Friends: /1994-2004/ David
Crane, Marta Kauffman нарын бүтээл Найзууд цуврал 1994.09.22-оос эхлэн
Америкийн NBC сувгаар
албан ёсоор гарч эхэлсэн. Нью Йоркийн Манхэттэнд нэг дор амьдрах 6 найзын
хөгжилтэй адал явдлыг харуулах уг бүтээл нийт 10 улирал 286 ангитай бөгөөд
хамаг л ТВ цувралд өгдөг шагналуудыг түүсэн гэж хэлж болно. time
сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг ТВ шоугаар Friends-г нэрлэсэн бдаг.
Lost: /2004-одоо
хүртэл/ ABC-ээр албан ёсоор нэвтрэх уг цуврал нийт 5 улирлын 103
анги хийгдээд бга. Онгоцны сүйрлээр Номхон далайд осолдож арал дээр гээгдсэн
хэдэн хүний амьдрал, тэмцэлийг харуулна.
Desperate
housewives: /2004-одоог хүртэл/ Ай даа миний үзэх дуртай цуврал. Wisteria
Lane-д өрнөх үзэсгэлэнтэй, ухаалаг,
зарчимч, хүүхдэрхүү гээд янз бүрийн зан араншинтай гэрийн эзэгтэй нарын үйл
явдлыг сонирхолтойгоор харуулсан. Америкийн ТВ-н уг инээдмийн цуврал нийтдээ 6
улирал 118 анги гараад бна. Emmy Award, Golden Globe Award, Monte
Carlo-н кино наадмаас гээд маш олон шагналыг түүсэн.
Gilligan’s
Island: /1964-1967/ Албан ёсны суваг-CBS, Телевизийн инээдмийн уг цуврал 3 улирал нийт 98
ангитай. 1964-65 онд хар цагаанаар хийгдэж 1965-67онд өнгөтөөр гарсан. Гиллиганий
дүрийг Боб Денвер бүтээсэн. Энэ их хөөрхөөн. Дээр үед Иигл дээр гардаг бсан да
санажийнуу.
House: /2004-одоог
хүртэл/ Эмнэлгийн талаарх цуврал
кинонууд нэлээд бий. Тэдгээр дунд амжилтаараа дээгүүрт орох энэ цувралд чадварлаг
эмч Хаусийн дүрээр Голден Глоб шагналыг жүжигчин Hugh Laurie хүртсэн. Кинондоо доглож явсаар энгийн амьдралдаа ч доглож
явдаг болсон гэсэн шүү майр майр. Бүх цаг үеийн телевизийн цувралийн 50-д
жагссан.
Moon
lighting: /1985-89/ Брюс Виллисийн гол дүрийг нь амилуулсан энэ цуврал олоон жилийн өмнө гарч
бсанг санаж бна уу. “Сарны гэрэл мөрдөх товчоо” гээд л сэтгэлд хоногшиж дэ. Бүх
цаг үеийн телевизийн 50 цувралийн 48-д жагсдаг.
The
Х Files: /1993-
2000/ дү дү дүүү дү дү гээл ая нь та нарт шууд орж ирж бгаз. Зөгнөлт, аймшгийн,
адал явдалт, драма төрлийн “Нууц материалууд” цувралд FBI-н агент Fox Mulder /David Duchovny/ түүний хамтрагч Dana Scully /Gillian
Anderson/ нарын харийн амьтад гэх
мэт учир нь олдохгүй саадуудыг хэрхэн даван гарч хужрыг нь тунгааж бга талаар
сонирхолтойгоор үзүүлдэг. Маш олон үзэгчийн үзэх дуртай цуврал болж Бүх цаг үеийн
шилдэг ТВ сериалийн 14т орж бна. Нийт 9 улиралын 202 анги бүтээгдсэн.
Prison Break: /2005-2009/ “Шоронгийн сүйрэл” 4 улирлын 81 ангитай драма, адал явдалт төрлийн олон хүний тэр тусмаа эрэгтэйчүүдийн үзэх дуртай цуврал. Үнэндээ би ганц ч ангийг нь үзэж байгаагүй.
Sex and the City: /1998-2004/ Америкийн HBO ТВ-н шилдэг комеди сериал. Энэ цуврал үнэхээр бөөн бөөн
амжилт дагуулсан. Мэддэггүй хүн ч гэж үгүй. Их хотын дундаж насны 4 найз
бүсгүйн галзуу гэмээр амьдралын хэв маягийг 6 улирлын 94 ангид багтаан
гаргадаг. Гүйцэтгэх продюсераар нь
киноны гол дүр болох зохиолч бүсгүй Carrie Bradshaw-ийн дүрийг бүтээсэн Сара Жессика Паркер өөрөө ажилласан.
Дээрхэд ямар нэгэн дараалал бхгүй
бөгөөд та бүгдийн үзсэн мөн сэтгэлд хоногшсон болов уу гэж бодсон ТВ цувралаас
оруулахыг хичээв.


32 сэтгэгдэл:
За Санбюти сайхан мэдээ оруулжээ. Хамгийн сак нь Гиллиганы арал юмуу даа. хэхэ. Бас тэр Хаус эмч дажгүй юм билээ. Лостыг бараг бүгдийг үзсэн. Нэх тэнэг төгсгөлтэй. Шоронгийн сүйрэл ч дажгүй. Харин найзууд гэдэг цувралад бол үздэггүйгээр барахгүй дургүй. Муусайн цагаан арьстанууд хошигнож чаддагүйм билээ. ккк.
Хүүхнүүд бол тэр сэгс сити, десперате эднүүсээ үздэг байлгүй ккк
X-Files - my favourite one.
i really enjoy this movie.
Өө Икс файл бол тас кино шүү дээ. Одоо ч UBS2 дээр гарахаар үзээл суужийдийн кк
Шоронгын сүүрлээс бусад нь бол миний хамгийн дуртай сералууд байна шүү харсан гоё байна танкс Санбюти
баярлала бороо. өө нээрэ sex and city-г таг саначиж одоо нэмчий
эээкс цайлыг анх үзэээд үнэхээр гайхаж биширч маргааш хурдан болоосой гэж бодож гүй нээрээ ийм зүйл нээрэ байдаг гэсэн гэхээр бүүр дотор сонин болж би зүгэээр л өөр хэн нэгний магадгүй өөр нэг зүйлийн туршилтын үр дүн ч юм шиг санагдаж
надад бол жинхэнэ хийсвэрлэлийн ертөнцийг бий болгож чадсан кино
БАС ХЭРГИЙН ГАЗРЫН ШИНЖЭЭЧИД ТЭРНЭЭС ЯАЖ БАРИГДАХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙХ ВЭ ГЭДЭГ ЭНГИЙН ДҮРМИЙГ ӨЛХӨН СУРЧИХАЖ БОЛИЙ Ш Д
НАЙЗУУД БОЛ ТААЛАГДДАГ ЯЛАНГУЯА ДООРОО САБТАЙТЛТАЙ ГАРДАГ НЬ БҮҮҮР НАЙС
ингхэд та хэд тэр цанцаранцан гэдгийг дарж үзсэн үү?кккк уулан автмаатаар дуу гарах ёстой юм тэгсэн байдаггүй шүү. тэрийг нэг янзалнаа
:D сайхан бичлэг оруулсан байна.
Нэг дор өчнөөн сайхан цувралууд бөөндөөд хаяцан болохоор чинь сэтгэл хөдлөөд дуу ч гарахгүй тэнэг байнаа кк.
Бүгд л гоё дөө.
Найзууд надад нээх таалагдаад байдаггүймөө. Худлаа баахан мэдрэлтээд байдийн.
Lost-г хальт үзсэн учрын ойлгий ч бодоогүй, ойлгоочгүй.
Тэр гэрийн эзэгтэй нарын тухай киног бас хальт үзсээн. Надад нээх их таалагдаад байдаггүймаа бас. Зарим үйл явдал нь нээх ядцан, ядаргаатай санагдаад байдийн.
Gillian's Island-г огт үзэж байгаагүй юм байна.
Хаус эмчид харин дуртай шүү. Даанч зурагтаар бүх ангийн гаргаж өгөөгүйшд. Муухай.
Сарны гэрэл мөрдөх товчоог бол бүгдийн үзсэн юм байна. Тэгэхлээр таалагдсан байж таарна.
Х file-н бараг бүх ангийн үзсэн байх. Маш их таалагддаг, сонирхолтой кино гэж хэлж болно. Бас дуртай.
Шоронгийн сүйрлийг DVD-р шөнө нойроо хугаслан байж үздэг байлаа. Гоё. Гэхдээ сүүлийн хэдэн серийн үзээгүй. Хальт зурагтаар гархын харсан онцгүй болцон байнлээ.
Энд нэг сериал дутуу байх шиг байхын Sex in the City. Уг нь энэ дотор орсон баймаар юмаа. Миний ганц дуртай сериал даа. Надад бүх DVD байгаа. Тэгээд энэ DVD-нүүддээ аймар харам гэжугаа. Хүнд өгч үзүүлэхгүйшд. Кккк.
Hiko цанцаранцанг сая дарж үзлээ. 20-р зуун Фоокс билүү юу билээ тэгээл байна. Кккк
xe xe
Цанцаранцан байхдаа яахав дааа
лост- ыг бол сонссоноос биш үзэж байгаагүйм байна
дэс вай: зүгээр лай...
тэнэг гилиган: хэд ч үзэвдээ хөөрхий, хайран цаг минь
хаус: барилгачдын тухай кино гэж бододд тооохгүй байсан чин биш юм билээ...
са гэ мө товчоо: энэ кино оросын нэг сувгаар гардаг байсын ойлгохкү мөртлөө аймир үздэг байсын цаанаа л нэг гоё кино санагдана
х материал: мэджаагаа виздэ тэ... юу ч хэлэхэв дэ
пи би: хүмүүс үхэх гэж байгаан шиг л үзээд байдын. надтай ерөөсөө таарку байган. энэ канутай харш жилтэй байх
готын .ээкс: аймир дуртай их ч юм сурсан даа гэж .аахгүй юу хэ хэ
Дурлагч DVD-гээ клүбийхэнээсээ харамлахгүй бхөө тэ
цанцарцанг оруулсан хүн нь зохицуулчих бхаа
Найзуудыг бол үздэг байлаа Жинкэн утгаар нь . харин Шоронгоосоо салдгүй кинонд дуртай байж байгаад уур хүрээд үзхээ больсон Бусдыг нь бол зүс танихаас цаашгүйм байна. өө гилиган байна тэнэг хүүр шүү тэ хэхэх
Хамгийн дуртай 3-н цуврал маань явж байна. Гиллиган, X-files, House. Тэр Moon lighting гэдгийг нь сто харж сонсоогүй юм байна. Өөр бас зөндөө гоя сериалууд байдаг шдээ. Мөрдөх товчоо нтр-тэй. Одоогоор нөгөө TV9-өөр гарч байгаа Cold Case гэдэг нэг кинонд ороод байгаа. Дажгүй кино, үзээрэй кк
өө манайхан бас л гоё бичлэг оруулжээ.
Найзууд миний хамгийн хамгийн дуртай цуврал. хэхэ. хэд ч үзсэн мэдкү. дахиад үзэхэд ч бэлэн.
Lost-ийг гальт л үзсэн. нэхх тэнэг санагдсан.
өө тэр Desperate housewives бас л гоё кино шүү. үзэхээс уйдку.
Гиллиган гоё. Хаус ч бас гоё. бараг л эмч болчдышд кк.
мүүнлайт гэж сонсоочгүйм байна. Икс файлс бол лайтай кино шүү дээ. үздэг л байлаа.
шоронгийн сүйрлийг огт үздэггүй.
сээгэсчин хүүхнүүдийн кино бол бас л үзүүштэй шүү. кк. тэхдээ сүүлдээ нэхх их завкайраад ирэхээр нь балиар сэжгийн бохир ч юм шиг санагдаа явцаан кк.
дахиал хэлэхэд найс бичлэг
найзууд гоё щдээ
харин тхх. Гиллиганы арал хамгийн сак нь шд. Үнэхээр уйддаггүй байж билээ. хэрвээ би ингээд эзгүй арал дээр очвол яах уу нтэр гээд баахан юм бодоод .... шал валайн бүр инээд хүрчлээ.
gilligan's island гоё шүү тэ
Би тэр кану нудийн хаагуур нь явжийсийн бол доо. Friend's найс найс, x-files анх гаржээхийн л гоё байсан одоо ч гоё хэвээрээ шд. Ер нь кану сайхан шд. Нцоомын гэрийн театрын загвараас харжаагаад гэрээ тохижуулнаа. найс.
Өөө бүгдийна үзжээсийн байнаөөө бүгдээрээ л гоё кинонууд тэ. Харин тэр гиллиганууу ёстой үзээд уйддаггүй балай гоё кино байгаан хэхэхэ
би бүгдийг нь мэдэх юм байнаа надаа найзууд одоо хэр нь таалагддаг шүү үнэхээр гоё кино
гиллиган ч гоё кино шүү
Нэг орчихвол олон ангит кино ч балай хог доо. Х-файл бол тасарчихсан кино. Бусдыг нь үзээгүй юм байна. Хамгийн дургүй нь тэр Найзууд гэдэг нөхөр, халти харахаар л дургүй хүрээд байдын.
Халтар царайт шиг кино хаана байхгүй нтр хахахаха
M-club gesen heregtei bolon sonirholtoi yum alga (odoogoor).
Sonirhuulahad Say Des/wife iin s06e06 g uzej bsan lynet yariandaa mongol gej duirdaj bsan. sonin l yum bilee. bas “W Bush“ kinon deer Bush mongol geel yarij bsan.
good luck.
friends thaz my alltime favourite. busad ni ch gesne dajguu lost, prison break uzej uzeegui
cucirca.com end suuliin ueiin barag ihenh shownuud baigaa uzhed unegui flashaar butneeree
subtitle-tai kino tatdag argaa ali boloh hurdan zaaj ugwul aimar ih bayarlanaa
Надаа лав хамгийн их таалагддаг кино бол Prison Break бас Сураггуй бологсод гэхдээ ихэнхийн узэж байсан юм байна ер нл бугд гоё кино шуу
найзуудыг их үздэг байлаа