Бүлгийн нэр: Киног гашраагчид
Бүлгийн уриа: “Шинээр кино гаргаад аль”
Бүлгийн зорилго:
  • 1. Блогчдийг шинээр гарсан даж кинонуудийг цаг алдахгүй үзүүлэх
  • 2. Кино үзвэрийг зохион байгуулах блогчдыг хамруулах
  • 3. Кинонд донтох
  • 4. Кино театрын тавилга болох
  • 5. Блогчдийн уулзах шалтагийг нэмэгдүүлэх 6. Пийвний мөнгийг попкорн кола-д зарцуулах

    Movie Club: Serendipity (2001)

    Их сургуульд байх ахуйд ангийн андаас гуйж авсан хэдэн DVD-нүүдийг цаг гарган өдөржин үзэж билээ. Тэр кинонууд дотроос энэ миний та нарт танилцуулах гэж байгаа кино туйлын их сэтгэгдэл үлдээж  бас хэдэн удаа ч үзсэн хэзээ ч уйдахааргүй романтик кино санагдсан.

    Зохиолч Марк Клэйн, найруулагч  Петер Челсом нарын бүтээл ба инээдмийн, романтик бас зөгнөлт киноны төрөлд хамаарах уг кино нь 2001 оны 10-р сарын 05-ны өдөр буюу миний төрсөн өдрийн өмнөх өдөр надад зориулан нээлтээ хийсэн байна. /Мэдээж наргиа ккк/ 

    Гол дүрийн бүсгүй Сара Томасын дүрд Kate Beckinsal, Жонатан Трагерийн дүрд John Cusack тус тус тоглосон. 

    Киноны утга санааны хувьд Сараа гэгч бүсгүй, Жонатан гэх залуу зул сарын өмнөх өдөр түм түжигнэж, бум бужигнасан Нью Иоркийн нэгэн их дэлгүүрт нэг бээлийний 2 талаас татснаар тэдний анхны учрал эхэлнэ.

    Тэд ийнхүү "Серендипити"  гэх кафед бие биенийхээ нэрийг ч мэдэхгүй хэрнээ үзэл бодлоо хуваалцан суух ба 2уулаа энэ үедээ тэд үерхдэг бүсгүй, бас залуутай байсан учраас тэд бие биентэйгээ танилцахгүйгээр 2 тийш явдаг.

     Ийнхүү салахдаа бурхан 2 биенийг нь хувь тавилангаар ирээдүйд учруулна гэдэгт итгэн бие биендээ харуулахгүйгээр Сара өөрийн нэр, утсаа өөрийн биед явж байсан номон дээр бичин номын худалдаачинд зарах ба Жонатан ч мөн адил нэр, утсыг бичсэн 5 долларын дэвсгэртийг худалдагчид өгснөөр тэд бие биенийхээ нэрийг ч мэдэхгүй, 2 бээлийг нэг нэгээр нь аван өөр өөрийн замаар салцгаана.

    Нэлээд хэдэн жилийн дараа Жонатан гэрлэх ёслолдоо бэлдэх тэрхэн агшинд одооны найз бүсгүйгээ заяаны хань нь байж чадах эсэхт эргэлзэн, хэдэн жилийн өмнөх нэгэн учралыг үгүйлж, тэр нэгэн үл таних бүсгүйн эрэлд гарна.

    Нөгөө талд  Сара ч мөн адил гэрлэх санал тавьсны дараахан нилээд хэдэн жилийн өмнөх тэр нэгэн учралын эзнийг үгүйлж байгаагаа мэдэрч мөн Жонатаны эрэлд гарснаар тэд замдаа зөрөх ба, хамтдаа гулгасан мөсөн гулгуур дээр бие биенийгээ зөн билгээрээ олдог.

    Яг үзэх юм бол нэг тийм маш гоё кино.

    Миний бодлоор сүйт залуу, сүйт бүсгүйтэйгээ хамт өнгөрөөсөн олон жилийн үерхлээ нэгхэн учралаас болж харамсаж түвдэхгүйгээр нурааж байгаа нь их хэрцгий хандсан хэрэг боловч нэг насаараа хайргүй хүнтэйгээ амьдрана гэдэг шал утгагүй хэрэг лдээ.

    Жинхэнэ хайрыг сэтгэл зүрхнийхээ нүдээр харж, хайх хэрэгтэй байх лдаа.

    /За ингээд дуусгая. Баахан хайр яриад армаанчиглачлаа. ккк /

    13 сэтгэгдэл:

    null
    Attila

    үнхээр гоё кино шүү...
    ахиж үзмээр санагдчихлаа... хэхэхэ
    баярлалаа...

    Undriga

    Энэ кинон дээр шиг учрал надад тохиолдвол би лав зүгээр л тохиолдлын л зүйл гэж бодох байхаа, хувь тавиланг өөрөө зохиодог гэж боддог болохоор. Гэхдээ л энэ кино их романтик тийм ээ кк.

    Доктор

    Гоё кино юм шиг байна үзмээр санагдчихлаа. Харин тэр НОМ, МӨНГӨ юу болсон бэ?

    АНИРГҮЙ (зочин)

    ӨӨӨӨХ БИ ҮЗЭЭГҮЙ ШД. НАДААА САЙХАН РОМАНТИК КИНО ҮЗИЙ ТЭХ ҮҮҮ ХЭРЛЭЭЭЭН ЧАМД БАЙГААМ УУУУ БИ ЧАМД УЙЛУУЛДАГ КИНОНУУДАА ӨГИЙ Л ДӨӨ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ ТЭХ ҮҮ

    МЭС

    Надаа бас их таалагдаж билээ. Дахиад үзхэд бэлэн болсон болтой Нилээн мартагнасан байна шүү хэхэхэ

    Хэрлэн

    Доктор: нээрээ тэр номыг нь сүйт бүсгүй нь тэр Жонатан гэдэг залууд бэлэглэдийн, харин тэр мөнгөө Сара Жонатаныг хайгаад олкү болохоор нь буцах гэж байгаад онгоцон дотор мөнгө задлахдаа олдийн.
    Аниргүй: найзад нь байхгүээ, хүнээс гуйж үзжийсийн

    БОРОО

    Ваав. дахин дахин үзэхэд гэмгүй кино шүү дээ.

    АНИРГҮЙ

    НЭЭРЭЭ ТИЙМ ГОЁЫМ УУ ТЭГҮҮЛ ЗААВАЛ АВЧ ҮЗНЭ ЭЭ. БИ ЕРН ТАТАЖ БАРЬЖИЙХААР двдГЭЭР ҮЗСЭН НЬ АРВАН ЗУУН МЯНГАН ДАВУУ ТАЛТАЙ ГЭЖ БОДЖИЙГАА ХАМТ СУУЖ ҮЗНЭ ЭЭ ЗА

    Янзагахан

    Жонатан номыг хайж олдог, бүсгүй 5н долларыг санаандгүй олдог тээд л тэнд бичсэн утас хаягаар нэг нэгнийдээ ирээл зөрөөл хэхэхэ ёстой гоё кино шүү

    Simple

    BOOOOooooon AZ ain? heheh :p. Ghdee uzmeer sanagdav hehe.

    Simple

    BOOOOooooon AZ ain? heheh :p. Ghdee uzmeer sanagdav .

    AntiDotE

    Энэ киног үзээгүйм байнаа. Үзнээ.

    rac (зочин)

    Ene kinog mongol sub taigaar tataj uzye gevel. http://www.mnfansubs.com/2009/12/serendipity/
    ene haygaar ornu!!!

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)