Оршил гэхээр зүйлийг өмнө нь оршилдож жаахан зүйл бичээдхий. Ажлын өдөр байсныг хэлэх үү бага зэрэг нервтэй байлаа. Орой Кунфу панда 2 ийг үзэхээр болов. 6.30 аас Тэнгис кино театр дээр очлоо. Хүмүүс их ирсэн энэхүү киноны эхний үзвэрийг хүлээсэн хүмүүсийн уур амьсгал янзтай байлаа. Кино эхлэхээс өмнө хүн бүр л өөрийн гэсэн санаа оноог дэвшүүлж байв. Тэр тусмаа 3Д үзвэр болохоор ямар байх бол гэж тэсэн ядан хүлээж байлаа. Миний хувьд хүлээлт үүсгэж үзсэн киногоо амттай байхгүй бол нэг л сонин болчдог юм. Яг өлсөж байгаад амтгүй хоол идсэнтэй адил юмуу даа.
Тэгээд суудлаа эзэллээ. Би 8р эгнээний 13 дах суудалд суув. Сайн гэх чин тухлав. Киноны эхэнд энэ
жид Тэнгисд гарах кинонуудын Триллэр гарч эхлэв. Бидний хүсэж хүлээж байгаа
кинонууд бүгд л гарах юм байна. Карибын тэнгисийн дээрэмчид өмнөх өмнөх
ангиасаа илүү акшион хэсгүүдтэй мэт санагдав. Учир нь дүсрлэлийн хувьд яг урд
минь байгаа юм шиг. 3Д болоод ч тэрүү
сэтгэл огшиж суулаа. Түүний дараагаас Трансформэрс яагаад ч юм кино хийгчдийн хувь
дүрс өнгөн дээрээ илүү анхаарсан гэлтэй. Ровотуудын тулаануудыг удаашруулан
үзүүлж байгаа нь анх Матрикс киног бодогдуулан байв. За тэгээд цаашаа бол Харри
Потэр Парт 2 , Пайнэл дэстинашион 5, Каптайн Амэрика, гээл би энд яриад байх
илүүц биз учир нь дэлхийн шилдэг кино бүгд гарахнээ. Тэр цаг тун удахгүй ирэх
нь ямар сайхан хэрэг вэ.
За үндсэн сэдэвтээ орий хэтэрхий их оршилдчихлоо. Кунфу Панда 2 үнэхээр тасархай зохиолтой , тэр холбоосуудын найруулга бол Дабль тасархай/ өөр магтаалын үг эс олдов/ Анимэ зохигчдын хувьд энэ нь шинэ төвшин гэж хэлж болно. Гол дүрийн баатар болох ПО панда уулын дээрмчидтэй тулалдах үедээ нэгэн сонин тэмдгийг олж харах ба энэ цагаас киноны учир зангилаа илүү сонирхолтой болж ирнэ. Багадаа харсан тэр тэмдэг юу болох аав ээж нь хэн байсан, хаанаас ирсэн яаж яваад Галуу аавтай болсон гээл маш их зүйл түүнийг шаналгах ба үүнтэй зэрэгцээд эсрэг талын дүр болох тогосон ханхүү ШЕН –ны шинээр зохиосон галт зэвсэгийг хор хөнөөл тэднийг дахин учруулна. Тэд эртний танил бөгөөд энийг ганцхан Тогосон Ханхүү л тэр хоёрын хоорон дахь өшөө хорслыг мэдэж байлаа. Бага байхад нь ШЕН түүний гэр бүл болон тосгоныг хүйс тэмтэрсэн байж. Учир нь төлөгч ямааны зөнд ШЕН-ны замд хар цагаан өнгөтэй зүйл саад болно гэж буужээ. Үүнээс айсан ШЕН тийм хүйтэн харгис арга ашиглан бага байхад тийнхүү эцэг эхээс салгаж өнчирүүлснээр эхний болон хоёрдах анги маань гайхалтай холбогдоно. За энэ бүхнийг яриад байх шаардлагагүй биз. Гэснээс ПО бага байхдаа их хөөрхөн байсан шүү. Нээх хөөрхөн жижигхэн том нүдтэй, иднэ гэж яг мангас шиг, хайр хүрэхгүй байж чадахгүй.

За тэгээд нэмээд хэлэхэд сэтгэл хөдлөлийн зүйлийн маш сайн гаргаж ирсэн. Тухайн дүрүүдийн чанаруудыг илүү тодорхой болгож өгсөн гэхүү дээ. Үг сонголт нь үнэхээр гайхалтай. Кино дуустлаа үзэгчдийн инээлгэж одоогийн нийгэмд зохицсон үг хэллэгтэй байхаас гадна , үйл хөдлөл бол яриангүй шинэ оролдлого байсан. Мэдээж амьд жүжигчид шиг нүүрний хувирлыг төгс хийж чадахгүй ч Кунфу панда 2 дээр бол чадсан гэж бодож байна. Сайхан зүйл үзэж сэтгэлээ баясгах нь ямар сайхан гээч. Үүнтэй адил байлаа кино эхлэхээс дуустал нь кинон дотроо орчихсон байсан шүү. Надад хамгийн их таалагдсан юу вэ гэвэл үзэгчдэд үнэхээр хүрч чадаж байгаа нь акшион хэсгүүд дээр дүрүүдийн нүүрний хувирал маш сайн байсан. Гунигтай үе, баярласан үе, хэн нэгнээс итгэл хайсан, зөвхөн л сайн найзуудын тулгарах харц гээд л энэ бүгд яг бидний амьдрал дунд болдог шиг үнэмшилтэй байсан нь сэтгэл догдлуулмаар байсан. Тэр хэсэг болгон дээ үзэгчид нам жим болж дотроо нэгийг бодож суусан байх. Бас нэг содон зүйл нь зохиогчдын зүгээс үзэгчдийн /элэгийг авхаар/ шийдсэн мэт санагдав. Тэр дунд болох хөгжилтэй хэсгүүд дээр ашиглагдаж байгаа ҮГС бол тасархай шүү. Би ер хэзээ хамгийн сүүлд тийм сайхан зүйл үзсэнээ ч мартчиж. Би хувьдаа дахиад 2 удаа үзнэ гэж бодож байгаа. Хамгийн гол гое зүйл үзэхэд цаг хугацаа ямар хурдан өнгөрдгийг л мэдлээ. Битгий дуусаасай гээл бодож байлаа.
Эцэст хэлэхэд Кунфу панда 2 бол Анимэгийн 4 дэх үе
шат гэж хэлмээр санагдаад байна. Яг үгээр илэрхийлж чадахгүй та өөрөө л үзэж
байж мэднэ. Яг юу гэж хэлэхгээд байгааг минь. Сэтгэлд үлдсэн кино
байдагдаа жишээ нь бага байхад гардаг байсан Нохойтой 4 танкчин, Шүрикт
тохиолдсон явдал, Зэрэг нэмэхийн өмнө ч юмуу яг л тэрэн шиг үнэхээр сэтгэлд
үлдэж чадсан. Заавал үзээрэй энэ бол санал биш тулгалт шүү хэхэ.



17 сэтгэгдэл:
цоооо
кена- цоолсон баярлалаа хэхэ чамгүйгээр ч цоолуулахгүй байлаа шүү
Энэ бичлэгийг уншаад заавал үзэхээр шийдлээ.
уг нь үзий гэж боджийсан лд. гэхдээ бүүр тэр хүсэл маань дийлчлээ. ккк
Хаха, бараг хагас спойлер байшдээ.
Жоохон уншиж байгаад кино сонирхолгүй болчих байх гэж айгаад сүүлрүүгээ уншсангүй.
Харин далий сээгий биччий: Их өлссөн үед баргийн хоол амттай шдээ, амтыг бараг мэдрэх ч үгүй.
Амь оржээн хоё ккк
Заавал үзэх кино этр :P
үзнээ...
гэгээнээ-хэхэ үзээрэй заавал
оранж- хэзээ үзэх гэж байна
антидотэ- хэхэ тийм байх шүү мөнгөө төлчөөл нээх гоя хоол хүлээгээд байсан чэн онцгүй хоол байгуул гэвэл
зочин- тийм
хулан- тэгээрэй
SPOILER ALERT нтр хэхэхэ
Ингээ биччихээр чинь үзэхээс өөр яахийн фэ :р
тиххххх үзнээ л гэуэн байгааа
өөө би энэ бүлэгт чинь оры би хашраацынбайна шдэ бүгдийг нь тэр шинээр гарч ирсэн тогоруу бол хөөрхөн хөөрхөн
би үзмээрэйн ямар хэцүү юм бэ, миний үзмээрэйний тоо алга болж өгжийнаа
хүүш тэр хэсэгт по-гийн багын хэсэгт яг миний хүүг хэлчихсэн байшд ккк ямар хөөрхөнийн
3-n tsagaas uzsen mair goy uzeerei togos ni zevuun
хамгийн гоя хэсэг нь I LOVE YOU GUYS...
Зэвсгийг устгадаг хэсэг нь ккк
аа бас Бар эгч айр гоё гэж мэгээд :P