаас гараад ирнэ. Ахлагч кааамп каамп гэж орилтол багийн гишүүд сэргээд босоод ирнэ. Тэд баяртайгаар кампаа чиглэн алхана.
4. The Tunnel: Залуухан ахлагч цэрэг. Дайн дууссаны дараа гэртээ харихаар явна. Гэтэл замд нь нэгэн харанхуй хонгил тааралддаг. Гэнэт тэр хонгилоос нохой гарч ирэн түүн рүү хуцаж эхэлдэг. Залуу цэрэг. Тэр нохойноос айн алгуур хөдөлж хонгилоор орон цашш явдаг. Хонгил дуусч залуу цэрэг гараад иртэл араас нь даган алхах хүний чимээ сонсогдоно. Залуу цэрэг гайхан хартал тэр нь хүн биш хүний сүнс байж таарна. Сүнс сүнсдээ өөрийнх нь ахалдаг байсан ангийн цэрэг. Тэр цэрэг үхчихсэнийг залуу цэрэг сайн мэднэ. Бүүр өөрийнх нь гар дээр үхсэн. Үхсэн цэргийн сүнс цэв цэнхэр өнгөтэй нүдэнд хүйтэн. Тэр өөрийнгөө үнэхээр үхчихсэн юм уу ? би итгэхгүй байна. Миний аав ээж ч итгэхгүй байгаа тэд намайг гэртээ хүлээж байгаа гээд ойн дундах гэрэл асах гэрийг заадаг. Тэр гэр бол үхсэн цэргийн гэр. Ахлагч түүнээс уучлал хүсэн. Түүнийг үнэхээр үхсэн гэдгийг хэлтэл үхсэн цэрэг гунигтай алхсаар буцаад хонгил руу орно. Төд удалгүй олон хүний хөлийн чимээ сонсогдож залуу цэргийн урд бүхэл бүтэн анги нь гарч ирэн ёсолно. Тэд бүгд үхсэн цэнхэр өнгөтэй нүдэнд хүйтэн. Залуу цэрэг мөн л тэдэнд үхсэн гэдгийг нь хэлж буцаж явахыг тушаана. Үхсэн цэргийн анги хонгил руу буцаад ортол хонгилын үүдэнд байсан нохой гарч ирэн залуу цэрэг рүү зогсоо зайгүй боргоно.
5. Crows: Залуу зураач үзэсгэлэн үзэж байгаад. Вангогыг амьдарч байсан үеийн зураг руу ороод явчихдаг. Тэр тэндээ Вангогтой уулзаж байтал Вангог яваад өгнө. Залуу араас яваад түүнийг хайгаад хайгаад олохгүй. Залуу зураач Вангогыг хайж байгаа хэсэг дээр тэр яг л ТОВЧИН НҮДЭТ гэдэг хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг зурган хийсвэрлэлийн ертөнцөөр явдаг юм байна лээ.
6. Mount Fuji in Red: Fuji уулын дэлбэрэлт. Хүмүүс айна зугтаана. Гэтэл дэлбэрэлт яг тэднийг нөмрөөд ороод ирнэ. Амьд үлдсэн хүн нь нэг нас тогтсон эр, нэг залуу, нэг хүүхэн, түүний хоёр хүүхэд. Нас тогтсон эр тэдэнд Фүжи уулын дэлбэрэлтнээс болоод ямар ямар давхарга үүсэж энэ нь хүнд ямар хор хөнөөлтэйг ярьж өгнө. Тэгээд тэр эр эрт үхсэн орой үхсэн хоёрын хооронд ялгаа бол угаас байхгүй. Үхэх нь хүний жам гэж хэлээд хадан хавцал дээрээс далайн үсрээд үхчихдэг. Харин үлдсэн 4 амьд үлдэхийн тулд байдаг бүх аргаа хэрэглэнэ.
7. The Weeping Demon: Дэлхий сүйрчихсэн. Сул шороон дунд залуу алхана. Хаашаа явж юу хийхээ тэр мэдэхгүй алхаал байна. Гэнэт нэг хүнтэй тааралдана. Амьд хүн харсандаа баярлана. Түүнд дөхөж очино. Гэтэл тэр хүн нь чөтгөр байж таарна. Чөтгөр түүнд дэлхий хэрхэн сүйрч. Ургамал амьтанд мутацийн хөгжил явагдаж байгааг хэлж ингэж сүйрсэнд нь хүн болох залуугаас илүүтэйгээр харамсана. Гайхалтай нь тэр чөтгөр манай дэлхийг сүйрхээс өмнө, ан амьтан, цэцэг ургамал, нуур гол гээд л байгалийг бүтээлийг урлагын бүтээл хэмээн бахддаг байснаа ярьж өгдөг. Чөтгөр залууг дагуулан нэгэн ширгэж байгаа нуурын дэргэд аваачихад тэнд чөтгөрүүд зогсоо зайгүй, орилолдоно, ёололдоно, эвхэрч унацгаана. Удалгүй тэр чөтгөрийн ч толгой нь өвдөж эхлэн, залууг барьж авхаар араас нь хөөнө.
8. Village of the Watermills: залуу нэгэн эдлэн газарт ирнэ. Тэнд баяр болж байна. Залуу нэгэн өвгөнтэй уулзан, энэ юу гэдэг газар болох, эндхийн хүмүүс хэрхэн амьдардаг талаар ярилцана. Эцэст нь залуу өвгөнийг хэдэн настайг асуухад өвгөн өөрийгөө 103 настай гэж хэлдэг. Залуу энэ олон жил хэцүү амьдралд амьдарсан та ч их хатуужилтай хүн байхаа гэтэл өвгөн хүмүүс амьдралыг хэцүү гэж ярьдаг үнэндээ бол амьдрал их амархан, сайхан зүйл шүү гэж хэлдэг. Тэгээд өвгөн баярдаа оролцоно. Тэр 103 настай гэхэд бүжиглэж байгаа хүмүүсийн урд гаран залуучуудаас илүүтэйгээр бүжиглэнэ.
За ингээд АНИРГҮЙ миний бие цаашид ч сонирхолтой олон олон кинонуудын таницуулгуудыг хүргэж байх болно. Одоогоор өөрийн хувийн цуглуулгандаа бага ч гэсэн кинотой болсон тул солилцох хүсэлтэй байна. Хэрэв та манай Мүви Клабын гишүүн мөн миний танилцуулсан кинонуудыг авч үзэх хүсэлтэй байгаа бол Radiocolor87@yahoo.com оор надтай холбогдоорой


12 сэтгэгдэл:
テタミ ヌタムタテメ チネラネユ ラタ・テッ ムホミミネ :D
Хүүе энэ template-ээ солидог ч юм уу, бичлэгээ цагаанаар оруулдаг ч юм уу нэг арга хэмжээ авахгүй бол нүд аргаад хэцүүдэх нь. Уг нь уншмаарайнаа, нүдний булчин шалгаад хэцүү юмаа энэ чинь.
мүүвий көлөөб болон админ санбютид хандах нь: надад авторийн эрх өгчих тэгвэл би дэлхийг эргүүлий...
новэл кино юму үйл явдлууд хоорондоо холбогдхуу
өө соорий дутуу уншсан байна.
эгч бол аймар кино оруулсан байна шд энэ киног чинь авч үзэж болохыму
АНИРГҮЙ: ЯПОН ХЭЛ МЭДДЭГ ЮМ ШИГ БИТИЙ ТЭНЭГТ ХАХААХ
УНДРАГА: ЯАСЫН БОЛДОО УГ НЬ БОР НЬ Ч БОР Л ДОО МАНАЙХ ГЭХДЭЭ ЯГ БИЧДЭГ ХЭСЭГ НЬ ЦАЙВАР ШД ТЭГЭЭД УНШИХАД НЭГ ИХ СААД БОЛОХГҮЙ ЭЭ ХЭРВЭЭ ЧАМД ХЭЦҮҮ БАЙГАА БОЛ ТЭР ХАЯГААР ОРООД ИР ТЭГЭЭД ЧАМД БИ МЭССЭНЖЭРЭЭР ДОК ДЭЭР ЯВУУЛИЙ ХЭХЭ
ДЭСПЭРОДА: ТЭР АВТОР ЭРХИЙГ ДАХИН ХҮНД НЭМЖ ОЛГОХГҮЙ ГЭСЭН БАЙХАА. ТЭГЭЭД БАС НАМАЙГ БОЛОН МАНАЙХНЫГ БИТИЙ ЗОДООРОЙ КККК. ЭНЭ ХЭСЭГЛЭЛҮҮД НЬ ҮЙЛ ЯВДЛААРАА ХОЛБОГДОХГҮЙ ГЭХДЭЭ СЭГМЭНТЭЭРЭЭ БОЛ ХОЛБОГДДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ
өөө мэп бололгүй яахуу дээ өнөө орой угаасаа уулзы шд гэхдээ надад энэ хагас бүтэн сайнаар буцааж өгөөрэй :D
санбьюти: үнэхээрийн тэвчишгүй сайхан кино тул 1 дэхийг хүртэл хүлээж чадсангүй уг нь өнөөдөр бичлэг бол фулл байгааг би ч мэдэж байгаа л даа тэгээд нэгдэхид тааруулцан байсанаа тэвчсэнгүй надад арга хэмжээ авах тушаал гаргуул гаргаагүй би хариуцлага хүлээхэд бэлэн :D ккккк
тэрийгээ сольцийшдээ хө. за за тэгүүл би өөрөө нэг канууны болоог нээгээд би өөөрөөө админ нь болно...“мандухай сэцэн хатан“ киноны хэсгээс...
ХАХА ДЭСПЭРАТО / ЁОО ЯМАР УРТ НЭР ВЭ? ҮҮНЭЭС ХОЙШ ЧААГ БИ ДЭСКҮ ГЭЖ ДУУДИЙ БОЛОХ УУ / ТЭГҮҮЛ БИ ЛАВ ЧИНИЙ ҮНЭНЧ УНШИГЧ ЧИНЬ БАЙХ БОЛНО ОО
аниргүй: зүгээр д ч юмуу дэсү гэчкү юу дөө нэг мөсөн товчлохгээдаган бол. нээрээ дэсү гэж ямар кинон дээр гараад байдаг билээ ...бас нэг юм хэлхээ мартчиж би болоогоо нээгээд хорин жилийн дараа гэхэд танай тал уншигчдийг чинь авсан байх болно до харамсахгүй бээз...хо хо хо
БҮТЭН САЙН ӨДӨР ХҮМҮҮС ГЭРЭЭСЭЭ ГАРАХ ДУРГҮЙ БАЙДАГ ЮМ БОЛОВ УУ